Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.60%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.09%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.60%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
10.70%
Эрүүл мэнд
- 2009 / 05 / 28
Чихрийн шижингээр өвчлөх магадлал

Манай улсад энэ өвчин эрс залуужиж, сүүлийн үед насанд хүрээгүй хүүхэд хүртэл өвчлөх хандлага ажиглагдах болсон байна.

Бид энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хаана хандах, хоолны дэглэм хэрхэн сахих, ямар эмчилгээ хийлгэх гээд өргөн сэдвээр Улсын клиникийн төв эмнэлгийн дотоод шүүрлийн булчирхайн эмч, анагаах ухааны магистар Ц.Бодьцэцэгтэй ярилцлаа.

-Чихрийн шижин өвчнийг анагаах тал дээр мэргэшсэн эмч манайд нэлээд ховор байдаг бололтой?

-Тийм ээ. Би 1984 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд энэ эмнэлэгтээ 25 жил тасралтгүй ажиллаж байна. Дотоод шүүрэл судлал гэдэг миний мэргэжил. Энэ нь олон нарийн асуудлыг хамардгийн дотор чихрийн шижин өвчин багтдаг.

Сүүлийн үед ганцхан манай оронд биш дэлхий нийтэд чихрийн шижингийн өвчлөл өсч байгаа. Чихрийн шижинг дотор нь нэг, хоёрдугаар хэлбэр гэж ангилдаг. Нэгдүгээр хэлбэрээр ихэвчлэн 35-аас доош насны залуус өвдөнө. Өөрөөр хэлбэл нойр булчирхайн өвчлөлөөс үүдэн гардаг архаг удаан явцтай өвчин.

-Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хүний бие махбодид ямар өөрчлөлт гардаг вэ?

-Инсулины харьцангуй болон туйлын дутагдлаас үүдэн бодисын солилцоо, тэр дундаа нүүрс усны солилцоо алдагддаг өвчин юм. Өөрөөр хэлбэл цусан дахь сахарын зохист хэмжээг алдагдуулдаг бодисын солилцооны өвчин. Нойр булчирхайнаас инсулин гэдэг цусан дахь сахарыг бууруулдаг даавар ялгардаг.

Энэ даавар ялгарахаа болих буюу багасах нь өвчнийг үүсгэх гол шалтгаан. Мэдээж хүний цусанд сахарын хэмжээ хэт өндөр байгаад байвал цус өтгөрнө. Өтгөрсөн цус сахарын өвчин болж хүнд аюул учруулж байгаа юм. Тухайлбал, цусан дахь сахар амьдралын хамгийн гол эрхтэнүүд болох нүд, бөөр, элэг, зүрх гэх мэт эрхтэнүүдийн судсыг гэмтээж нарийсгах, бөглөх аюул учруулснаар өвчин хүндэрдэг.

-Чихрийн шижингээр өвчилсөн тохиолдолд анхны шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?

-Харамсалтай нь энэ өвчин ямар ч шинж тэмдэггүй явсаар гэнэт хүндэрч болдог. Иймээс дэлхийн эрдэмтэд үүнийг "чимээгүй тахал" гэж нэрлээд байгаа.

Манайхан ерөнхийдөө жаахан хэнэггүй хүмүүс. Ямар ч зовиургүй болохоор тоолгүй явсаар хүндрүүлчихдэг юм. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр эрүүл өвчтэй нь хамаагүй бүх хүн жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээнд орж байх ёстой. Тэгвэл халдварын бус энэ аюулт өвчнөөс өөрсдийгөө урьдчилан сэргийлж чадна гэж үздэг. Гэтэл манайхан урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг дутуу үнэлэх явдал их байдаг учраас өвчтөнүүд маань их хожуу оношлогддог.

-Энэ өвчнөөр өвчилснөө мэдэж болох анхны шинж тэмдгүүд байдаг биз дээ?

-Маш их ам цангаж шингэн ихээр уудаг. Улмаар ойр ойрхон маш их шээнэ. Их шээснээр шээсээрээ дамжуулж өөрийн биед хэрэгтэй уураг, өөх тос, микро элементүүд гээд биед хэрэгтэй эрдэс бодисоо алддаг. Ингээд бие махбодь усгүйжиж хатна. Ингэж ойр ойрхон шингэн зүйл ууснаар шээсээрээ дамжуулан шим шүүсээ барна.

Яг иймэрхүү гинжин холбоогоор үргэлжилдэг. Энэ үед нь арга хэмжээ авахгүй удаан үргэлжилбэл ноцтой хүндэрлүүд гарна.

Тухайлбал нүдний хараа муудах, болор цайх, хараагүй болох, сохрох хүртэл аюултай. Бөөр муудна. Артерийн даралт ихсэнэ. Бөөрөөр их хэмжээний уураг алдана. Бөөрний дутагдалд орох, үйл ажиллагаа нь бүрэн алдагдах ч аюулд хүрнэ. Зүрхний үйл ажиллагаа ч доголддог. Зүрхний нарийн титэм судаснууд бөглөрч, зүрх зогсож ч болно.

-Энэ өвчнийг яагаад чихрийн шижин гэж нэрлэсэн юм бол. Шээс задгайрах шинж тэмдэг ажиглагдах уу?

-Манай монголчууд эрт дээр үеэс аливаа зүйлийг нэрлэх тал дээр үгийн сонголтоо маш сайн анхаарч байсан байгаа юм. Үүний ачаар өнөөдөр бид энэ өвчний талаар зөв ойлголттой болоход их дөхөмтэй байна. Жишээ нь энэ өвчнийг "цангаа" өвчин гэж нэрлээгүй "шижин" гэж нэрлэсэн байна гэдэг чинь тухайн өвчин туссан хүн их шээнэ гэсэн үг биз дээ.

Ийм өвчин туссан хүн шөнө хэд хэдэн удаа босч шээнэ. Харин ямар ч эрүүл хүн шөнө босч шээх ёсгүй. Эрүүл хүн орой тавтай унтсан бол шөнөжингөө шээс давсганд хуримтлагдаж, өглөө л шээх ёстой. Тэгэхээр шөнө олон дахин босч шээгээд байвал та шижингээр өвчилж ээ л гэж ойлгох хэрэгтэй.

-Сүүлийн үед чихрийн шижин өвчин залуужиж байгаагийн гол шалтгаан нь юу вэ?

-1980-аад онд БНХАУ-д энэ өвчин бараг байдаггүй байлаа. 1980-аад оны дундуур намайг сургууль төгсөөд УКТЭ-т ирэхэд чихрийн шижингээр эмчийн хяналтад орсон хүн гарын таван хуруунд л багтаж байсан. Одоо бол тоогоо алдсан. Тэгэхээр энэ өвчин өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа нь хүн төрөлхтний хөгжлийн хурдац, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдалтай холбоотой.

Чихрийн шижингийн өвчлөл суугаа ажилтай хүмүүсийн дунд асар өндөр байгаа нь үүнийг нотолж байгаа юм. Мөн амьдралын түвшин доогуур болон архичин хүмүүс энэ өвчнөөр их өвчилж байна. Тэгэхээр архи бол цэвэр нойр булчирхайн хор гэдгийг хүмүүс  ойлгох  хэрэгтэй.  Мөн сүүлийн үеийн залуус их таргалж байна.

Үүнтэй холбоотойгоор чихрийн шижин залуужиж байгаа. Залуус гэлтгүй хүүхдүүд хүртэл их тарган байна. Ерөнхий боловсролын сургуулиудад судалгаа хийгээд үзэхэд хүүхдүүдийн биеийн жингийн индекс их өндөр гарч байгаа. Мөн чихрийн шижинтэй хүмүүсийг илрүүлсэн нэг буянтай ажил бол Засгийн газраас зохион байгуулсан "Эрүүл монгол хүн" хөтөлбөр байгаа юм.

-Хүний биед сахар огт байхгүй байж болох уу?

-Сахар бол хүний биед байх ёстой зүйл. Хэвийн үед хүний биед 3.5-5.4 ммоль/л байх ёстой. Энэ бол цусан дахь сахарыг хэмждэг багажийн нэгж. 6.1 ммоль/л бол аюулын босго хэмжээ. Харин шээсэнд хэзээ ч сахар байх ёсгүй. Харамсалтай нь хүн нэг л чихрийн шижингээр өвчилсөн бол эдгэдэггүй. Тиймээс урьдчилан сэргийлэх тал дээр арга хэмжээ сайн авах ёстой.

-Энэ өвчин хүндэрвэл хүнийг комд оруулдаг, үхэлд ч хүрэгдэг аймшигт өвчин гэх юм. Үнэхээр тэгдэг юм уу?

-Чихрийн шижин өвчний хүндэрлийг хоёр хувааж үзнэ. Нэгдүгээрт чихрийн шижингийн хурц хүндрэл гэж байна. Хурц хүндрэл гэдэг маань ерөнхийдөө комд орохыг хэлж байгаа юм. Хүмүүсийн биеийн онцлогоос шалтгаалж цусан дахь сахарын агууламжийн янз бүрийн шатанд комд ордог.

Тухайлбал зарим хүнийх 18 ммоль/л хүрээд комд орж байхад зарим хүнийг 25 ммоль/л хүрээд комд ордог. Комд орно гэдэг маань цусанд байгаа тэр их сахараар тархи хордож үхжээд ухаан алдахыг хэлж байгаа юм. Энэ байдлаас гаргаж авахад их хүндрэлтэй. Маш их эмчилгээ шаардана.

Хоёрдугаарт цусанд байгаа сахарын хэмжээ хэт багасах гэсэн хүндрэл байна. Мөн хожуу үеийн хүндрэл гэж байдаг.

Олон жилийн өмнө сахар нь өсч байгааг эмч оношлож тухайн хүнд эмчлүүлэхийг зөвлөсөн ч тоолгүй явсаар хүндрүүлсэн тохиолдлыг хэлнэ. Ийм хүн нүд нь сохрох, хөл нь муудах, бүр тайруулах ч хүндрэл гарч болзошгүй. Мөн бөөрний хүндрэл, тархины цус харвалт, зүрхний дутагдал ч үүсч болно.

-Газрын самар идвэл чихрийн шижингээ эдгээнэ гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг юм шиг?

-Энэ бол нотлогдоогүй зүйл. Харин монголчуудын уламжлалт хооллолт эрт дээр үед энэ өвчин бараг гардаггүй байсны нэг шалтгаан болов уу. Зуны улиралд цагаан идээ иддэг, өвлийн цагт махан хоолоо түлхүү хэрэглэдэг гэх мэт дэг жаяг нь монголчуудыг элдэв өвчнөөс аварч ирсэн байх. Хүн бол олон төрлийн хоол хэрэглэх ёстой. Дан мах гурил идээд суугаад байж болохгүй шүү дээ.

-Чихрийн шижин өвчтэй хүмүүст улсаас эм тариаг нь үнэгүй өгдөг гэл үү?

-Эрүүл мэндийн сайдын эртнээс уламжлагдаж ирсэн тушаал байдаг. Уг тушаалаар чихрийн шижин өвчнөөр оношлогдсон хүн аймаг, дүүргийнхээ булчирхайн эмчийн хяналтад орж, эмийн эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд эмийг нь үнэ төлбөргүй олгож байх ёстой.

Мөн чихрийн шижин өвчтэй хүмүүст манай эмнэлэг "Чихрийн шижин өвчтэй хүмүүст зөвлөгөө өгөх төв"-өөрөө дамжуулж зөвлөгөө өгдөг. Эцэст нь хэлэхэд таны ам маш их цангаж, ойр ойрхон шээгээд байвал харьяа аймаг дүүргийнхээ булчирхайн эмчид цаг алдалгүй хандаарай.

Ц.Мөнх

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 03 / 21
Нvд бол хvний мэдрэхvйн эрхтэнvvдээс хамгийн нарийн зохион байгуулалттай эмзэг эрхтэн бєгєєд харах эрхтэнийхээ тусламжтайгаар хvний танин мэдэх vйл ажиллагааны 90% хvртлэх нь явагддаг. Мэдээлэл технологийн єндєр хєгжлийн єнєє vед нvдний ойр харааны ачаалал эрс нэмэгдсэнээр хотжилтын эмгэгийн нэг болох хараа муудалт ихэсч хvvхэд залуучуудад элбэг тохиолдох боллоо.
“Шар айраг уудаг хүн аз жаргалтай амьдарна!”- гэж шар айраг үйлдвэрлэгчид лоозогнож, түүнд нь итгэмтгий эрэгтэйчүүд үг дуугүй итгэдэг. Гэтэл шар айраг эрүүл мэндэд тань том асуудал үүсгэдэг. Шар айраг нь уураг, нүүрс-усаар баялаг, согтууруулах чанар сул гэсэн төөрөгдөл гол буруутан нь аж. Ойр дотныхноос тань нэг нь шар айрагны тустайг нотлохыг оролдвол түүнд шар айрганд донтдог хүмүүс байдаг болох, том гэдэстэй болгодог, элгийг өвчлүүлдэг, зүрхэнд асуудал үүсгэж, бэлгийн сулралтай болгодгийг бодитой жишээ татан ойлгуулахыг хичээгээрэй.
- 2012 / 05 / 06
Америкийн зүрх судасны өвчин судлалын нийгэмлэгийн эмч нар бүтэн  жилийн турш  2000 эмэгтэй дээр ажиглалт хийсэн байна. Зүрхний өвчинтэй холбоотой элдэв өвчлөлүүд  эмэгтэй хүн нөхөртөйгөө яаж хэрэлдэж, муудалцдагаас шууд хамааралтай байдаг гэнэ.
- 2012 / 04 / 27
-2012 / 02 / 20
АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн нэгэн шинэ судалгаагаар хувиа хичээсэн, атаархуу, тогтворгүй, уур уцаартай хүмүүс илүүдэл жинтэй байх нь маш түгээмэл байгааг олж тогтоожээ. Харин хэт түгшүүртэй хүмүүс таргалах, турахдаа амархан байх магадлалтай гэнэ.
-2012 / 01 / 08
1-р дасгал. Суниах
Бэлтгэл байдал. Гараа ташаандаа авч, сандал дээр суусан байна.
1. Гараа толгойны ард байрлуулан гэдийнэ. Бүх биеийн булчинг чангалж амьсгалаа авч урагшаа бага зэрэг бөхийж амьсгалаа гаргана. Дасгалыг дунд зэргийн хурдаар 4-5 удаа давтана.
-2011 / 12 / 05
Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж.
Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр, ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна.
HR Фото