Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Эрдмийн зөвлөл
- 2011 / 03 / 15
Ажиллах хүч авах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив
Гадаадаас ажиллах хүч авахад зуучилж байгаа байгууллагууд болон ажил олгогчид олон улсын гэрээ, манай улсын хууль, тогтоомжоор заасан нөхцлийг дордуулж, гадаадын ажилчдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг алдагдуулах, орон байраар хангахгүй байх сөрөг үзэгдэл гарч байгаа юм.
Энэ нь гадаадын иргэдийг манай улсад хууль бусаар ажиллаж, амьдарч хууль, дүрэм, нийгмийн хэв журмыг зөрчихөд хүргэж байна. БНХАУ-ын тал иргэдээ зохистой хэлбэрээр хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, сахилга, зохион байгуулалтыг өндөржүүлэх зорилгоор “Ажиллах хүчний хэлэлцээр” байгуулах, ажиллах хүчээ төрийн оролцоо бүхий нэгдмэл субьектээр оруулах санал тавьж буй юм байна.
Энэ жил болсон эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд бэлтгэх болон хуралдааны үед энэ асуудлыг талууд хэлэлцэн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.
Хэлэлцээр батлагдвал манай ажил олгогчийн хэрэгцээ, захиалгад үндэслэн хятадын холбогдох төрийн байгууллагаас ажилчин илгээх эрх авсан тодорхой байгууллагаар дамжуулан зөвхөн мэргэжлийн үнэмлэх, дипломтой, бэлтгэл сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан хүмүүсийг авах юм.  Ингэснээр гадаад ажилчдын асуудлаар олон аж ахуйн нэгжийн хооронд бус нэг гарцаар шийдэгдэх, төрийн байгууллагууд харилцан хяналт тавих бололцоо үүсч байна.
Мөн хуралдаанаар Засгийн газар хоорондын болон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо.
Гадаадаас ажиллах хүч авч байгаа ажил олгогч аж ахуйн нэгжүүд хэдэн ажлын байр бий болгосон, үүний хэдэн хувийг өөрийн орны болон гадаадын иргэд эзэлж байгаа тухай мэдээллийг ил тод, нээлттэй гаргаж өгдөг байхад анхаарч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд чиглэл болголоо.
“Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, төлбөрөөс чөлөөлөх” журамд өөрчлөлт оруулсан бөгөөд олон улсын гэрээ хэлэлцээр байгуулаагүй компаниудын ажиллах хүчнийг төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөхгүй байхыг Засгийн газар 2010 оны 79-р тогтоолоороо зохицуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
-2011 / 03 / 11
Гаалийн байгууллага Япон улсын энэ салбарын мэргэжилтнүүдтэй хамтран сургалт зохион байгуулж байна. Хоёр орны хувьд газар нутаг, эдийн засаг, хөгжил, хүн ам гээд олон зүйлээрээ ялгаатай. Япон улсын гаалийн байгууллага 8 мянган ажилтантай бол, манай улсын гаалийн байгууллагат мянга гаруй хүн ажиллаж байгаа юм.
HR Фото