Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2009 / 03 / 07
Диплом цуглуулагчид

Хүүхдээ арван жилийн сургуулиа төгсөнгүүт нь авьяас чадвар, оюуны чадавхийг нь огт тооцохгүй заавал ямар нэгэн их сургуульд ямар ч хамаагүй ангид оруулж оюутан нэр зүүлгэхийг урьтал болгоно. Элсэлтийн шалгалтын босго оноог давж чадахгүй байхад нь авилгал өгөөд ч болохноо аль нэртэй төртэй сургуульд оруулахыг хичээнэ.

Их сургуулийнхаа тоогоор дэлхийд дээгүүр байранд давхиж буй монгол улсын хувьд оюутан болох ер нь цай уухаас ч амархан байж мэднэ шүү. Нөгөө хүүхэд нь их сургуулийн оюутан нэрнээс цаашгүй, нэг л их хүний төлөө сурах гээд ирсэн юм шиг яг юм сурах болохоор нэг л болохгүй. Сурахгүй байх түмэн шалтгийг яаж ийгээд бодож олно.

Хичээл ном гэхээр үстэй толгой нь арзайж, бааранд суух, зугаа цэнгэл гэхээр нүд нь сэргээд манлайлагчдын эгнээнд тодорно. Хичээлээ таслахыг юман чинээнд санахгүй. Яагаад хичээлээ таслав гэж асуувал бие өвдөөд, ар гэрт гачигдал гараад, аав, ээж, эмээ өвдөөд гээд л хариулт нь бэлэн. Өвөө нас бараад гэж хэд хоног хичээлдээ ирээгүй ач хүүгээ хайгаад сургууль дээр нь өвөө нь явж байсан удаа байдаг л юм.

Эрдмийг хичээлээр сурдаг гэдэг үг хаачсын бүү мэд. Улирлын эцэст худал үнэн ярьж хуулж, хууран мэхэлж, хулхидаж, авилгадаж байж нэг юм шалгалтуудаа өгсөн болно. Оюутан байх хугацаандаа эрдэм ном сурвал өөрт чинь хэрэгтэй дээ гэхээр урдаас эвэртэй туулай харсан юм шиг гөлийнө. Эхэлсэн юм дуусдаг хойно дөрвөн жилийн эцэст дуулиантай хонхны баяр хийж сургуулиа төгсөнө.

Төгсөөд ажилд тэнцэхгүй, эсүүл олдсон ажлыг голоод хийхгүй нэг хэсэг манаргана. Болохгүй болохоор нь гадаадад гарах гэж виз хөөцөлдөөд аав ээжийнхээ насаараа цуглуулсан хөрөнгийг үрэн таран хийгчид ч цөөнгүй. Адаг сүүлд нь эзэмшсэн мэргэжлээ голоод дахиад нэг сургууль төгсөөд мундаг ажил хийх чадвртай болоод мөнгийг хүүдийлээд алаад өгнө өө гээд зориг шулуудна. Уул үзээгүй байж хормой шуух, барилдахаасаа таахалзахын үлгэрээр амаараа баахан ярина шүү дээ.

Тэгээд нөгөө сургуульдаа сурч байгаа нь өмнөх түүхээ л давтана. Архидана, шоудана, хичээлээ бас л хийхгүй. Аман дээрээ нэг л их том мундаг  боловсролтой хүмүүс, ачир дээрээ юу ч мэдэхгүй, чадахгүй.  Хичээл дээрээ тааруу дүн авчихаараа би дараагийн мастерын сургалтанд сурах эрхгүй болчихлоо гээд л гоншигноно. Яс юман дээр бакалаврын шалгуурт ч тэнцэхгүй байгаагаа мэдэхгүй ирээдүйд мастер, доктор болно гэж мөрөөдөөд л. 

Ёстой л саваагүй нохой саранд хуцахын үлгэр дээ. Ингээд л нэг сургууль төгсөөд ажилд тэнцэхгүй болохоороо дараагийнх руу элсээд л тэгээд болохгүй болохоороо дараагийн сургуулийг дүүргээд л баахан дипломны цуглуулгатай даанч чаддаг ажил байхгүй дипломны гол болсон нөхдүүд эргэн тойрон дүүрэн байна даа.

Насан туршдаа сурах гээгүй л юм бол эртхэн шиг өөртөө таарсан, өөрийн авьяас чадвар тохирох ажлаа хийвэл өөрт нь хэрэгтэй юм шиг ээ. Дээд боловсролтой хүн болгон сайхан амьдардаггүй л байхгүй юу.

Эх сурвалж: http://badman.blog.banjig.net/



Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото