Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2009 / 02 / 16
Шинээр бизнес эрхлэх хүмүүст зөвлөгөө

Иймээс энэхүү блогоор дамжуулан шинээр бизнес эрхлэх гэж буй хүмүүст нас хүйс, чадал чансааг үл харгалзан өөр хүний гаргасан алдааг мэдэх боломжтой байсаар байтал үл тоомсорлон “бор зүрхээрээ” зүтгэснээр тэр алдааг бүү давтаасай гэсэн бодолд автаж ийнхүү зөвлөмжүүдийг нийтлэхээр сэтгэл шулуудав.

Шинэ бизнес эрхлэх гэж буй хүмүүс хамгийн түрүүнд дараах асуудлуудтай тулгардаг:

1. Шинэ санаа олох, түүнийгээ тодорхойлох

2. Уг санааг амьдралд хэрэгжүүлэх боломжтой эсэх ба хэрхэн ашигтай болохыг судалж урьдчилсан эдийн засгийн тооцоог гаргах

3. Ашигтай санааг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл үүсч болох ба тэдгээрийг хэрхэн даван туулахыг төлөвлөх, бодит эдийн засгийн тооцоог гаргах

4. Санхүүжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох

5. Төсөл боловсруулах

6. Төсөл танилцуулж, санхүүжилтаа олж авах

7. Үйл ажиллагаагаа эхлүүлэх

8. Үйл ажиллагаагаа тогтворжуулах

9. Бизнес санаанаасаа ашигаа авах, үүнд түүнийгээ өөрөө цаашид үргэлжлүүлэх буюу уг тогтвортой бизнесийг бусдад худалдах

Дээрхи асуудлууд тус бүр өөрийн онцлогтой бөгөөд тэдгээрийг шат дараалан задлан тайлбарлах болно.

Гэвч амжилттай бизнес эрхлэхийн тулд уг бизнесмен маань ямар хүн болох нь хамгийн чухал байдаг. Байгалиас заяасан түүний чадварт тохирсон бизнес эрхэлэх нь амжилтанд хүрэх буюу эс хүрэх хамгийн анхны шалгуур болдог билээ.

Хүн бүр “арван хуруу тэгш” байдаггүй тул миний өөрийн биеэр туулж мэдэрсэн хамгийн чухал сургамж бол БАГИЙН АЖИЛЛАГАА. Сайн баг бүрдсэнээр санаанд орохгүй санаа гэж үгүй, хийж чадахгүй ажил гэж үгүй болно.

Би хувьдаа ёстой цэвэр “Стартапер” тул (үүний тайлбарыг дараах материалаас уншаарай)бусдаас онцлог олон санаа төрүүлж түүнийгээ бусадтай хуваалцах юм бол өөрийн ашгийг мөн хуваалцах болно гэж олон жил бодосноор цөөхөн хэдийг л хэрэгжүүлж, заримыг нь алдаж ирсэний эцэст өөрийн хамгийн оновчтой санаануудыг бүгдийг хүнтэй хамтарч амжилттай хэрэгжүүлсэн бол тэдгээрээс 30% бүү хэл 10%-ийн ч болтугай ашиг авсан бол өдийд Билл Гейтсын дайны мөнгө эргэлдүүлэх байсан гэж гүнээ ухамсарласан болно. Тиймээс та нарт ч үүнийг зөвлөж байна.

Бизнест хамгийн гол нь шинэ санаа боловч түүнийгээ хэрэгжүүлэхгүй бол тэр маань хоосон мөрөөдөл болж үлдэдгийг дахин дахин хэлъе. Санаанууд ар араасаа гарч ирдэг боловч боломжууд нэг нэгээр үгүй болдог юм байна шүү.

За үүн дээр гашуун туршагын тухай ийнхүү зогсож, ашигтай зөвлөгөө рүү гээ анхаарлаа хандуулъя.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото