Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2008 / 11 / 29
Цээжлэх тогтолцоо

1.    Байрлалаар тогтоох арга. Эртний Грек-Ромын үед энэхүү арга ихэд дэлгэрч байжээ. Цицерон Грекийн яруу найрагч Симонидын тухай бичсэн өгүүллэгтээ байрлалаар тогтоох аргыг анх хэрхэн хэрэглэсэн талаар тэмдэглэн үлдээсэн байна. Тэрээр Симонидод утга уянгын шүлэг бичихийг даалгасан бөгөөд бичсэн шүлгээ нэгэн томоохон цуглаан дээр уншжээ. Уншиж дуусаад байшингаас гарч явсны дараа газар хөдлөлт болж байшин нурж тэнд байсан хүмүүс бүгд дарагдаж танихад бэрх болсон байж. Амьд үлдсэн цорын ганц хүн нь Симонид байсан бөгөөд бүх хүмүүсийг таньжээ. Симонид танхим дахь эд юмс, хүмүүсийн байрлал зэргийг хамт тогтоосон ажээ. Байрлалаар тогтоох аргыг хэрэглэх үед хүн: нэгт тодорхой байрлалыг тогтоох, хоёрт элемент, эд юмс, дүр төрх зэргийн холбоо болоод байрлалыг тогтоох, гуравт хуучин танил байрлалаар тогтоох үйлийг хийдэг байна. Өөрөөр хэлбэл тогтоох зүйлийн байрлал, дүр төрх, тэдгээрийн холбоог хамтад нь тогтооно. Энэ аргын талаар Квинтиллиан: Хүнд тодорхой сэтгэгдэл төрүүлэм хаалга, зочдын өрөө, баримал, чимэглэл гэх мэт зүйлийг байрлалын хамт ямар нэг ярихад хүнд хурдан тогтоогддог гэсэн дүгнэлт хийжээ. Бауэр энэ аргыг орчин үед арай өөр хэлбэрт оруулан судалгаа хийхэд ашигласан байна. Энэ аргыг тогтоосон эд зүйлсийг сэргээн санахад зориулагдсан ба жижиг бичиглэл хэлбэртэй байна.
2.    Түлхүүр үгийн арга. Уг аргыг Аткинсон, Роф нар 1975 онд зохиосон. Энэ аргыг хоёр дахь хэл сурахад хэрэглэх ба гадаад үг цээжлэхэд уг үгийн цаана нэрлэгдэж буй эд зүйлсийг төсөөлөн бодож цээжлэх арга юм. Жишээ нь: ,,Стол,, гэдэг үгийг цээжлэх явцдаа  ширээг төсөөлөн бодож тогтооно. 
3.    Тоог хүртэх арга. Тогтоох зүйлийг нэг тэмдэгтэд багтаан цээжлэх арга юм. Жишээ нь :1906 онд Генри Хадсон ,, хагас сар ,, нэртэй хөлөг онгоцоор аялаж явахдаа Манхетен арлыг нээсэн байна. Энэ өгүүлбэр дэх тоо ба үгийг өөрөөр хэлбэл 1906 он, хагас сар гэсэн үг, тоог  ,,Ө,,-дүрсэд багтаан тогтооно.
4.    Нэрийг хүртэх арга. Лорейн Люкас нар 1974 онд зохиожээ. Гадаад нэрийг тогтооход хэрэглэдэг, үгийн утгыг ойлгон цээжлэх арга юм. Жишээ нь: Walter Stomach гэдэг нэрийг тогтоохдоо Stomach -гэдэс гэсэн үг болохыг ойлгон цээжилнэ гэсэн үг юм.
5.    Үгийг хүртэх арга. Цээжлэн тогтоох зүйлсийг үсгээр эсвэл үгээр нь тогтоох арга юм. Нилээд түгээмэл хэрэглэгддэг арга бөгөөд үгийн эхний үсгээр эсвэл бүтэн үгээр тогтооно. Жишээ нь: “Хэрэв та хүссэн бүхнээ хийж чадахгүй бол чадах бүхнээ хийхийг бод” үгсийг тогтоохдоо ХТХБХЧБЧБХБ гэсэн эхний үсгүүдийг дохио болгон ашиглана. Үгээр тогтоох нөхцлийг авч үзвэл: Туяа гэдэг нэрийг тогтоосон гэж үзье.      Тахиа
Унага
Ямаа


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото