3уны сургалтын хөтөлбөр - 2009
- Талент менежмент (Talent management)
Байгууллагад олон тооны удирдах ажилтнуудаар нөөц бүрдүүлэхээс илүүтэйгээр цөөн тооны авъяаслаг билэгтэй (talent) ажилтан байх нь үр ашиг, бүтээмж өндөртэй байна гэсэн үзэл баримтлал дээр тулгуурлана. Компанид ийм ажилтнуудын эзлэх хувийг яаж нэмэгдүүлэх вэ? Мөн хэрхэн бусдад алдахаас хамгаалах бодлого боловсруулах арга зүйн зөвлөмж, практик судалгаа, тоон үзүүлэлт дээр тулгуурлан сургалтыг явуулна
- Амжилтын томъёолол (Formula for success) Хүмүүсийг хооронд нь холбож зохион байгуулалтанд оруулна гэдэг бол бизнесийг амжилтанд хүргэх хамгийн хүчирхэг арга зам юм. Удирдлагын баг өөрийн ажилтнуудаа компанийнзорилтон дээр нэгтгэн зохион байгуулж зөв хяналт, зөв идэвхижүүлэлж хийж амжилтанд хүрэх арга зүй. Mc Donald’s компанийн жишээн дээр тулгууралсан сургалт.
- Couching арга зүй Өнөөдөр өөрийн ажилтнуудад зарцуулсан 10 хором, маргаашийн цаашдын мянга мянган хормыг хэмнэж өгөх болно. Коучинг менежментийн зорилго бол ажилтны ажлын үр дүнг дээшлүүлэхийн тулд зорилгодоо хүрэхэд саад болж байгаа асуудлуудыг ажилтнаар бие даан шийдвэрлүүлэх, түүнийг үр дүнд хүрэхэд идэвхжүүлж өгөхөд оршино. Аль ч компанийн удирдлагын хүсэн хүлээж буй энэхүү үр дүнд хүрэхийн тулд ажилтны өөрийнх нь
Ухааралт болон
Хариуцлага дээр тулгуурладаг. Ажилтны Ухааралт болон Хариуцлагыг удирдлага нь зориуд идэвхжүүлж, дэмжиж байх ёстой.
- Цагийн менежмент (Time management) Бодитойгоор, эрч хүчтэй идэвхитэй байхын тулд хүн бүр юу надад чухал, чухал бус гэдгийг, мөн яаралтай, яаралтай бус вэ гэдгийг байнга ойлгож мэдэрч байх нь чухал билээ. Хийж бүтээх зүйлийн бүтэн жагсаалтын чиг баримжааг гаргах, түүнчлэн яг гар дээрээ барин юун түрүүн хийх ажлыг тодорхойлох зүйлсийн ялгааг тайлбарлана. Цаг бол хамгийн хязгаарлагдмал капитал, хэрвээ түүнийг захирч чадахгүй бол өөр юуг ч захирч чадахгүй.