Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.49%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.96%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.49%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.06%
Эрдмийн зөвлөл
- 2009 / 06 / 29
Ази, Номхон далайн бvсийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо чуулж байна
Хөгжлийн Cургалтын Дэлхийн Нийтийн Сvлжээний Ази, Номхон далайн бvсийн уулзалт өнөөдөр БСШУЯ- ны уулзалтын танхимд эхэллээ. Энэхvv уулзалтыг Дэлхийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар, тvvний дэргэдэх Монголын хөгжлийн сургалтын төв зохион байгуулж байгаа бөгөөд Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сvлжээг (ХСДНС) ашиглан бvс нутгийн хэмжээнд мэдлэгээ харилцан солилцох явдлыг эрчимжvvлэх болон чадавхийг дээшлvvлэх асуудлаар ярилцахаар гадаадын 40 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотноо хуран цуглараад байна.

Уулзалтанд тухайлбал Ази, Өмнөд Ази болон Номхон далайн орнууд дахь Хөгжлийн сургалтын төвийн төлөөлөгчид мөн бусад олон улсын төлөөлөгчид, Дэлхийн банкны холбогдох хvмvvс оролцож байна.
ХСДНС нь дэлхий нийтийг хөгжлийн сургалт, харилцан туршлага солилцох vйл ажиллагаагаар холбож байдаг. Хөгжлийн асуудлаар vйл ажиллагаа явуулж байгаа хувь хvмvvс болон байгууллагуудад сургалтыг зохион явуулах шийдлийг зөв тогтооход хамтран ажилладаг дэлхийн хэмжээнд хvлээн зөвшөөрөгдсөн тvншлэлийн хэлбэр юм.

Энэхvv сvлжээ нь дэлхийн өнцөг булан бvрт хөгжлийн асуудалд шууд хамрагдан оролцогсодыг ХСДНС-гээр дамжуулан сургалтын тусгай хөтөлбөр, мэдлэг болон техник туслалцааны хөтөлбөр, видео конференц болон интернетэд суурилсан сургалтаар холбож өгөх боломжтой юм.

ХСДНС -ний Монгол дахь гол тvнш нь Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам бөгөөд тус яамны сайд Ё. Отгонбаяр энэхvv олон улсын хуралдааны нээлтэнд хэлсэн vгэндээ, ХСДНС -тэй харилцаа холбоогоо эрчимжvvлэх, vндэсний хэмжээний зайны сургалтын тогтолцоог хөгжvvлэхэд энэ удаагийн хуралдаан асар их боломжийг нээж өгч байна гэж цохон тэмдэглэв.

“Дэлхийн өнцөг булан бvрийн инновацийн санаа бодолтой шvтэлцэн холбогдсон ХСДНС-г ашигласанаар бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн болон төр, засгийн газрын байгууллагууд, иргэний нийгмийн бvлгvvд vр шимийг нь хvртэх бололцоотой болж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам энэхvv сvлжээний тvнш нь болж байгааг бахаран тэмдэглэхийн зэрэгцээ сvлжээний хvрээнд vйл ажиллагаагаа идэвхижvvлэхийн төлөө байна” гэж Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд онцлон хэлэв.

Дэлхийн Банкны Зvvн Ази, Номхон Далайн бvсийн vйл ажиллагаа хариуцсан захирал хатагтай Сара Клиффе уулзалтын нээлтэнд хэлсэн vгэндээ “Хөгжиж буй орнуудын чадавхийг сайжруулах, санхvvгийн хямралаас хэрхэн гарах, тvvний эсрэг хэрхэн арга хэмжээ авах, бvсийн хvрээнд мэргэжилтэнvvдийн сvлжээг бий болгох, цаг vеийн мэдээлэл, мэдлэг солилцох энэ бvхэнд Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сvлжээ vнэхээр хэрэгтэй.” гэж тэмдэглэв.

“ХСДНС нь дэд бvтцийн янз бvрийн өвөрмөц хэрэгсэл, тvншлэлийн сvлжээг ашиглан сургалт болон мэдээлэл харилцан солилцоход орчин vеийн мэдээлэл, харилцаа холбооны технологийг vр дvнтэй ашиглах боломжийг бий болгодог юм. Бидний энэ удаагийн уулзалтын зорилго нь Ази, Номхон далайн бvс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг бэхжvvлэхийн тулд манай сvлжээг хэрхэн vр дvнтэй ашиглах асуудлаар туршлагаа харилцан солилцоход оршиж байна” гэж ХСДНС-ний Ази, Номхон далайн бvсийн зохицуулагч, Дэлхийн Банкны институтын тэргvvлэх мэргэжилтэн Филип Карп тэмдэглэсэн билээ.

Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайед “Энэхvv уулзалт нь бvс нутгийн хэмжээнд сургалт, мэдлэг туршлагаа харилцан солилцох хөтөлбөрийг хөгжvvлэхэд чухал алхам болох бөгөөд vvнд Монгол улсын оруулах хувь нэмэр ч их байх болно. Тvvнчилэн гадаад улс орнуудын мэдээлэл, мэдлэгийг хуваан хvртэх шаардлага өндөрөөр тавигдсаар байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт vvнийг дэмжинэ гэж vзэж байна” гэж тэмдэглэн хэлэв.

Энэ сарын 29-нөөс 7 сарын 03-нд vргэлжлэх таван өдрийн энэхvv уулзалт нь ХСДНС -ний Ази, Номхон далайн бvсийн гишvvд болон тvншлэгчид хуран цугларч, хөгжлийн сургалтын хөтөлбөрийн төгөлдөржилт, сvлжээний сvvлийн vеийн дэвшил, технологийн хөгжлийн асуудлаар ярилцах боломжийг өгч байна. ХСДНС нь анх 1997 онд Дэлхийн Банкний санаачилга хэлбэрээр vйл ажиллагаагаа эхлэж байсан бол өнөөдөр дэлхийн 120 гаруй улс, орон дах их дээд сургуулиуд, засгийн газрын байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудыг хамарсан хөгжлийн асуудлаар мэдээлэл, мэдлэг солилцох томоохон сvлжээ болон өргөжин тэлсэн байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото