Албаны хувцаслалт ямар байвал зохистой
талаар:
Энд нэг
алтан дvрэм бий. Тухайн ажилтан ямар ч зэрэг зиндаа, хувийн сонирхол, зан
чанартай байсан ч тvvний хувцаслалт зэрэг гадаад байдал энэ бvхнийг илтгэх
ёсгvй. Тиймээс бусдад ажил хэрэгч, найдвар төрvvлэхvйц, хариуцлагатай, төлөв
тvвшин харагдахын тулд тэдний нvдэнд дассан хаана ч, хэзээ ч хуучрахгvй
сонгодог хэв маягийн хувцас өмсвөл зохино. Энэ бол мэдээж костюм, бас энгийн
загвартай цамц, жилет, даашинз, банзал юм.
Манайхны ихэвчлэн гаргадаг алдаа бол ямар
нэг арга хэмжээнд зориулсан мэт эрээн мяраан болон хэтэрхий тод өнгөтэй бас
элдэв шигтгээ, тууз, цацаг чимэглэлтэй костюм өмсдөг нь цагаа олоогvй төдийгvй
марзан харагдуулдаг. Зvй нь элдэв янзын хэв маяггvй, харин өнгө нь төлөв даруу
байх ёстой. Бас хоёр өнгөний хослол гэсэн зааврыг мөрдөх ёстой. Илvv өнгө
хэрэггvй юм. Харин энгийн хувцсыг донж нь тохирсон энгэрийн зvvлт, алчуур,
цvнх, гутал зэргээр “тоноглох” нь илvv аятайхан болгодог тал бий.
Цамц, даашинз, банзлын хувьд ч мөн адил.
Элдэв янзын өнгө загваргvй байвал зохино. Сvvлийн vед моодонд орсон цыган
стилийн хормойтой банзал, ковбой стилийн тvрийтэй гутлыг албаны байрын
пиджактай хослуулсан хэн нэгэн ямар ч авцалдаагvй хувцасласан төдийгvй хэчнээн
муухай харагдана гээч.
Бас элдэв чулуу, шигтгээ болон хатгамлаар
гоёсон сандаал, туфлийг костюмны доор өмссөн нь энэ хvн гутлаа сольж амжаагvй
юм болов уу гэсэн бодол төрvvлэхээр.
Хоёр дахь дvрэм. Цэвэр
цэмцгэр байх. Хэрвээ та зах нь хиртсэн цамц, индлvvлэг нь гарсан vрчгэр өмдтэйгээ
ажилдаа ирсэн бол тvнш чинь таныг хэзээ ч ойлгохгvй гэж мэдээрэй. Харин ч “Энэ
нөхөр ийм байдалтайгаа адил ажилдаа ч бас хайнга, хэнэггvй ханддаг болхи нэгэн
байна” гээд дvгнэчихэж магад. Тэгэхлээр та энэ тал дээр алдаа гаргахгvйг хичээх
хэрэгтэй болох нь. Харин ажлаас өөр зvйл сонирхдоггvй болов уу гэмээр авьяаслаг
хэн нэгэн цайрсан жийнс, сунасан ноосон цамц өмссөн байвал, ийм хvмvvсийн биеэ
авч яваа байдлыг олон тvмэн уучилдаг юм.
Гурав
дахь дvрэм. Таны өмссөн зvvсэн тань хэтэрхий хямд төсөр гэдэг нь бусдад
анзаарагдахгvй байх учиртай. Ажил хэрэг нь өөдрөг яваа нэгэнтэй хvмvvс ажил
хэрэг хэлэлцэх сонирхолтой байдаг юм шvv.
Дөрөв дэх дvрэм. Энэ бол
гол төлөв хvvхнvvдэд хамаатай. Албан конторт ажилладаг бvсгvйчvvдэд заримдаа
ээмэг, зvvлт зэрэг гоёлынхоо “тунг” хэтрvvлчих тал ажиглагддаг. Хэтэрхий их гял
цал, унжсан санжсан ээмэг, яс, ширээр хийсэн зvvлт гоёлын даашинз болон чөлөөт
загварын хувцсан дээр л илvv харагдана гэдгийг тэд мэдсээр байж, гоёх хvсэлдээ
дэндvv автаад ийм сонголт хийчихдэг.
