- 2009 / 06 / 01
Төрийн албаны шалгалт хэмээх болхи сонгон шалгаруулалт
Төрийн албаны шалгалт дуусаад хорь гаруй хоножээ. Хүнд суртал, авлига, дарамт гээд төрийн албаны өнгө төрхийг эндээс л харж болохоор. Шалгалтад орсон олон ч хүн толгой сэгсрэн халаглаж, төрийн алба хэзээ алба шиг болох юм бол хэмээн санаа алдаж байсан. Ийм төрийн албанд хөл тавих гэж хонон өнжин нойроо хасан зүтгэсэндээ зарим нь ч харамссан биз ээ. Биеэр мэдэрсэн хийгээд олонд хүргэх боломжиндоо тулгуурлан дараа дараагийн ажил хэрэгт нь нэмэр болох болов уу хэмээн доорхийг бичлээ.
Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэжлийн энэ жилийнх тавдугаар сарын 2, 3-нд орон даяар нэгэн зэрэг явагдаж олон зүйлээрээ онцлог гэгдэж байв. Хийсэн ажил нь олигтой мэдрэгддэггүй Төрийн албаны зөвлөлийн удирдах бүрэлдэхүүн өөрчлөгдөж, шинэ бүрэлдэхүүний олон нийтэд ажлаа шалгуулах анхны сорилт энэ байлаа.
Төрийн албан хаагчид намын харьяалалаас түдгэлзсэн хууль хэрэгжсэний анхны жилийн шалгаруулалтад бүртгүүлэгчдийн тоо ихэссэн, анх удаа онлайнаар бүртгэж ачааллыг хөнгөвчилсөн, сорилын шалгалтыг тусгай машинаар уншуулж цаг хэмнэсэн, баримт бичиг, ур чадварын шалгалтыг анх удаа авч шалгалтын төрөл хэлбэрийг олшруулсан гээд тоочвол өмнөх жилүүдийнхтэй харьцуулшгүй давуу талтай шалгаруулалт болжээ.
Сорил болон ярилцлагын шалгалтдаа тэнцвэл ажилд орсон ороогүйгээс үл шалтгаалан заавал эрүүл мэндийн үзлэгт албадан оруулдаг байдлыг халж тухайн албан тушаалд санал болгосон тохиолдолд л үзлэгт хамруулахаар болсон нь бас давуу тал гэж хэлж болно.
Энэ жил 15 мянга орчим хүн 2340 ажлын байранд өрсөлдсөнөөс 5000 орчим нь тэнцжээ. Өөрөөр хэлбэл, нэг ажлын байранд дунджаар хоёр хүн тэнцээд байгаа юм. Төрийн жинхэнэ албан хаагч болоогүй, тухайн ажилд түр ажиллаж байгаа иргэдэд “шалгалтад тэнцэхгүй бол ажлаас чөлөөлөх” албан мэдэгдлийг шалгалтын өмнө өгсөн нь бүртгүүлэгчдэд ямартай ч найдвар төрүүлж байсан. Гэхдээ л сул орон тоо гэдэг 2346 ажлын байр бүгд түр эзэнтэй байсан гээд бодохоор төрийн байгууллагын эрх бүхий удирдах албан тушаалтнууд Төрийн албаны хуулийг хэрхэн бантан болгож байгаа нь харагдана.
Төрийн албаны нөөцөөс ажилтан томилох хуулийн заалтыг эрх мэдэлтнүүд танил танилаараа ийн нөхсөөр өдгөөг хүрчээ. Эл өнцгөөс нь авч үзвэл төрийн албаны шалгалт өгсөн 15 мянган хүн, шалгалтад тэнцсэн 5000 иргэн “эзэнтэй” суудлын төлөө хамаг цаг заваа үрэн таран хийсэн мэт. Мулгуу л биш бол жинхлээгүй ийм хүмүүс төрийн албаны наад захын шалгалтдаа бүдрэхгүй нь ойлгомжтой шүү дээ. барлаж буйгаар энэ сардаа багтаад хэзээ мөдгүй шалгалтын дүнг хэлэлцээд ажлын байр зарласан байгууллагуудад нь хамгийн өндөр оноо авсан хүмүүсийг санал болгох юм гэсэн. Төрийн ажил өнөөдөр ийм л яст мэлхийн хурдаар явж байна. 20 гаруй хоног дуншина гэхээр хэнд ч хардлага сэрдлэг төрүүлэх нь ойлгомжтой. Угаас хэнтэй өрсөлдсөнөө, хэн нь ямар оноо авсныг мэдэхгүй хүмүүс хэнийх нь үнэлгээ өнгөрсөн хугацаанд хэд болж томорсныг, хэнийг нь суга татаад урагшлуулсныг бас мэдэхгүй. Ил тод бус, хэт хаалттай ийм байдлаа Төрийн албаны зөвлөл ойрын үед тайлбарлаж иргэдийн мэдээлэл олж авах эрхийг эдлүүлээч ээ.
Шалгалтад тэнцсэн 5000 иргэн өнөөдөр хоёр жилийн хугацаанд хүчинтэй нөөцөд орсондоо л тайвширч, энэ хугацаанд төрийн байгууллагад орон тоо гарвал дуудаад л авчих юм шиг санаж яваа. Харамсалтай нь өнгөрөгч хугацаанд “орон тоо гарлаа, таныг ажилд авъя” гэж нөөцөөс “дуудаж” байсан тохиолдол бараг үгүй. Угтаа удирдах албан тушаалтнууд хуулиа биелүүлдэгсэн бол танил танил, төрөл саднаа төрийн албанд шургалуулах бус сул орон тоо гарах бүрт сейфэндээ “өтөлсөн” нөөцөөсөө хүн томилдог жишиг өнгөрсөн жилүүдэд тогтох ёстой байв. Төрийн албаны зөвлөл энэхүү мэргэшлийн шалгалтыг 1995 оноос эхлэн зохион байгуулж буй. Туршлагажвал туршлагажихаар мөн ч урт хугацаа. Гэтэл саяны шалгалтын үеэр өмнө нь давтагддаг байсан зөрчлүүд бахь байдгаараа. Сорил, баримт бичиг, ярилцлага, ур чадварын шалгалтын дараалал нэг л зохицсонгүй. Юун түрүүнд шалгуулагч тухайн ажлын байранд тавьсан шаардлагадаа нийцсэн, эзэмшсэн мэргэжил, боловсрол, туршлага нь тохирсон байх учиртай. Баримт бичгийн шалгалтад тэнцсэн хүн л дараа дараагийн шалгалтад орсон бол чирэгдэл учрахгүй байв. Баримт бичигт тэнцээгүй хүн дараагийн шалгалтад орох эрхгүй байхаар зохицуулсан бол олон хүн цаг заваа дэмий үрэхгүй байлаа. Шалгуулагч бүрийн тушаасан 10 мянган төгрөг нийлэхээр чамлахааргүй мөнгө тул санхүү талаас нь харсан ч байж болох. Сонинд сул орон тоог зарлахдаа тавьсан шалгуурууд шалгагч багш нарт тараасан хүснэгтээсээ хол зөрүүтэй байх явдал ч гарлаа. Жишээлбэл, УИХ-ын Тамгын газрын тодорхой албан тушаалд тавигдсан шаардлагад “эрхзүйч, эдийн засагч, бусад” гэсэн мэргэжлийг сониноор зарлахдаа шаардсан атлаа шалгагч багш нарт өгөхдөө “бусад” гэснийг хассанаас үүдсэн маргаан шалгалтын үеэр тасарсангүй. “Бусад” гэсэн үг тавиагүй бол дээрх хоёроос өөр мэргэжилтэй хүн хэзээ ч бүртгүүлэхгүй. Төрийн албаны зөвлөлөөс албан ёсны бичиг авчирсан тохиолдолд шалгалтад оруулна гэж нааш цааш нь гүйлгэж чирэгдэл учруулах ч энүүхэнд. Түүнчлэн баримт бичгийн шалгалтад тэнцэхгүй гээд хөөгдөөд гарсан хүмүүс ярилцлага, ур чадварын шалгалтад орчихсон харайлгаж явах жишээтэй. Шалгагч багш нартайгаа тохиролцчихвол энэ мэт давааг давах юу ч биш аж.
Зарлагдсан ажлын байрны дийлэнхэд нэгээс доошгүй жил төрийн албанд ажилласан байх шаардлагыг тавьжээ. Их, дээд сургуулийн тогооноос дөнгөж өндийж буй шинэхэн дипломтой залууст төрийн албанд ажиллах хүсэл эрмэлзэл байвч тээг тавьсан иймэрхүү шаардлагаас болоод баримт бичгийн шалгалтад бүдэрсэн байна лээ. Тэгэхээр бодит байдалд нийцэхгүй ийм шаардлагаас үүдээс төрийн албанд цус сэлбэх тухай ойлголт үр дүнгүйдэж байгаа биз. Шалгалтыг жил бүр тав, зургадугаар сард бөөндөж авдгаа ч болимоор юм. Хөл толгой нь олдохгүй нэг л бужигнасан, бухимдсан олон хүн. Учир замбараагүй ийм л үед хүнд суртал, хууль бус үйлдэл гаардаг. Ажлын байр гарах бүрт зарлаж шалгалтыг хэсэгчлэн авч яагаад болохгүй гэж. Товч бөгөөд тодорхой зүйл хар сэрийг төрүүлдэггүй. Лав л энэ жил Төрийн албаны зөвлөл хуулиар олгосон давуу талуудаа энэ мэт яст мэлхий шиг удаан цалгар байдал, хүнд суртлаасаа болоод баллалаа. Шалгалт бүрийн өмнө тестийн номыг тусгайлан бэлтгэж ёс юм шиг тараадаг жишгээсээ Төрийн албаны зөвлөл татгалзвал яасан юм бэ? Хэд хоногийн өмнө ийм “бэлэн будаа” тараачихаар ямар ч гэсэн дээд боловсролтой хүмүүс номонд орсон хуулиуд, тестийг ганц гүйлгээд л харвал бараг цээжээр бөглөчих юм билээ. Нэг нь шалгалт авсан нэртэй, нөгөөдүүл нь өгсөн нэртэй ийм маягаар сонгон шалгаруулалт хийдэг болхи аргаа ч өөрчилье. Тухайн хүний мэдлэг боловсролыг “бэлэн будаа”-гаар шалгаж төрийн албан хаагчдыг бүрдүүлдэг хоцрогдсон арга барилаа шинэчилж, төрийн албыг манлайлах үүргээ биелүүлсэн шиг биелүүлэх цаг болжээ, Төрийн албаны зөвлөлийнхөөн.
Н.ХАЖИДСҮРЭН
Үнэн сонин
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа
гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар
шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах,
иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6
хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж
Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах
Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын
хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг
хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид
даалгалаа.
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.
-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн. Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.
-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан
тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт
хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш
харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.