MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
22.22%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
11.11%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
11.11%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
11.11%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
44.44%
Culture | Байгууллагын соёл
- 2009 / 02 / 12
Ажлын байрны талаарх асуулга явуулах

Олон ажлын байрны талаар мэдээлэл цуглуулж буй тохиолдолд асуулгыг ажил эрхлэгчээр бөглүүлж, түүнийг шууд удирддаг албан тушаалтанаар баталгаажуулах нь зүйтэй. Асуулга нь цэвэр баримт фактын шинжтэй мэдээллийг тэмдэглэн авч лавшруулан судлах шаардлагатай гэсэн асуудлыг урьдчилан цэгцэлж бэлтгэх боломж олгодог тул хүн нэг бүртэй хийх ярилцлагын цагийг хэмнэнэ.

Асуулга нь дараах үндсэн мэдээллийг өгч байх ёстой.

  • ·         Ажил эрхлэгчийн ажлын байрны нэр
  • ·         Ажил эрхлэгчийн менежер эсвэл шууд харъяалан удирдах албан тушаалны ажлын байрны нэр
  • ·         Ажил эрхлэгчид шууд харъяалагдах ажилтнуудын ажлын байрны нэр, тоо/зохион байгуулалтын бүдүүвчээр харуулах нь илүү тохиромжтой
  • ·         Ажлын байрны ерөнхий гүйцэтгэх үүрэг зорилгын талаар товч тодорхойлох/1-2 өгүүлбэр/
  • ·         Ажил эрхлэгчийн хийж гүйцэтгэх үндсэн зорилт, биелүүлэх үүргийн жагсаалт, тэдгээр зорилтыг гүйцэтгэх давтамж
  • ·         Хяналт удирдлагад нь байх нөөц
  • ·         Ашиглагддаг тоноглол хэрэгсэл

Ажил эрхлэгчийн өгсөн мэдээллийг түүнийг харъяалах албан тушаалтнаар хянуулах ба ажил эрхлэгчтэй нэмэлт ярилцлага хийж тодотгоно. Асуулга нь ажил эрхлэгчид ажлынхаа тухай сэтгэгдлээ илэрхийлэх боломж олгодог бөгөөд ярилцлага өрнүүлэхэд аятай удиртгал болж өгдөг.

   Асуулга нь ажлын байрны талаар дараах зүйлийг хамарсан байж болно. Үүнд:

·         Ажил гүйцэтгэхэд тавигддаг удирдлагын хяналтын түвшин болон шийдвэр гаргахад эдэлдэг эрх хэмжээний түвшин

·         Шийддэг гол асуудал, тийнхүү шийдэхэд өгөгддөг удирдамж буюу чиглэлийн хэмжээ хүрээ

·         Гүйцэтгэх зорилтын нарийн төвөгтэй байдал

·         Ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэшил ур чадвар

Асуулгын давуу тал нь олон ажлын байрны талаарх мэдээллийг богно хугацаанд зардал багатайгаар бүрдүүлж чаддагт оршино. Асуулга явуулахын тулд түүврийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх шаардлагатай.Түүнчлэн энэ нь тухайн байгууллага дээр заавал урьдчилан ажилласны үндсан дээр боловсруулдаг тусгай ур чадвар шаарддаг үйл ажиллагаа юм. Асуулгыг бүрэн цар хүрээгээр нь явуулахын өмнө туршиж үзэх нь зүйтэй. Асуулгын эцсийн үр дүн хэр үнэн , бодитой гаргах нь ажил эрхлэгчийн асуулга бөглөх хүсэл сонирхол, боломжоос хамаарна. Зарим хүмүүс хэдийгээр ажлаа мэддэг, гүйцэтгэдэг хэдий ч ажлынхаа тухай бичгээр илэрхийлэх нь тэдэнд бэрхшээлтэй байдаг.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 03 / 13
Ажилтны оролцоо, сайн сайхан байдал, соёлд хөрөнгө оруулж байгаа ч яагаад бизнесийн бодит үр дүн тэр бүр өөрчлөгдөхгүй байна вэ?
Дэлхийн зочлох үйлчилгээний салбарт Ritz-Carlton брэнд нь зөвхөн тансаг буудал биш, харин сэтгэлд үлдэх үйлчилгээний туршлагыг хэрхэн бий болгох вэ? гэдгийн амьд жишээ болсон нэрийн хуудас юм.
- 2025 / 10 / 28
Орчин үеийн хосолсон болон зайнаас ажиллах хэв маяг дэлхий дахины ажиллах цагийн хязгаарыг өөрчилж, уламжлалт 09:00 - 18:00 цаг хүртэлх ажлын өдрийг аажмаар үгүй хийж байна.
- 2025 / 07 / 25
-2025 / 02 / 12
Үеийн онолыг хний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхдээ дараах анхаарах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Эдгээрийг анхаарч ажилласнаар үеийн ялгааг ойлгож, зөв зохицуулалт хийж, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
-2025 / 02 / 12
Үеийн онолыг хүний нөөцийн удирдлагад үр дүнтэй ашиглах нь: Байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжүүлэлт, шагнал урамшуулал, манлайлал, харилцааны арга зүйдээ үе хоорондын ялгааг онцгойлон авч үзвэл бодит үр дүн илүү өндөр байх болно.
-2025 / 02 / 12
Generation буюу үеийнхэн, үе хоорондын ялгааг анх судалж, онолын үндэслэлийг тавьсан гол судлаачид нь дараах хүмүүс юм.Эдгээр онол, судалгаанууд нь нийгмийн өөрчлөлт, соёлын нөлөө, түүхэн үйл явдлууд нь үеийнхний үнэт зүйлс, үзэл бодол, зан төлөвт хэрхэн нөлөөлдөгийг тодотгон тайлбарласан байдаг.
HR Фото