Тав дахь дvрэм. Энэ бол
эмэгтэйчvvд төдийгvй эрчvvдэд зориулсан зөвлөгөө. Албаны хувцсан дээр албаны
цvнх л зохино. Энгийн хийцтэй, сайн чанарын төдийгvй хэтэрхий том биш ч бас бус
юм агуулахаар багтаамжтай байвал тохирно. Гэтэл манайхны зарим нь спорт
загварын болон vдшийн гоёлд зориулсан жижигхэн чамин цvнх барьсан харагддаг.
Зургаа дахь дvрэм. Гар
цэвэр vзэмжтэй байх. Ялангуяа хvмvvст зөвлөгөө өгч, ажил хэргийн уулзалт зохион
байгуулдаг ажилтан энэ дvрмийг чанд баримтлах хэрэгтэй. Хуурайшсан, сайртсан
гэмээр гар, хиртэй бас хэт ургуулсан хумс таныг ёстой “доошоо” хийнэ.
Манайхны зарим эрчvvд чигчий хурууныхаа
хумсыг “багаж” болгон ашиглах зорилгоор ургуулсан нь их эвгvй харагддаг.
Орчин vед эрчvvд маникюр, педикюрийг эмэгтэйчvvдээс
гадна өөрсдөд нь ч бас хамаатай зvйл гэдгийг сайн ойлгодог болсноос vйлчлvvлэх
нь ихэсчээ. Тиймээс сайхан янзалсан гар, хумс таныг өөртөө анхаарал тавьдаг
болохыг илтгэх болно.
Хvvхнvvдийн хувьд албан ажилтай бол хумсаа
дунд зэргийн ургуулж сайтар янзлах төдийгvй даруухан өнгөөр будвал зохимжтой.
Улаан, цэнхэр, ногоон гэх мэт тод өнгөөр будаж, элдэв янзын зураг, хээ хуараар
чимэглэсэн хумс албан контороос өөр газар л илvv тохирно.
Удирдлагууд нь шаардлага тавьсных уу, хаа
очиж, манай банк болон гар утасны vйлчилгээ эрхэлдэг компанийн ажилтан
бvсгvйчvvдийн дийлэнх нь хуруу хумсаа арчилдаг юм билээ.
Долоо дахь дvрэм.
Хvн өөрийнхөө хvйсийн онцлогийг дөвийлгөн
харуулах нь тийм ч буруу, муу зvйл биш л дээ. Гэвч албан ажил дээрээ эмэгтэйлэг
байдлаа харуулах гэж, хөхөө ил гаргах шахам энгэрээ задгайлж, хэт богино банзал
өмссөн бvсгvй хvмvvсийг ажил биш өөр зvйлийн тухай бодоход хvргэх биз.
Булчин шөрмөсөө гайхуулан, зориуд ил
гаргасан майк өмссөн залууг vзсэн хvvхнvvд “Уг нь гайгvй юм. Даанч цагаа олсонгvй
дээ” гэж шоолох байлгvй.
Найм дахь дvрэм. Албан
ажил эрхэлдэг бvсгvйчvvдийн нvvрний будалт энгийн, даруу байх ёстой. Будсан мөртлөө
будаагvй юм шиг хөнгөн будалт их зохимжтой байдаг. Энэ тал дээр эмэгтэйчvvдийн
зарим нь бас л алдаа гаргадаг. Уруулаа час улаанаар өнгөлж, нvдэндээ хэтэрхий
бараан тээнийг их талбай эзлvvлэн тvрхэх нь ший янгууны дуучин шиг болгочихдог
гэмтэй. Бас vсний засалт их чухал. Хэтэрхий сонин содон загвар, өнгө будагтай
vс дэмий. Зарим vйлчилгээний газар ажилтнууддаа vсээ задгай тавилгvй, ардаа
боож, шуусан байх шаардлага тавьдаг нь vйлчлvvлэгчиддээ эмх цэгцтэй харагдах
гэснийх.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |