Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.51%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.54%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
11.00%
Сэтгэл зүй
- 2009 / 05 / 03
Харилцааны ангилал (L2)

Харилцааг түүний агуулга, зорилго арга хэрэгслээр нь ангилан авч үздэг. Үүнд:
А. Агуулгаар нь:
-    Үйл ажиллагааны бүтээгдэхүүн ба юмсаар солилцох- материаллаг. Ийм харилцааны үед сүбьектүүд тэдний тухайн үеийн хэрэгцээг хангах хэрэгсэл болох эрхэлж буй хувийн үйл ажиллагааныхаа үр бүтээлээр солилцно.
-    Сэтгэцийн ба физиологийн байдлаа солилцох – нөхцөлд тохирсон “кондицион”. Энэ үед хүмүүс бие биеийн сэтгэл санааг өргөх, гутаах, тайвшруулах, цочордуулах гэх мэтээр сэтгэц физиологийн байдлыг өөр хоорондоо үүсгэхэд чиглэгдсэн тодорхой нөлөөлөл үзүүлнэ.
-    Мэдлэгээ солилцох когнитив /танин мэдэхүйн/ Когнитив харилцаа нь танин мэдэх буюу сурах үйл ажиллагааны янз бүрийн хэлбэртэй уялдаатай. Энд сүбьект сүбьектдээ мэдлэгийн цар хүрээг тэлэх авъяасыг боловсронгуй болгох, хөгжүүлэх мэдээлэл дамжуулна.
-    Зорилго сонирхол сэдэл хэрэгцээгээ солилцох – Сэдэлтийн харилцааны агуулга нь бие биесээ тодорхой чиглэлээр ямар нэгэн үйлдэлд бэлэн болгох хандлага үүсгэх өдөөх дамжуулахад оршино. Жишээ нь харилцах хүндээ үйлчлэлд хандах тодорхой чиглэл эрмэлзлийг бий болгохыг хүсдэг. Үйл үйлчлэлд чадвар дадлагаа солилцохыг үйл ажиллагааны харилцаа гэж авч үздэг.
Б. Харилцааг хүний хэрэгцээг хангах зохицолдооны зорилгоор нь биологийн ба нийгмийн гэж хуваадаг.
- Биологийн гэдэгт организмийг оршин тогтох, хөгжүүлэн тэтгэхэд шаардагдах харилцаа орно. Тэр нь организмийн үндсэн хэрэгцээг хангах явдалтай уялдаатай.
- Нийгмийн харилцаа нь бие хүмүүсийн холбоог тогтоох, бэхжүүлэх, өргөжүүлэх, төлөвшүүлэх, хөгжүүлэх үүрэг зорилгыг баримталдаг. Ер нь нийгмийн хэрэгцээг хэдийн чинээ олон дэд бүтэц болгон ашиглана төдий чинээ харилцааны дор бүрийн зорилго бий болно.
В. Харилцааг хэрэгслээр нь шууд ба дам, тойруу ба шулуун гэж авч үздэг.
- Шууд харилцаа нь тухайн хүнд заяасан эрхтэн гар толгой их бие дууны хөвч гэх мэтийн тусламжаар хэрэгжнэ.
- Дам харилцаа нь мэдээлэл солилцох, зохион байгуулах тусгай багаж хэрэгслийг ашиглахтай холбоотой. Түүнд мод чулуу гэх мэтчилэн байгалийн юмсаас эхлэн зориуд зохион бүтээсэн тэмдгийн тогтолцоо, бэлэгдэл, симбол, бичлэг, хэвлэл радио хэвлэл зэрэг соёлын зүйлс орно.
- Шууд харилцаанд тухайн үйл явцад харилцагч хүмүүсийн шууд бие биеээсээ хүртэх хувийн холбоог тогтооход үүснэ. Жишээ нь хүмүүс бие биесээ харж ярилцах, гар бие хүрэлцэх зэрэг.
- Тойруу харилцаа зуучлагчаар дамжуулагдна. Жишээ нь маргаантай талууд хэн нэгнээр зуучлуулан харилцах, хэлэлцээр хийх, хэлмэрчлүүлэх гэх мэт.
 Хүнд хамтын амьдрал олон талт үйл ажиллагаа бусад хүмүүстэй зохицуулж зохион байгуулах хэрэгцээ гардаг. Тийм хэрэгцээт харилцааг ажил хэргийн ба хувийн гэж ялгаж үздэг.
- Ажил хэргийн харилцаанд хүмүүсийн хамтын үр бүтээлт үйл ажиллагаа түүний чанарыг дээшлүүлэх хэрэгсэл болдог. Түүний агуулга нь хүмүүсийн дотоод ертөнцийг хөндөх биш харин тэдний хийж гүйцэтгэж байгаа ажил хэрэгтэй холбоотой байдаг. Ажил хэргийн харилцаа нь хүний авъяас чадварыг хөгжүүлж төлөвшүүлэх ба шинэ мэдлэг дадал олж авах хэрэгсэл болдог. Түүний явцад бусад хүмүүстэй хамтран ажиллах чадвар, зохион байгуулагч шинж чанар хөгждөг
- Хувийн харилцаа нь бол хүний хэрэгцээ сонирхолтой уялдсан зан байдал, сэтгэл зүйн дотоод асуудал шийдвэрлэгдэж байдаг. Хувийн харилцаанд сонирхол, зуршил, авъяасын тодорхой шинжийг олж авах зан төлөв ёс суртахууны хэм хэмжээ хэлбэрийг эзэмшиж, амьдралын зорилгоо тодорхойлох хэрэгжүүлэх арга замаа сонгох боломжыг олж авдаг.
Д. Хүний харилцааны чухал хэлбэр бол үсгийн ба үсгийн биш харилцаа юм. Үсгийн биш харилцаа нь нүүр гар биеийн хөдөлгөөн болон, хүрэлцэх сонсох, харах, үнэрлэх зэрэг сэрэл хүртэхүйн холбоогоор илэрдэг. Хүний үгсийн биш харилцааны ихэнхи хэрэгсэл төрөлхийн байдаг учраас сэтгэлийн хөдөлгөөн зан үйлийн түвшинд зөвхөн өөр хоорондоо төдийгүй мөн амьтадтай харилцан ойлголцох боломж олгодог. Тийнхүү бид гэрийн тэжээмэл амьтадтайгаа харилцан ойлголцдог.
- Үсгийн харилцаа нь зөвхөн хүнд байх ба зайлшгүй тохиолдолд хэлийг эзэмших явдал мөн. Тэр нь амьдралд үсгийн биш харилцааг бүрэн төлөөлж чадахгүй ч мэдээлэл түгээх боломжоороо асар их юм. Үсгийн харилцаа нь үсгийн биш хэрэгсэлд тулгуурлан бий болж хөгжиж ирсэн түүхтэй.

Мөн түүнчлэн хүн бусад хүмүүстэй харилцахдаа янз бүрийн байдлаар хандлагаа илэрхийлдэг. Тэдгээрийг харилцааны  ангилалд бас хамааруулан авч үзнэ. Үүнд:
1.    Хуурамч холбоо харилцаа – энд харилцагчийн онцлогийг анхаарч эрмэлзэхгүй түүнд хандахдаа өөрийн жинхэнэ сэтгэл мэдрэмжээ нууцалж хэвшмэл үг хэллэг хэрэглэх, нүүр царайны эелдэг төлөв даруу догшин гэх мэт дүр эсгэдэг. Хот суурин олны газарт хүмүүс бие биесээ ямар ч шаардлагагүйгээр цухалдуулахгүйн тулд ярилцагчаас биеэ хаацайлуулахын тулд зарим тохиолдолд хуурамч харилцаа хэрэгтэй болдог талтай.
2.    Бүдүүлэг харилцаа – энэ харилцааны үед харилцагч хүний хэрэгтэй хэрэггүй эсвэл саад бологч обьект гэж үнэлдэг.
3.    Албан ёсны – Дүр үүргийн харилцааны агуулга харилцагчаа хүнийх нь хувь мэдэхийнх нь оронд түүний нийгмийн өмнө хүлээсэн нийгэм албан тушаалын эзлэх байр сууриа хязгаарлаж дэг тогтоодог.
4.    Ажил хэргийн харилцаа – энэ нь бие хүний зан төлөв, нас сэтгэл санааны байдлын онцлогийг анхаарах боловч байж болох хувийн зөрчлөөс ажил хэргийн сонирхолд илүү ач холбогдол өгдөг.
5.    Чин сэтгэлийн харилцаа – энэ нь найз нөхөд ойр дотны хүмүүсийн хооронд явагддаг. Ийм харилцаанд хоёр тал ямар ч сэдвээр сэдвийг хөндөж болох бөгөөд бие биесийг нүүр царай дуу хоолойны өнгө аясаар ойлголцдог.
6.    Овсгойт харилцаа – энэ нь харилцагчаа овжин ашиглаж түүнээс ашиг хожоо олохолд чиглэгднэ. Ингэхдээ нөгөө хүнийхээ хувийн онцлогт тулгуурлах долигонох, айлгах, магтах, хуурах, гайхуулах гэх мэт янз бүрийн арга заль хэрэглэдэг.
7.    Ёс жаягт харилцаа – энэ нь хүн өөрийн бодож байгааг биш харин тухайн нөхцөл дэх дэг журмын дагуу тодорхой хүрээнд ярих ёстой зүйлээр хязгаарлагдана. Энэ нь хаалттай харилцаа юм.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2012 / 05 / 06
Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бүх юм утгагүй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгүй татан оруулдаг. Баярлаж хөөрөх юмгүй, ямар ч мэдрэмжгүй, уурлаж бухимдсан, хүйтэн хөндий нэгэн болгодог. Ой тогтоолт муудах, байнга л уурлаж бухимдах нь энүүхэнд. Стресс хэдий чинээ удаан үргэлжилнэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг.
“Таныг халлаа” гэсэн гомдмоор, уйлмаар, уурламаар үгийг дарга тань танд хэллээ. Даргынхаа өрөөнөөс гарахаар  босгыг нь давах гэж байхдаа та аль хэдийн хамаг бие тань хөшчихсөн, эсвэл салганаад ирэх. Энэ тохиолдолд эмэгтэй хүн хамгийн түрүүнд цурхиртал уйлмаар болдог, харин эрэгтэй хүн хэн нэгэнтэй үзэлцмээр санагдана. Өрөөндөө ороод тамхиа ширээн дээрээсээ шүүрэн авч, гадагш гүйн гарна. Тамхиа асаах гэтэл гар салганаад, ядаж байхад асаагуур асч өгөхгүй... Хэн нэгэнд зэвүүн үг хэлж дотроо онгойлгомоор санагдан хэл загатнаад тэсэшгүй...
- 2012 / 04 / 27
Ая тухыг эрхэмлэснээс үүдэх нь Ая тухыг эрхэмлэснээс үүдэх залхуурал нь дотроо өөр хэлбэрүүдтэй. Жишээлбэл Дорно дахины орнуудад залхуурал нь тааваараа наран дор сууж, цай уух мэтээр өдөр хоногуудыг өнгөрөөхийг гол төлөв хэлдэг бол, Баруунд залхуурал нь гол төлөв хурд, яарангуй байдлаар илэрдэг байна. Өөрөөр хэлбэл хүмүүс нэг юмнаас нөгөө руу буюу биеийн тамирын заалнаас ажил руу, тэндээсээ бар луу, тэндээсээ элдэв аялалд, тэндээсээ элдэв янзын курс дамжаа руу, тэгээд гал тогоо, гэрийн саад, клуб руу гэх мэт цаг наргүй яарсан байдлаар илрэнэ. Бид ая тух, амар амьдралыг л хайн ийш тийшээ яарна. Энэ хоёр хэлбэрийн аль нь ч байлаа гэсэн ер нь энэ хэлбэрийн залхуурал нь бэрхшээлээс шантрах, өөрийгөө ойлгохоос зугатаах, эвгүй байдалд орохоос зайлсхийх, зовлонгүй амьдрал л хүсэх зэргээс үүсдэг. Өөрөөсөө болон өөрийн бодит амьдралаасаа зугатаахыг хүснэ. Тав тухтай байдлыг бид залхуурлаар олж авахыг хичээх боловч энэ тав тухтай байдалдаа хэзээ ч сэтгэл ханаж чаддаггүй.

“Залхуурал сэтгэл татам харагдаж болох боловч ажил сэтгэл ханамжийг өгдөг юм.” Анн Франк
- 2012 / 02 / 20
-2011 / 12 / 06
Та дараах асуултад хариулахдаа "тийм ", "үгүй" гэсэн хариултыг өгнө үү. Хэрэв "тийм" бол 1 оноо, харин "үгүй" бол 0 гэсэн оноог өгөөрэй.
-2011 / 12 / 05
1. Та их сургуульд элсэн орохдоо хэрхэн шийдвэр гаргадаг байсан бэ?
а. Өөрийнхөөрөө шийддэг
б. Эцэг эх, төрөл садныхаа үгийг сонсож
в. Ойр дотны найз нарынхаа зөвлөгөөг дагаж
-2011 / 12 / 04
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл доорх сорилын бөглөөд үзээрэй.
  Автобус танаас өмнө буудал руу ирээд явчихаар  харагдвал  та яах вэ?
а/ Бүх биеийн хүчээ дайчлан  “хурдалж” автобусанд  амжиж суух болно.
б/ тэр автобусыг  өнгөрөөж  дараагийнх нь  ирэхийг хүлээнэ.
в/ Хэсэг хугацаанд  хүлээх  байх гэж  найдан, хөдөлгөөнөө бага зэрэг нэмнэ.
HR Фото