Ярилцлагыг дараах маягаар эхлэх
хэрэгтэй:
Надтай ярилцахаар хүрэлцэн ирсэнд
баярлалаа. Миний ярих гэсэн зүйл бол
ажилтны сэтгэл санааны байдал юм. Би
таныг ажилдаа аль болохоор сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна. Үүнийг хийхээс өмнө хэрхэн таныг ажилдаа улам
сэтгэл хангалуун болгох буюу таныг ажилдаа сэтгэл хангалуун болгохын тулд бид
ямар алхмууд хийх талаар би мэдэх хэрэгтэй байна.
Хэрэв ажилтанд тодорхой санал хүсэлт
байвал яриулах хэрэгтэй. Нүдээр харилцаа
тогтоо, тэмдэглэл сайн хөтөл, сонсож байгаагаа ажилтанд мэдэгдэхийн тулд хааяа
толгойгоо дохих буюу инээмсэглэ. Хэрэв
ажилтанд шууд хэлэх зүйл байхгүй буюу санал хүсэлтээ хэлэхдээ эргэлзэнгүй
байвал дараах маягтай үг хэлж болно:
Таны хэлэх зүйлийг үнэхээр сонирхож байгаагаа
танд хэлмээр байна. Таныг шаардлагатай бол шүүмжлэл хэлэхээс айж ичихийг би хүсэхгүй
байна. Энэ нь урхи биш, таны хэлэх шүүмжлэлээс
болж би уурлахгүй, хариу арга хэмжээ авахгүй. Энэ бол үнэхээр багийн үйл явц бөгөөд бид нэг талын хүмүүс. Хэрэв та үүнийг зөвшөөрвөл, би зарим тодорхой
асуултын талаар таны бодлыг сонсохыг хүсэж байна.
Хэрэв та үүнийг одоо хиймээргүй байвал надад
хэл. Бид уулзалтын цагаа дахин товлох
буюу хэрэв та хүсвэл бодол санаагаа цаасан дээр тэмдэглэж болно.
Хэрэв ажилтан үнэхээр айж түгших
буюу сонирхохгүй байвал та ярилцлагаа одоо дуусгаж болно. Хэрэв ажилтан ярилцлагаа үргэлжлүүлэхийг хүсэж
байгаа мэт санагдвал, та асуулт буюу сэдвийн жагсаалтын дагуу яриагаа цааш үргэлжлүүлэн,
эдгээрийн талаархи ажилтны санал хүсэлтийг асуу.
Энд ярилцлагаа үргэлжлүүлэх зарим
сэдвийн жишээг өгөв:
· дарга болон хамт
ажиллагсдын сайн, муу зан
· компани дахь
ажилтны ирээдүй ба тэрээр энэ талаар юу боддог болох
· ажилтны ажлын
ачаалал ба ерөнхий ажлын хуваарилалт
· ажилтны ажлын нөхцөл
ба үүнийг сайжруулах талаархи түүний бодол
· хийж байгаа
ажлынхаа ач холбогдлын талаархи ажилтны бодол
· ажилтнууд
хоорондоо хэр нөхөрсөг харилцаатай вэ
· ажилтны ажиллах
ёстой тоног төхөөрөмжийн байдал
· ажилтны авдаг
цалин, тэтгэлэг тусламж, тэдгээрийг бусад компанитай харьцуулахад хэр байна
· ажилтнуудтай
харьцдаг, тэднийг сахилгажуулдаг арга замын тогтвортой, шударга байдал
· дарга болон хамт
ажиллагсад ажилтны мэдэх хэрэгтэй зүйлийг хэлж өгдөг гэж ажилтан боддог эсэх
· өсөх/дэвших
бололцоо
· сургалт ба санал хүсэлтийн
талаархи ажилтны туршлага ба бодол
· хүлээн авсан
заавар сургалтын ашигтай, тохиромжтой шинж чанар
· хамт ажиллагсдын
хоорондох, мөн ажилчид болон дарга нарын хоорондох харилцаа холбооны үр өгөөжтэй
байдал
· менежерүүд/эздийн
ажилтнуудтайгаа харьцдаг хандлага
Та ажилтнаасаа эдгээр сэдэв бүрт
хариулахыг хүсэж болно. Сайн тэмдэглэл хөтлөх
ёстой.
Ярилцлагын дараа, дараах зүйлийг
хэлж дүгнэ:
Өөрийн юу боддогоо надад хэлэхэд цаг гаргасан
явдалд маш их баярлалаа. Би таны үнэнч
байдлыг үнэлж байна. Мөн ямар нэгэн асуулт, санал, нэмэлт хүсэлт байвал ирж
надтай ярилцана гэдэгт итгэж байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |