HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
Байгууллагын соёл
- 2008 / 10 / 12
Байгууллагын соёл
Хүчтэй соёлыг дараахь бүрэлдэхүүн хэсгүүд бий болгоно. Үүнд:
•    Корпорацийн философи нь нэгтгэх чадвартай байх;
•    Байгууллагын эрхэм зорилго эрч хүчтэй, тодорхой байх;
•    Бусдад итгэдэг ба өөртөө итгүүлж чаддаг манлайлагчтай байх;
•    Коммуникацийн сувгууд сайн хөгжсөн, дээд удирдлагадаа хүрэх зам нээлттэй байх;
•    Ажилтанууд болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэндээ онцгой анхаарал тавьдаг;
•    Хэрэглэгч болон үйлчилгээндээ онцгой анхаарал тавьдаг;
•    Бүх ажилтанууд нь байгууллагадаа сэтгэл ханамжтай, байгууллага дотор өрнөж буй үйл явцад хамааралтай, холбоотой байх;
•    Бүгд дагаж мөрддөг дэв жаяг, журам ёслол, заншилтай байх;
•    Ажилтанууд хийж буй ажилдаа болон ирээдүйн албан тушаал ахих явдалдаа сэтгэл ханамжтай байх;
•    Хийж гүйцэтгэсэн ажилдаа, нийтийн үйлсэд оруулсан хүч хөдөлмөр болон авсан шагнал урамшуулалдаа сэтгэл хангалуун байх зэрэг орно.

Сул соёлын шинж тэмдгүүд:
•    Байгууллагын "манлайлагчид" тархсан, нэгдмэл санаатай бус;
•    Дагаж мөрддөг дүрэм, журам байхгүй;
•    Эрхэмлэх үнэт зүйлсүүд болон тогтсон үзэл баримтлал тодорхой бус;
•    Дотогшоо чиглэсэн богино хугацаат стратегитэй;
•    Хувь хүмүүс болон бүлгүүд хоорондоо зөрчил маргаантай, багаар ажиллах чадваргүй, ажилтанууд байгууллагадаа хамааралтай байх тухай ойлголт байхгүй... үргэлжлэл HC#01
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 07
Хүмүүс бие биетэйгээ элэгсэг дотно, найрсаг харилцахад тус болох хэд хэдэн хүчин зүйл бий. Хүнтэй нөхөрсөг байх урлагаас суралцъя
Сонирхлын бүлэг буюу фракц үүсэх сонирхлын бүлэгт нэгдэн орох нь олон шалтгаантай. Судлаачид хувь хүмүүс дараах гурван зүйлийн ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзсэн байна.
- 2024 / 04 / 27
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
- 2024 / 04 / 08
-2023 / 10 / 01
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
-2023 / 07 / 26
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
HR Фото