Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.78%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
29.17%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
29.86%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.19%
Гишүүдийн булан
- 2008 / 10 / 12
ТОГООЧ БОЛ ХЯМДХАН МЭРГЭЖИЛ БИШ
- Таны мэргэжил?
- Би 1976 онд төрсөн. Дээр хэлсэн, бага нас минь дөчин мянгатад өнгөрсөн. Орос цэцэрлэгт явдаг байсан. Тэгээд 23-р сургуульд орж 1995 онд төгссөн. Хүн ер нь суурь хэлний мэдлэгтэй байхад дараагийн хэлийг сурахад амархан байдаг. Би чинь уг нь МУИС-ийн гадаад хэлний ангийг хэл судлаач мэргэжлээр төгссөн. Хэлний мэргэжилтэй хүн ш дээ.

-Хэл судлаач сонин л учирлаар тогооч болж дээ?
- Надад тогооч болоход бас суурь байсан л даа. Манай аав их гоё хоол хийдэг. Жижигхэн жижигхэн юмаар нарийн нямбай, гоё сэтгэмжтэй хоол хийдэг байсан. Гадаадад олон жил байсан болохоор тийм болсон байх гэж бодсон. Би ааваасаа их зүйл сурсан. Хоёр дүүдээ зохиосон хоолнуудаа хийж өгөөд л. Ер нь их хоббитой байсан шүү. Тэгээд хүн өөрийнхөө дуртай зүйлээ л мэргэжлээ болговол өөрт нь арай хэрэгтэй шиг бодогдсон л доо.

- Яагаад тогооч мэргэжлийг сонирхсон юм бэ?
- Би уг нь тогооч болно гэж зүүдлээ ч үгүй байсан. Социализмын үед тогооч гэхээр ядуу ч гэдэг юм уу, нэг л мяа гэсэн сонин ойлголттой байсан. Харин одоо манай нийгэмд бол шал ондоо болсон байна. Хүнд маш хэрэгтэй тогооч, эмч, барилгачин гэсэн гурван чухал мэргэжил байна ш дээ, тээ. Эдгээр мэргэжил ер нь сайн юмны эхлэл юм шиг байгаа юм. Анх их сонин учралаар “Италийн тогоочдын холбоо”-ны ерөнхийлөгчтэй танилцсан. Их сургуулиа хэл судлаач мэргэжлээр дөнгөж дүүргэчихээд явж байж байтал санамсаргүй тохиолдлоор Ланберто Гурер гэдэг хүнтэй танилцдаг юм байна.Хамтдаа дөрөв таван жил ажилласан. Энэ хүн Монголд их юм хийсэн хүн. Тэгээд л тэр хүний тус дэмээр Италид тогооч болсон хэрэг.

- Тогоочийн мэргэжил хэцүү юу?
- Юу хэцүү гэж.

- Яахав, халуун галын дэргэд удаан ажиллана гэдэг?
- Хүнд нь хүнд шүү. Өдөрт наад зах нь 14 цаг хөл дээрээ л зогсоно. Өглөө 8.30 гэхэд ажилдаа бэлэн байх ёстой. Үйлчлүүлэгчид яагаа ч үгүй өглөөний ундаа уух гээд ирдэг учир тогооч нар ч бэлэн байх ёстой биз дээ.

- Хэр их оройтдог вэ?
- Ер нь шөнө хүргэнэ. Гэртээ 02 цаг гэхэд л харина шүү дээ. Гэхдээ энэ бол их сайхан мэргэжил. Хүн ер нь сонирхсон зүйлдээ тэмүүлвэл хичнээн бэрхшээл байсан ч даваад л гардаг гэж боддог. Ихэнх хүн “тогооч” гэхээр нэг л таатай ханддаггүй. Харин би энэ хандлагыг өөрчлөхийн төлөө байдаг. Тогооч бол таны бодсон шиг хямдхан мэргэжил биш шүү гэдгийг харуулахыг зорьдог ... үргэжлэл HC#01
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото