Манлайлагч гэж хэн бэ?
1. Сайн үлгэр жишээ бол. Хэрэв таны ажлын дадал зуршил сайн бол, тэднийх ч мөн адил сайн байх болно.
2.
Өөрийн хүмүүст нөхцөл байдал болон удирдлагын санаа бодлын талаар
мэдээлэл өгч бай. Ажилчид хийж байгаа зүйлийнхээ талаар мэдэхийг хүсдэг.
3.
Ажиллагсаддаа компанийн хөгжил дэвшил болон түүнд тэдний үзүүлсэн
нөлөөг мэдэгдэж бай. Гэхдээ тэдний санааг зовоох зүйлийн талаар
мэдэгдэх хэрэггүй.
4. Хүмүүсээс зөвлөгөө ав. Таны гаргасан шийдвэрийн талаар ямар бодолтой байгааг хэлүүлж бай. Хүн бүрийн бодол санааг дэмж.
5. Ажиллагсдаа байнга дэмждэг гэдгээ тэдэнд ойлгуул.
6. Тушаал өгөх хэрэггүй. Зөвлө, чиглүүл, хүс.
7. Дүрэм журмыг бус ур чадварыг анхаар. Хүнд тухайн ажлыг хийх боломж олго.
8. Зохих ёсоор үнэлж, хүндэтгэ.
9. Олны дунд магт.
10. Шүүмжлэхдээ ганцааранг нь байхад хэл.
11. Бүтээлчээр шүүмжлэ. Алдаагаа дахин давтахаас сэргийлэх алхмуудыг зааж зөвлө.
12. Бусдын шинэ санаа, санаачилгын талаар харилцан ярилцаж, дэмжиж бай.
Сэтгэл зүйч Б.Сарнай