Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
Эрдмийн зөвлөл
- 2009 / 01 / 16
Оюутан нэрнээс дайжсан ажил олгогчдыг “огцруулъя”
Ажилд авна гэсэн зарын дагуу очоод оюутан гэдгээ хэлбэл авахгүй гэсэн үгийг өмнөөс нь  түвэггүйхэн  чулуудна. Ингээд л хичээлийнхээ завсар зайгаар унааныхаа мөнгө, сургалтын төлбөрөө олох гэсэн санаа “будаа” болно. Үүнээс үүдэн ажилгүй залуучуудын тоо нэмэгдэж, залхуу, ажил хийдэггүй гэсэн муу нэр зүүхэд хүрдэг.
Өнгөрсөн оны байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн 22.4 хувийг  15-24 насны залуучууд эзэлж байгаа юм. Энэ нь чамгүй тоо бөгөөд уг үзүүлэлтийг багасгахад ажил олгогч эздийн оролцоо чухал гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл оюутан гэж гололгүй ажилд авах юм бол ажилгүйчүүдийн тоог цөөрүүлэхэд ихээхэн тус нэмэр болно. Өнөөдөр 15-24 насны залуучуудын 65.3 хувь буюу 191.8 мянга нь их дээд сургуульд сурдаг. Их, дээд сургуулиудад сурч байгаа оюутнуудын хувьд хичээлээ зохицуулан  ажил хийх боломж бүрэн нээлттэй байдаг. Тэр тусмаа ахлах ангийн оюутнуудын хувьд ихэнх кредит цагаа өмнөх ангиуддаа цуглуулчихдаг болохоор зарим хичээлгүй өдөр ажил хийх бүрэн боломжтой.  Өөрөөр хэлбэл хичээлийнхээ хажуугаар  ажил хийхэд ямар ч саадгүй гэж  болно. Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг авч үзэхэд ихэнх нь шөнө оройн цагаар баар, цэнгээний газруудад зөөгч, хамгаалагч хийхээс цааш хэтэрдэггүй. Энэ нь эргээд оюутан залуучуудыг гэмт хэрэгт холбогдоход нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй.  Их, дээд сургуулиудын оюутнуудын гэмт хэрэгт холбогдох байдал сүүлийн жилүүдэд байнга өсч байгаа нь үүнийг батална. 2007 онд 55 их, дээд сургуулийн 181 оюутан гэмт хэрэгт холбогдож байсан бол өнгөрсөн онд 185 болон өссөн үзүүлэлт гарчээ. Ийнхүү гэмт хэрэгт холбогдож байгаагийн бас нэг шалтгаан нь оюутан залуучууд хийх ажилгүй, зав чөлөө ихтэй байгаа явдал юм. Харин сүүлийн үед төр засгийн хэмжээнд оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд нэлээд анхаарал хандуулж байгаа. Монгол Улсын Мянганы хөгжлийн сорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүн амын хөдөлмөр эрхлэлт тэр дундаа оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тусгасан байдаг. Тиймээс ч ажлын байранд шилжиж байгаа залуучуудын ажилгүйдлийн түвшинг 2015 он гэхэд 2.5 хүртэл хувиар бууруулах зорилт тавьсан. Мөн энэ оныг Засгийн газраас “Оюутны оролцоог дэмжих жил” болгон зарлаж байгаа нь оюутан, залуучууддаа анхаарал хандуулж байгаагийн бас нэг илрэл юм. Оюутнууд  жилээс жилд нэмэгдэж байгаа сургалтын төлбөрөө төлөх, өөрийн гэсэн орлоготой болох гэж  ажил эрхлэх сонирхол ихээхэн байдаг. Жил бүр их, дээд сургуульд суралцагсдын 16 хувь нь буюу 20 мянга орчим оюутан олон чиглэлээр боловсрол эзэмшиж байгаагийн 73.2 хувь нь  хөдөлмөр эрхлэлтийн албаар дамжуулан, ажил эрхлэх хүсэлтээ гаргадаг байна. Харин энэ хүсэл эрмэлзлэлийг нь хангах ажлын байр хангалтгүй  байгаагаас үүдэн ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр байдаг.
Нөгөө талаар хөдөлмөрийн зах зээл дээр байгаа ажлын байруудын  70 орчим хувийг гагнуурчин, слесарь, засварчин, барилгачин зэрэг техникийн тусгай мэргэжил эзэлдэг. Тиймээс их, дээд сургууль төгссөн залуусын эзэмшсэн мэргэжилд тохирох ажил олдох нь ховор болсон нь үнэн. Үүнээс үүдэн дээд боловсрол эзэмшсэн мэргэжил мэдлэгтэй залуу боловсон хүчнүүд гадаад руу явж ажил хийх сонирхолтой болсон. Зарим нэг нь өөрийн мэргэжлээр ажиллаж байхад ихэнх нь “хар” ажил хийж боолын хөдөлмөр эрхэлдэг. Мөн оюутнуудад зориулсан цагийн ажил манайд бараг байдаггүй гэхэд болно. Хичээлийн бус цагаар, хагас өдрөөр хийдэг ажлыг зараас хайгаад ч олдохгүй.
Манай улсыг залуучуудын орон гэдэг. Харин залуучууддаа хэр их анхаардаг билээ гэдгийг төр, засгийн түвшинд шийдэх  асуудал болсон байна. Хамгийн наад зах нь өөрийн эзэмшсэн мэргэжлээр хангалттай цалинтай ажиллах  боломж төдийлөн нээлттэй биш. Тиймээс ажилгүй гэсэн нэрийг зүүж, гудамжинд лааз өшиглөн явах залуусын тоо нэмэгдсээр байгаа. Өнөөгийн манай нийгэмд ажил олгогч гэдэг эрх мэдэлтэй хувийн компани, байгууллагуудын захирлууд л байдаг. Оюутан залуучуудыг ажилд авч байгаа хэсэг нь ур чадвар муу, дадлага туршлага байхгүй гэсэн шалтгаанаар хямд ажиллах хүч болгон ашигладаг. Ажил олгогч нар  үнэндээ хямд өртгөөр  ихийг олохыг хичээж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг л санал болгодог. Ийнхүү нэг хэсэг нь оюутан, залуучуудын хөдөлмөрийг мөлжиж байхад нөгөө хэсэг нь оюутан гэсэн нэрнээс түвэгшээж, харахыг ч хүсдэггүй. Энэ бол өнөөгийн манай нийгмийн, түүний дотор хөдөлмөрийн зах зээлийн бодит дүр төрх. Ажил олгогч гэсэн сүржин нэрэн дор дулдуйдсан нөхдүүд оюутнуудын төлөө сэтгэл гарган тодорхой хэмжээний зохицуулалт хийж,тэднийг ажилд авах өндөр босгоо намсгавал  ажилгүйчүүдийн тоо буурна.Таны  хүүхэд биш юм гэхэд ядаж хамаатан садны чинь хэн нэгэн ажил хайн албан газрын босго элээж яваа гэдгийг санах л хэрэгтэй болов уу. Тэгээд ч  оюутан гэдэг зөвхөн сурах л ёстой нийгмийн нэг хэсэг биш. Ажиллаж хөдөлмөрлөх эрх, үүрэгтэй хүмүүс. Эцэст нь хэлэхэд манай оюутнууд өөрсдөө хичээл зүтгэл гаргахад болохгүй зүйл бас байхгүй шүү дээ.
Мэдээллийн эх сурвалж: Улаанбаатар таймс

http://www.dandaa.mn/pageID_11/type_one/msg_one/catID_120/objID_4254/
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото