MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
28.57%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
14.29%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
14.29%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
42.86%
Culture | Байгууллагын соёл
- 2009 / 02 / 12
Ажлын байрны шинжилгээний тодорхойлолт
  • ·         Ажлын байрны агуулга. Энэ нь биелүүлбэл зохих зорилт, үйл ажилгаа болгох үүрэг юм.
  • ·         Ажлын байрны шаардлага. Энэ нь ажлыг зохих ёсоор гүйцэтгэхэд хувь хүнээс шаардагдах мэдлэг, ур чадвар, чадвар болон хувийн зан чанар мөн.
  • ·         Ажлын байрны хариуцлага. Энэ нь ажлын эцсийн үр дүнд үзүүлэх нөлөө, бие даан шийдвэр гаргах эрх мэдлийн хэмжээ, ажлын нарийн төвөгтэй байдал, шийдвэрлэх асуудлын ярьвагтай байдал, цар хүрээ, хүний нөөц, хөрөнгө мөнгө, ажлын байр болон тоноглол, хэргэсэл гэх зэрэг хяналт тавих ёстой нөөцийн тоо хэмжээ ба үнэ цэнэ, бусад хүмүүстэй харилцах харилцааны хэлбэр, ач холбогдол зэргээр тодорхойлогдох ажлын байрны хариуцлагын түвшин юм.
  • ·         Ажлын байрыг сонирхолтой болгох хүчин зүйлс. Энэ нь тухайн ажил эрхлэгчийг уг ажилд сонирхолтой эсвэл алива арга хэмжээ аваагүй тохиолдолд сонирхолгүй болоход нөлөөлж болох тухайн ажлын онцлог шинж юм.
  • ·         Ажлын байрны шинж байдал. Энэ нь ажлын байрны бусад онцлог шинжүүд бөгөөд албан тушаал дэвшин ажилах бололцоо, шинэ ур чадвар эзэмших, шинэ чиглэлээр мэргэжих боломж, шилжин ажилах байдал, ердийн ажлын цагаас өөр хуваариар ажиллах шаардлага, ажлах нөхцөл түүнчлэн ажлын талбар болон тоноглол хэргэслийн хийц загвар, ашиглалт зэрэгт хамаарах эргономик хүчин зүйлсийг багтаасан эрүүл ахуйн болон осол аюулгүйн нөхцөл зэргээр илэрхийлэгдэнэ.
  • ·         Ажлийн байрны тодорхойлолт. Энэ нь байгууллагад ажлын байрны гүйцэтгэх үүрэг буюу хариуцлага, үндсэн зорилтууд, ажлын үр дүнгийн талаар хүлээх хариуцлага болон тайлагнах харилцааг тодорхой бөгөөд товчхон зааж өгдөг. Ажлын байрны тодорхойлолтын агуулгыг ажлын байрны шинжилгээнд үндэслэн гаргана.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 03 / 13
Ажилтны оролцоо, сайн сайхан байдал, соёлд хөрөнгө оруулж байгаа ч яагаад бизнесийн бодит үр дүн тэр бүр өөрчлөгдөхгүй байна вэ?
Дэлхийн зочлох үйлчилгээний салбарт Ritz-Carlton брэнд нь зөвхөн тансаг буудал биш, харин сэтгэлд үлдэх үйлчилгээний туршлагыг хэрхэн бий болгох вэ? гэдгийн амьд жишээ болсон нэрийн хуудас юм.
- 2025 / 10 / 28
Орчин үеийн хосолсон болон зайнаас ажиллах хэв маяг дэлхий дахины ажиллах цагийн хязгаарыг өөрчилж, уламжлалт 09:00 - 18:00 цаг хүртэлх ажлын өдрийг аажмаар үгүй хийж байна.
- 2025 / 07 / 25
-2025 / 02 / 12
Үеийн онолыг хний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхдээ дараах анхаарах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Эдгээрийг анхаарч ажилласнаар үеийн ялгааг ойлгож, зөв зохицуулалт хийж, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
-2025 / 02 / 12
Үеийн онолыг хүний нөөцийн удирдлагад үр дүнтэй ашиглах нь: Байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжүүлэлт, шагнал урамшуулал, манлайлал, харилцааны арга зүйдээ үе хоорондын ялгааг онцгойлон авч үзвэл бодит үр дүн илүү өндөр байх болно.
-2025 / 02 / 12
Generation буюу үеийнхэн, үе хоорондын ялгааг анх судалж, онолын үндэслэлийг тавьсан гол судлаачид нь дараах хүмүүс юм.Эдгээр онол, судалгаанууд нь нийгмийн өөрчлөлт, соёлын нөлөө, түүхэн үйл явдлууд нь үеийнхний үнэт зүйлс, үзэл бодол, зан төлөвт хэрхэн нөлөөлдөгийг тодотгон тайлбарласан байдаг.
HR Фото