MHRI | INSIGHTS
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
0.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
0.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
100.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
0.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
0.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
0.00%
Culture | Байгууллагын соёл
- 2009 / 06 / 06
Муухай ааштай даргаас татгалзъя

Дарамтлуулж байгаа доод ажилтан босго давахаасаа өмнө ажил дуустал хэн намайг юу гэж хэлэх бол гэж айдаг. Яваандаа тухайн ажилтан стресст орж, ажлын бvтээмж мууддаг байх юм. Толгой өвдөх бол энvvхэнд гэнэ. Өдөр бvр дарамтлуулдаг ажилдаа явснаас өвдөөд гэртээ байх нь илvv аз жаргалтай болж хувирна. Хэсэг хугацааны дараа зарим нь өөр ажил хайдаг байх юм. Ингээд сэтгэлд нийцсэн ажил олбол дарамттай ажлаа хаяад явчихна. Бөөн баяр. Эргэн харах ч vгvй.

Нөгөө компани ахиад шинэ ажилтан шалгаруулж авна. Гэвч овоо дадлагажаад ирэхээрээ орчны дарамтыг мэдэрч эхэлнэ. Ингээд л өөр ажил руу зугтана. Дараагийнх хvн нөгөө л дарамттай ажил руу орно. Ийн эцэс төгсгөлгvй vргэлжилнэ. Эндээс хvн тогтдоггvй ажлын байрны тухай асуудал босч ирнэ. "Чи харин ч овоо удлаа. Энд угаасаа хvн тогтдоггvй юм. Хагас жил болох хvн цөөхөн шvv. Чи рекорд тогтоож хоёр жил боллоо. Яагаав нөгөө тэрнээс л болоод хvмvvс зугтаад алга болчихдог юм" гэж хамт ажиллагсад нь сонирхуулж ярих нь бий, Vvний цаана удирдах ажилтны зан харилцааны доголдол харагдаж байна.
Ааш муутай удирдах ажилтан хэчнээн хvний эрvvл мэндийг хорлож, стресс vнэгvй бэлэглэдэг бол. Стресст орсон нэг хvний ард гэр бvл гэж бий. Тухайн гэр бvл дөрвөн ам бvлтай гэвэл харилцааны доголдол гаргадаг удирдах ажилтан нэг удаад дөрвөн хvнийг стресст оруулдаг гэхэд болно. Учир нь стресст орсон ажилтан ажил дээрээ авсан стрессээ гэртээ очоод гэр бvлийн гишvvддээ гаргах магадлал өндөр. Яваандаа тэр гэр бvлийнхэн бvгдээрээ стресст орох нөхцөл бvрдэж байна.

Тухайн ажлын байранд явсаар, зугтсаар 10 хvн ажиллалаа гэхэд 40 хvн хамгийн багаар бодоход стресст орж байна. Тэр 40 хvний цаана бас л ажлын хамт олон, найз нөхөд, танил тал, хамаатан садан нь гэж бий. Харилцааны хувьд алдаа гаргадаг даргын гайг тооцоолоход бэрх. Ийм маягаар улс нийгмээрээ ч стресст орж зөвийг буруу болгон хардаг болоход хvрэх аюултай. Ингэж нийгмээрээ стресст орвол улс vндэстэн мөхөхөд хvрнэ. Харамсалтай нь, зан харилцааны доголдол той хvн удирдах албан тушаалыг он удаан жил хашвал хэдэн арван гэр бvлийг сэтгэл зvйн хувьд баллаж байгаа талаар өнөө хэр дорвитой судалгааг эмч эмнэлгийн байгууллагынхан хийсэнгvй. Стресс бие махбодид хортой гэж яриад байхаас цаад учир шалтгааных нь талаар ухаж төнхөж судалсан нь ховор. Тэгээд ч зан харилцаа гэдэг удирдах албан тушаалтны нэг гол шалгуур vзvvлэлт байх учиртай. Шаардлага сайтай байна гэдэг доод ажилтнаа доромжилж гутаахын нэр биш. Энэ хоёрыг ялган салгаж ойлгохгvй бол олон хvн ааш муутай удирдах ажилтны уршгаас болоод бие сэтгэлийн болоод эрvvл мэндийн хувьд нөхөж боломгvй хохирол амсч байна. Байдал өөрчлөгдөхгvй бол хэдэн арван жилээр ч энэ гамшиг vргэлжлэх нь.
Бусдад стресс бэлэглэх нь хэр хvнлэг хэрэг юм бол.


О.Нямсvрэн
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 03 / 13
Ажилтны оролцоо, сайн сайхан байдал, соёлд хөрөнгө оруулж байгаа ч яагаад бизнесийн бодит үр дүн тэр бүр өөрчлөгдөхгүй байна вэ?
Дэлхийн зочлох үйлчилгээний салбарт Ritz-Carlton брэнд нь зөвхөн тансаг буудал биш, харин сэтгэлд үлдэх үйлчилгээний туршлагыг хэрхэн бий болгох вэ? гэдгийн амьд жишээ болсон нэрийн хуудас юм.
- 2025 / 10 / 28
Орчин үеийн хосолсон болон зайнаас ажиллах хэв маяг дэлхий дахины ажиллах цагийн хязгаарыг өөрчилж, уламжлалт 09:00 - 18:00 цаг хүртэлх ажлын өдрийг аажмаар үгүй хийж байна.
- 2025 / 07 / 25
-2025 / 02 / 12
Үеийн онолыг хний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхдээ дараах анхаарах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Эдгээрийг анхаарч ажилласнаар үеийн ялгааг ойлгож, зөв зохицуулалт хийж, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
-2025 / 02 / 12
Үеийн онолыг хүний нөөцийн удирдлагад үр дүнтэй ашиглах нь: Байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжүүлэлт, шагнал урамшуулал, манлайлал, харилцааны арга зүйдээ үе хоорондын ялгааг онцгойлон авч үзвэл бодит үр дүн илүү өндөр байх болно.
-2025 / 02 / 12
Generation буюу үеийнхэн, үе хоорондын ялгааг анх судалж, онолын үндэслэлийг тавьсан гол судлаачид нь дараах хүмүүс юм.Эдгээр онол, судалгаанууд нь нийгмийн өөрчлөлт, соёлын нөлөө, түүхэн үйл явдлууд нь үеийнхний үнэт зүйлс, үзэл бодол, зан төлөвт хэрхэн нөлөөлдөгийг тодотгон тайлбарласан байдаг.
HR Фото