Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
Гишүүдийн булан
- 2008 / 10 / 12
ЗАЛУУ CEO
Бяцхан Билл 13 наснаасаа хойш электрон тооцооллын машин хэмээх гайхамшигаас огт салалгүй тууштай “Үерхэл” зохиож өнөөдөр тэр үерхэл нь хэвээр хадгалагдсаар амьдралынх нь мөн чанарыг илэрхийлж байна. Зураг дээр түүний найз, ирээдүйн “Microsoft”-ыг үндэслэгчдийн нэг Паулл Аллэны хамт Сиатлын “Лэйк Сайд Сургууль”-ийн телетайпын машин дээр ажиллаж байна.
Аллэны хамт телетайпын машин сонирхож байсан Билл 1973 он буюу 18 насандаа хэвийн хүмүүжилтэй айлын хүүхдэд баймгүй шийдвэр гаргасан нь “Хичээл хаялт” юм. “Математикийн анги”-ийн хаалгыг өөрийн үзэл бодлоор үүрд ардаа орхиж машин програмчлалын ажилд эргэлт буцалтгүй орсон нь тухайн үедээ түүний гэр бүлийнхэн болоод ойр дотныхон нь алга ташиж хүлээн зөвшөөрөхийн аргагүй “ТЭНЭГ” алхам байлаа. Манайхан бол хүүхдээ бараг тас ороолгоод л хичээлд нь явуулна даа. Би ч тэгэх байсан. Харин Биллийн гэрийнхэн ийм арга хэмжээ авсангүй.

1977 оны 12 дугаар сарын 13-ны өдөр буюу 22 нас 1 сар 16 хоногтой нэгэн залуу “Нью Мехико”-гийн гудамжаар хурд хэтрүүлэн давхиж байсныг цагдаагийн ажилтнууд албадан зогсоож “Захиргааны арга хэмжээ” авч, зөрчил гаргасан этгээдийн бүртгэлийн санд оруулсан нь өнөөх Билл Гейтс. Энэ нь түүний идэр насны гайхамшигт дурсамжуудын нэг мөн болохыг өөрөө “Си Эн Эн”-д ярилцлага өгөхдөө дурсаж инээж байсныг тодхон санаж байна.

Хөөрхий Биллийн ангийн найзууд сургуулиа төгсгөж ид баяр хөөртэй байгаа тэр цагаар сургуулиа “Нэр төр”-тэйгөөр төгсөгчдөд олгогддог “Диплом”-ыг түүнд өгсөнгүй. Тэрээр ёсыг бодож төгсөлтийн хувцастайгаар дурсгалын зураг татуулсан бөгөөд Биллийн энэ инээмсэглэл чин санаанаасаа баярласны илрэл байсан эсэх нь эргэлзээтэй санагддаг юм. “Хичээл хаялт”-ын аргаар өөрийгөө илэрхийлж, дэлхийн хөгжлийн шинэ эринг авч ирж байгаа энэ залуугийн хувьд “Асар том ялагдал, Аугаа их ялалтын суурь” байсныг тухайн үедээ хэн ч таагаагүй юм. Түүний ангийхан нь үе дамжсан Банкирын дураараа эрхэлсэн Биллийн хажууд ямартай ч байсан “Диплом”-той төгсөцгөөв.

Сургууль түүнийг Диплом авах эрхгүй гэж үзсэн ч түүний бүтээлч зан, сэтгэхүйн илрэл түүнийг эгэл ардын адил амьдарч байхыг зөвшөөрсөнгүй.
Тэрээр өөрийн найз нарын хүрээнд нэгэн компани байгуулсан бөгөөд тухайн үед “Microsoft” буюу “Жижигхэн зөөлөн” гэсэн үгийн хослолоос үүссэн хэн ч үл мэдэх, хаана ч байр суурь эзлээгүй, тамганаас өөр өмчгүй, нэрнээс өөр хөрөнгөгүй байгууллагын “Удирдах зөвлөл”-ийн даргаар сонгогдов. Зураг дээр хэдхэн жилийн дараа дэлхийг байлдан дагуулах “Жижигхэн зөөлөн” компаний “Төлөөлөн удирдах зөвлөл”-ийн дарга, 27 настай Билл Гейтс...

Аль 13 настайгаасаа найзалсан П.Аллэны хамт. Энэ хоёр “Жижигхэн зөөлөн” компанийхаа тухай төлөвлөж ажлын байрандаа байгаа нь энэ.
Билл авто замын зөрчил гаргаж, сургуулиа орхиж, дипломгүй хоцорч, хэний ч санаанд оромгүй мөрөөдлийн шинж чанартай компани үүсгэхэд нь ч Аллэн үргэлж Биллийн хажууд байлаа. Ямартай ч Аллэнд Билл хүнийхээ хувиар үнэлж баршгүй найз нь төдийгүй дүү нь юм. 1979 онд буюу 24 настай Биллид бүрэн итгэж Нью Мехикод нээсэн компаниа 3 жилийн дараа Вашингтонд нүүлгэн ирээд, шинэ оффистоо алдарт мөрөөдлөө төлөвлөцгөөж байна ...үргэжлэл HC#01,02
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото