
Тэсо Корпораци нь 06 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний
өдрийг дуустал “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян-2012”-ыг зарлаж
байгаа бөгөөд уг аяны хүрээнд олон арга хэмжээг үе шаттайгаар зохион
байгуулж байна. Үүний нэг болох “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг
2012.06.16-ын 12:00-16:00 цагийн хооронд МҮЭСТО-ны Бага танхимд зохион
байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Монголын Хүний Нөөцийн Институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар "Ажил амжилтын нууц" сэдэвт лекцийг хүрэлцэн ирсэн залууст уншлаа.