Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүдийн булан
- 2013 / 06 / 28
2016 оны шилдэг 16 мэргэжил - HC#02
Тухайн судалгааг АНУ-ын Үндэсний статистикийн газрын мэдээлэлд тулгуурлан явуулсан байна. Жагсаалтын эхэнд Програм хангамжийн инженер оржээ. Жилийн орлого/цалин дундажаар 80,500 ам доллар, ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр (хандлага) 46 хувь. Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо 44,800. Жагсаалтанд жилд 50 мянган ам.доллараас илүү дундаж орлоготой, хүний эрүүл мэнд, амь насанд халгүй гэсэн шалгуурыг давж гарсан мэргэжлүүд багтсан. Судалгаанаас үзэхэд компьютерийн салбарын мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилтнууд болон шинжээчид хамгийн тавлаг ажиллаж, амьдардаг нь тогтоогдсон. Дотрын эмч, мэс засалчийн мэргэжил эзэмшихийн тулд маш удаан суралцах шаардлагатай, тэгээд ч энэхүү салбарт өрсөлдөөн ихтэй тул эдгээр мэргэжлүүд жагсаалтанд ороогүй болно. Мөн шүдний эмч, хуульч нарын жилийн орлого нь 100 мянган ам.доллароос давдаг ч гэсэн энэхүү жагсаалтанд ороогүй байна. Харин зорилго нэгтнүүд маань жагсаалтын хэддүгээрт бичигдсэн бол?

1.      Програм хангамжийн инженер (Software engineer)

Жилийн орлого/цалин дундажаар (average salary): 80,500 ам доллар.

Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр (хандлага) (10-year growth): 46 хувь.

Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо (average annual job openings): 44,800.

Энэхүү мэргэжлийн давуу тал нь зайнаас ажиллах боломж юм. Эдийн засгийн бүх салбарт эдгээр хүмүүс маш их шаардлагатай байгаа ч гэсэн хэр барагийн хүн бас энэ ажлыг хийж чадахгүй. Мэргэжлийн хувьд математикийн мэдлэг болон дүн шинжилгээ хийх чадвар шаардагдахаас гадна томоохон компаниудад ажиллахад тэр болгон нээлттэй, креатив орчин байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой болдог. Сул тал: яваандаа нүдний хараа муудаж, нуруу өвддөг болдог.

2. Коллежийн багш (College professor)

Мөн профессор эсвэл коллежийн багш их эрэлт хэрэгцээтэй байна. Учир нь коллежид суралцагчдын тоо байнга өсч байна. Судлаачдын үзэж байгаагаар багш өөрөө цагийнхаа хуваарийг гаргаж, мөн дресс-кодгүй байдаг нь яалт ч үгүй энэ мэргэжлийн давуу тал гэжээ. Мэдээж хэрэг эхэндээ бага цалинтай байх ч гэсэн мэргэжлийн хувьд өсөх бүрэн боломжтой байдаг. Боловсролын салбарт хамгийн өндөр цалинждаг албан тушаал бол их сургуулийн ерөнхийлөгч байдаг.

Жилийн орлого/цалин дундажаар (average salary): 81,500 ам доллар.

Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр (хандлага) (10-year growth): 31 хувь.

Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо (average annual job openings): 95,300.

3. Санхүүгийн зөвлөх (Financial adviser)

Жилийн орлого/цалин дундажаар (average salary): 122,500 ам доллар.

Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр (хандлага) (10-year growth): 26 хувь.

Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо (average annual job openings): 6,100. Энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ улам өсөн нэмэгдэх болно, учир нь санхүүгийн төлөвлөлтийг баян хүмүүс хийлгээд зогсохгүй сүүлийн үед чинээлэг тэтгэврийн хүмүүсийн тоо олширч байгаатай холбоотой. Энэ мэргэжлийн давуу тал нь томоохон корпорац, пүүсэд ажиллаад зогсохгүй өөртөө мөн ажиллах боломжтой байдагт оршино. Судлаачид энэ мэргэжлийн сул тал бол маш их хэмжээний цаастай зууралдах явдал гэж үзжээ. Энэхүү салбарын хамгийн өндөр албан тушаал нь үйлчлүүлэгчийн портфелийг хянаж, удирддаг зөвлөх байдаг.

4. Хүний нөөцийн менежер (Human-resources manager)

Жилийн орлого/цалин дундажаар (average salary): 73,500 ам доллар.

Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр (хандлага) (10-year growth): 23 хувь.

Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо (average annual job openings): 32,300. Хүний нөөцийн мэргэжилтэн жилдээ сая доллар хүртэл орлоготой ажиллаж болно. Ингэхийн тулд үндэстэн дамнасан компанид ажиллах ёстой. Энэ мэргэжлийн таатай тал бол хүмүүс ажилдаа хэрхэн хандах нь зөвхөн танаас шалтгаалж байдаг, харин муу тал нь гэвэл хүмүүсийг ажлаас халах явдал юм. 

5. Эмчийн туслах (Physician assistant)

Жилийн орлого/цалин дундажаар (average salary): 75,000 ам доллар.

Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр (хандлага) (10-year growth): 50 хувь.

Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо (average annual job openings): 4,000. Энэхүү мэргэжил нь байнга эрэлт хэрэгцээтэй, учир нь хүн төрөлхтөн хөгширсөөр байгаа билээ. Гэвч албан тушаал ахих боломж хомс, мөн өөрөө бие даан шийдвэр гаргах эрхгүй байдаг. Сайн тал нь бол долоо хоногт 40 цагаас илүүгүй ажилладаг. АНУ-д зүрхний мэс засалчийн туслах нь жилд 100 мянгаас их ам.доллар авдаг.

Эрэлт хэрэгцээгээрээ дараа нь маркетингийн судалгааны мэргэжилтэн, компьютер/мэдээлэл технологийн мэргэжилтэн, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээч, эм зүйч болон сэтгэл зүйч тус тус эзэлсэн.

6. Маркетингийн судалгааны мэргэжилтэн (Market research analyst)

Жилийн орлого/цалин дундажаар (average salary): 82,500 ам доллар.

Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр (хандлага) (10-year growth): 20 хувь.

Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо (average annual job openings): 16,000.


7. Компьютер/Мэдээлэл технологийн мэргэжилтэн (Computer/IT analyst)

Жилийн орлого/цалин дундажаар (average salary): 83,500 ам доллар.

Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр (хандлага) (10-year growth): 36 хувь.

Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо (average annual job openings): 67,300.


8. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээч(Real estate appraiser)

Жилийн орлого/цалин дундажаар (average salary): 66,000 ам доллар.

Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр (хандлага) (10-year growth): 23 хувь.

Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо (average annual job openings): 4,500.


9. Эм зүйч (Pharmacist)

Жилийн орлого/цалин дундажаар (average salary): 92,000 ам доллар.

Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр (хандлага) (10-year growth): 25 хувь.

Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо (average annual job openings): 10,100.


10. Сэтгэл зүйч (Psychologist)

Жилийн орлого/цалин дундажаар (average salary): 66,500 ам доллар.

Ойрын 10 жилд нэмэгдэх ажлын байр (хандлага) (10-year growth): 19 хувь.

Жилд дунджаар ажилд авч байгаа хүний тоо (average annual job openings): 6,800.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 12 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны мэргэшүүлэх, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн (24/12/03-12/14) #A044 элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-A) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото