Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.49%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.96%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.49%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.06%
MHRI - Гадаад сургалтын алба
- 2008 / 10 / 25
Шанхай хот
Ийнхүү 20-р зууны эхэн үеийн хятадын түүхэнд гарсан томоохон бослого хөдөлгөөнд Шанхайн оюутан, сэхээтэн, ажилчид оройлон оролцож, эх оронч хөдөлгөөнүүд өрнүүлж байсан нь энэхүү үзэл санааны үр боловсорч соргог тусдаг байсны илрэл болой.

Өдгөө Шанхай нь Хөх мөрний(长江)номхон далайруу цутгах аманд 6340.5 кв.км талбайг эзэлж оршдог ба өмнөөс хойдруу 120 км, зүүнээс баруунтаа 100 км үргэлжилдэг. 18 дүүрэгтэй, 1 гацаа, 132 тосгон, 3 жижиг аралыг харъяалдаг бөгөөд хятадын засгийн газраас шууд удирддаг 4 хотын нэг, засаг захиргааны гол нэгж юм. Жилийн дундаж температур нь 17.8 градус, дулаан бүсэд оршдог, жилд 1427.9 мм тундас унадаг чийглэг уур амьсгалтай, 5-9 сарыг борооны улиралд тооцдог.
Орчин үеийн хятадын өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшлийн толь болсон энэ хот эдүгээ 17 сая хүн амтай, 2002 оны байдлаар 44.9% нь хувийн секторт, 33.2% нь олон нийтийн байгууллага, 21.9% нь төрийн байгуулладагад ажилладаг, ажилгүйдэл 4.8%-тай байв. 2003 онд хятадын хот суурин газрын иргэдийн орлого дундажаар 7434 юань, хөдөө тосгоны иргэдийнх 4000 юань байсан бол Шанхайн нэг хүнд ноогдох дундаж орлого нь 8438.9 юань буюу улсдаа тэргүүлж байгаа юм. Одоо Шанхай хотын GDP 5000 ам.доллар байна.
1978 оноос хойш эдийн засаг нь жилд дунджаар 9.8%-ийн өсөлттэй явж ирсэн энэ хот одоо дэлхийн 160 гаруй улс, бүс нутагтай худалдааны харилцаатай байна. Гэвч энэ бүх амжилт 90-ээд оноос эрчээ авсан гэж болно. Шанхай хятадын нийгэм эдийн засгийн амьдралд чухал үүрэгтэй хот явсан ч 80-аад он гэхэд ч дэлхийн хэмжээнд ярьвал өрсөлдөхүйц хот хятадад байгаагүй бөгөөд ийм хоттой болох төлөвлөгөөтэйгээр 1984 онд Шанхай хотыг нээлттэй хөгжүүлэх шийдвэр Төрийн Зөвлөлөөс гаргасан юм. Шанхайг хоёрдахь Хонгконг болгохоор итгэл төгс шийдвэрлэсний нэг үндэс нь 1978 оноос эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтийн бодлого амжилт олсон явдал байлаа. 1979 онд өмнөд бүсийн далайн эргийн Гуанжоу(广州), Фүзянь(福建)2 мужыг нээлттэй хөгжүүлэхээр туршсан нь амжилт олсоноор1984 онд дахин 14 хотыг нээлттэй хөгжүүлэх болсоны нэг нь ийнхүү Шанхай болсон юм. Улмаар 1990 онд хот доторх нээлттэй бүс зарлаж Шанхайн Пүдун(浦东)дүүргийг тодруулан худалдаа, эдийн засгийн уян хатан, хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлсэнээр эдүгээ зөвхөн энэ дүүрэгт гэхэд дэлхийн 85 улс орон, бүс нутгаас хөрөнгө оруулалт урсан орж, гадаадын 48 банк үйл ажиллагаа явуулж байна. Пүдун дахь хөрөнгө оруулалтаар Хонгконг, АНУ, Япон эхний эгнээнд явж буй.
Мэдээж далайн эргийн боомт гэх газарзүйн бэлэн таатай нөхцөлтэй хэдий ч хамгийн чухал нь шат дараатай, төлөвлөгөөтэй хэрэгжүүлсэн бодлогын дүнд эдүгээ хятадын санхүүгийн төв Шанхай хот, азийн Манхэттэн гэгдэх Пүдун дэвжин цэцэглэсэн гэдэг. Юуны түрүүнд валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор экспортыг дэмжих болж, түүнийг хэрэгжүүлэх арга зам нь технологийн шинэчлэл, гадаадын дэвшилтэт техник тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт байсан ба үүнийгээ татварын хөнгөлөлт гэх мэт олон урамшуулалт уян хатан бодлогоор тууштай хэрэгжүүлсэний хүчинд өдгөө хятадын гадаад худалдааны зургааны нэгийг эзэлдэг, гадаад дотоод худалдааны хэмжээгээр нэгд орох санхүү аж үйлдэрийн төв хот болжээ. Өнөөдөр дэлхийн шилдэг 500 компанийн 254 нь Шанхайд үйл ажиллагаа явуулж байна. Өндөр технологит үйлдвэрлэл хотын нийт үйлдвэрлэлийн 20%-г эзэлж байгаа бол 2020 онд 40% болгохоор төлөвлөжээ.
Гэвч Шанхай нь нүргээнт нүсэр хотын хувьд тулгарах асуудал мөн төдий чинээ их байх бөгөөд хамгийн тулгамдсан нь эрчим хүчний хангамж, агаарын борхирдол, хог хягдалын асуудал байна. Эдүгээ Шанхай эрчим хүчнийхээ хангамжийн 55%-ийг нүүрсээр, 37%-ийг нефть, багахан хэсгийг байгалийн хийгээр хангаж байгаа. Гэтэл дэлхийн дундажаар нүүрсний хувь хэмжээ 26% байгалийн хий 24-өөс дээш хувийг эзэлдэг байх учиртай аж. Ер нь хятад даяар эрчим хүчний хангамж асуудалтай байгаа бөгөөд, 2010 он хүртэл Шанхайн эдийн засгийн жилийн дундаж өсөлт 10%-тай байна гэж тооцвол эрчим хүчний хангамж улам хурцаар тавигдах болоод буй. Ийнхүү эдийн засгийн өсөлтөөс үүдсэн эрчим хүчний дутагдалыг хангахдаа байгаль орчинд хор нөлөөгүй байх цаашлаад хотын иргэдийн эрүүл мэндийг хохироохгүй байх учиртай юм. Ингээд эдийн засгийн хөгжил+эрчим хүчний хангамж+байгаль орчин+оршин суугчдын эрүүл мэнд гэсэн гинжин асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр судалгаа хийж, эрчим хүчийг хэмнэж үр ашигтай зарцуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэх, баруун бүсийн байгалийн хийн ашиглалтыг дэмжих зэргээр янз бүрийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна.
Дэлхийн хэмжээний хотын үзүүлэлтэд тавьдаг шаардлагуудаар Шанхайг авч үзвэл анхан шатны зэрэглэлийн 60%-ийг хангасан, дээд зэргэлэлийн гэсэн үзүүлэлтийн 30%-ийг хангаад байгаа аж. EXPO-2010 үзэсгэлэнг зохион байгуулах эрхийг (2002 онд) авсан нь Шанхайг дэлхийн хэмжээний хот болоход дөхөм болж байгаа. Shanghai World Expo 2010 буюу 2010 年上海世博会үзэсгэлэн 2010 оны 5 сарын 1-нд болох ба энэ үзэсгэлэнд 3 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Өнөөдөр Шанхай хотод 36 улсын Консулын газар үйл ажиллагаагаа явуулж буй. Дэлхийн 45 хоттой найрамдалт харилцаатай. Энэ оны 3 сарын байдлаар дэлхийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтад хятадын хотуудаас Хонгконг 9-д, Бээжин 19-д, Шанхай 30-д жагсчээ. Одоо хот дотор нийт 77 км урт метроны шугам байгаа ба 2012 он гэхэд 400 км хүртэл уртасгах төлөвлөгөөтэй аж. Шанхай хот нь гадаад дотоодын жуулчдыг ихээр татдаг бөгөөд гол үзмэр нь бүтээн босголтын үр дүн болсон хүний гараар бүтсэн “гайхамшиг” байдаг. 2004 оны байдлаар 177 орноос 4 сая жуулчин иржээ. Гадаадын жуулчид үзэж сонирхдог гол газар бол Пүдун дүүрэгт байрладаг, хятадын өөрчлөлт шинэчлэлтийн билгэдэл, 420.5 м өндөртэй хятадын хамгийн өндөр барилга 88 давхар байшин (金茂大厦)бөгөөд 560 сая ам.доллараар бүтэж, 1998 оны 8 сард ашиглалтад орсон ба дэлхийд өндөрөөрөө 3-т ордог байна. Мөн “Дорнын гэрэлт сувд” (东方明珠)нэртэй телевизийн цамхаг дэлхийд 3-т, Азид нэгт орох өндөр 468 м. Хятадын хамгийн том худалдааны гудамж “Наньжин гудамж”(南京路)-нд очоогүй бол Шанхай очсон гэж хэлэхгүй гэдэг.
Эцэст нь тэмдэглэхэд, өнөөдөр хятад улс Шанхай хотыг Ази Номхон далайн бүсэд тэргүүлэх үүрэг эзлэх чадвартай олон улсын аж үйлдвэр, санхүү, худалдаа, тээвэр, соёлын аварга төв болгоно гэсэн бүсийн хэмжээний цаашлаад дэлхийн хэмжээний нүсэр зорилттойгоор хөгжүүлж байгаа билээ.

Ашигласан материалууд:
1.    http://gb.sh.com/today_pearl.jsp
2.    http://www.china.org.cn/chinese/zhuanti/249935.htm
3.    “上海管理科学” SHANGHAI MANAGMENT SCIENCE сэтгүүл 2005 Vol.27 No.1
4.    http://www.pu-dong.com/
5.    http://www.china.org.cn/chinese/2005/Apr/841219.htm
6.    http://www.people.com.cn/GB/14838/35549/35721/38982/2932426.html
7.    http://www.cfcy.sh.gov.cn/epublish/gb/paper178/1/class017800003/hwz649414.htm
8.    http://www.sif-expo.com/sh/sh1.htm
9.    http://www.china.org.cn/chinese/null/583920.htm
10.    http://www.cnnb.com.cn/gb/node2/node48/node51/node3749/node3762/userobject7ai419313.html

Мэдээллийн эх сурвалжаар хангасан Шанхай суралцагч оюутны холбооны тэргүүн н.Бат-Эрдэнэдээ баярлалаа

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 09 / 09
БНСУ | СӨҮЛ Хотод (SEOUL + ULSAN | BUSAN | Туршлага судлах VIP хөтөлбөртэй) зохион байгуулагдах GLOBAL HR FORUM 2024 - н Монгол Улсаас оролцох төлөөлөгчдийн АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛ явагдаж байна.
Монголын Хүний Нөөцийн Институт БНСУ-ын мэргэжлийн институтууд болон аялал жуулчлалын компаниудтай хамтран Танд Солонгосын ТОП хотуудад зохион байгуулагдах "ХӨГЖЛИЙН НУУЦААС СУРАЛЦЪЯ" Олон Улсын Сургалт / Туршлага судлах аялалын тусгай хөтөлбөр, мэргэжлийн үйлчилгээг танд болон таны хамт олонд санал болгож байна.
- 2024 / 05 / 22
БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах HRD CONFERENCE 2024 олон улсын арга хэмжээ | туршлага судлах тусгай хөтөлбөрт урьж байна.
- 2024 / 03 / 31
-2024 / 03 / 31
USA | APCC (Asia Pacific Career Conference - Registration) Зөвхөн МХНИ-н гишүүд болон дэмжигчдийг Ази Номхон Далайн Ажил Мэргэжлийн Конференцид урьж байна.
-2024 / 03 / 31
“БАЙГУУЛЛАГЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА БА САЙН ДУРЫН АЖИЛ” сэдэвт мэдлэг туршлага хуваалцах өдөрлөгт таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.
-2023 / 07 / 02
БНСУ | СӨҮЛ Хотод 2023 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах GLOBAL HR FORUM 2023 - н Монгол Улсаас оролцох төлөөлөлөгчдийн АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛ эхэллээ. Арга хэмжээнд оролцох болон бусад мэдээлэл авах бол энэхүү бүртгэлийн хуудасыг бүрэн бөглөж бидэнд илгээнэ үү!
HR Фото