Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
16.67%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
8.33%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
8.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
16.67%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
8.33%
Ур чадварын дутагдал — Skills Gap
8.33%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
Мэдээ
-2014 / 02 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтээс энэ сарын 10-14-ний хооронд тав хоногийн хугацаатай “Удирдлагын хүний нөөцийн сургалт” буюу захирлуудад зориулсан сургалтыг “Чингис хаан” зочид буудалд амжилттай зохион байгууллаа.
-2014 / 02 / 06
Монголын нүүрсний салбарын хамгийн том, өргөн цар хүрээтэй олон улсын уулзалт үзэсгэлэн болох “Coal Mongolia-2014” энэ сарын 20, 21-нд зохион байгуулагдах гэж байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй энэхүү чуулган нь Азийн бүс нутагт манай улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
-2013 / 12 / 25
Монголын Хүний Нөөцийн Институт/МХНИ/-ийн цахим хуудас шинэ ондоо шинэ өнгө төрх, шинэлэг мэдээлэл, агуулгатайгаар таны өмнө удахгүй дэлгэгдэх гэж байна. Ирэх 2014 онд та манай цахим хуудаснаас Монголын хүний нөөцийн салбарт болж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэлтэй танилцаж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахаас гадна МХНИ-ийн сургалт семинарын хөтөлбөр, хураангуйгаас эхлээд манай институтээс зохион байгуулдаг өргөн хүрээт арга хэмжээнүүдийн урилга, удирдамж зэрэг өөрт хэрэгтэй шуурхай мэдээллийг хэн бүхнээс түрүүлж олж аваарай.
-2013 / 12 / 15
Монголын Хүний Нөөцийн Институтын захирал Д.Бартанбаатар "Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт" сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын Газрын удирдах ажилтнуудад шинэ соргог, сонирхолтой лекц уншлаа.
-2013 / 12 / 14
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо”-ны ажилтан, мэргэжилтнүүдэд чиглэсэн “ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ” сургалтыг Монголын Хүний Нөөцийн Институтын багш сургагч нар амжилттай зохион байгууллаа.
-2013 / 12 / 01
Экспорт, импорт, үл хөдлөх хөрөнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Цахиур" ХХК-ийн худалдаа борлуулалтын салбарын ажилтнуудад "Худалдааны ур чадвар" агуулгын хүрээнд хийгдсэн багц сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
-2013 / 11 / 10
Чуулганы үеэр Монголын хүний нөөцийн институтийн дэмжигч байгууллагуудын үзэсгэлэн экспо мөн зохион байгуулагдлаа. Энэ нь хамтын ажиллагааны илрэл байсан бөгөөд уг экспод “IT ZONE” ХХК, Австралийн JDA Applus Velosi Mongolia, APEC CENTER, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн, Аригу институт, Актив консалтинг, Мазаалай, гэх мэт байгууллагууд оролцсон юм.
-2013 / 11 / 08
Чуулганы үеэр нэгэн баяртай гэнэтийн үйл явдал тохиосон нь Монголын хүний нөөцийн институтийн ерөнхий захирал Д.Бартанбаатар Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/197 тоот тушаалаар Хөдөлмөрийн  Салбарын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдсан ба шагналыг Хөдөлмөрийн яамны Захиргаа удирдлагын газрын дарга Г.Сувдаа гардуулсан юм. Салбарын яам хүний нөөцийн салбарыг хөгжүүлэхэд, Монголын хүний нөөцийн салбарын зөв бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй түүний хөдөлмөрийг үнэлсэн нь нүдээ олсон шагнал байлаа.
HR Фото