Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2009 / 07 / 09
Монголчуудад 'тэтгэвэрт гар' гэдэг vг vх гэсэнтэй адил тусдаг
Монголчууд тэтгэвэрт гарна гэхээс vхтэлээ айдаг. "Ингээд л амьжиргаанаасаа саллаа. Энэ өдрөөс эхлээд хэрхэн яаж амьдрах билээ" гэж боддог гэхэд болно. Арга ч vгvй. Улс болон хувийн хэвшилд 30-50 жил ажиллаад тэтгэвэрт гарахдаа олигтой хуримтлуулсан мөнгө, хураасан баялаггvй байдаг. Тэгээд л тэтгэврийн насныхан гэхээр эмзэг бvлгийн эгнээнд шилжих нь их. Ядаж байхад тэр эмзэг бvлгийнхэнд олгодог элдэв хандив, тусламж нь арын хаалгаар гулсаад эзэндээ хvрэх нь ховор. Тэтгэвэртээ гарсан л бол таныг хэн ч хvн гэж тоож харахаа болино. Энэ нь хатуу боловч vнэн. Тиймээс л арай тэнхлvvн нэг нь нугарч унатлаа ад vзэгдэн ажиллаж байхав.

Уг нь тэтгэвэртээ гараад хоногийн хоолоо яана гэж санаа зовох юмгvй байсан бол өнөөдөр айж сандарч, бохирч унатлаа ажиллахгvй л байхгvй юу.
Энэ нь манай улсын тэтгэврийн тогтолцоо тааруу, иргэдийнхээ амьдрал, хөдөлмөрийг vнэлдэггvйтэй холбоотой. Хөдөлмөрлөж байгаа хvмvvс cap бvр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Олон арван жилээр төлсөн мөнгийг нь засгийн газар нь бусад урсгал зардалд зориулсаар байгаад өнөөдөр иргэдийн хуримтлуулсан мөнгө гэж алга.

Нэг vгээр хэлбэл хувь, хувьсгалын мөнгийг хольсноос иргэд хохирч байна. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн даатгалын сангаас гурван төрлийн тэтгэвэр олгож байгаагийн 293,4 мянган хvнд 327,4 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгож, засгийн газрын шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын сангаас олгожээ. Ингэснээр бvрэн тэтгэврийн доод хэмжээг 2008 оны нэгдvгээр сарын нэгнээс эхлэн 81 мян¬ган төгрөгөөр, хувь тэнцvvлсэн тэтгэврийн доод хэмжээг 54 мянган төгрөгөөр тогтоож, тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдvvлэх болсон.

Ийнхvv тэтгэврийн нэмэгдэлд 56,5 тэрбум төгрөг зарцуулж дундаж тэтгэвэр 96,4 мянгад хvрсэн гэх алба¬ны тоо баримт байна. Гэвч энэ нь өнөөгийн нийгэмд хаанаа ч хvрэхгvй байгааг харж болно. Албаныхан сайн сайхан зvйл ярьж олон арван тоо дурьддаг ч байдал сайжирсангvй. Vvнийг зарим эдийн засагчид нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэлт хэрэгтэйг харуулж байна гэж хэлдэг. Нийгмийн даатгалын сан байгуулагдсанаас хойш иргэд vр дvнг нь төдийлөн хvртэж чадаагvй л байна. Хангалттай тэтгэвэр авч чаддаггvй иргэдэд энэ тоо ихээхэн сонирхотой байх болов уу.

Тухайлбал, 2004 оноос хойш өнөөдрийг хvртэл нийгмийн даатгалын санд төвлөрvvлсэн хөнгөөс зарлага нь байнга давж байжээ. 2008 онд гэхэд л 280,2 тэрбум төгрөгийн орлого оруулж 412,6 тэрбум төгрөгийн зарлага гаргажээ. Амьжиргааны баталгаа болсон тэтгэврийн тогтолцоог дэлхийн улс орнууд хэрхэн зохицуулдаг талаар сонирхлоо. Зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн улс орнуудын хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь ямар нэг банк, сан, даатгалын компаниуд бус харин тэтгэврийн сангийнхан байдаг байна.

Тиймээс тэтгэврийн сан дэлхийн дэхинд нийт 20 треллион ам.долларын vнэт цаасыг эзэмшдэг аж. Энэ тоо нь манай улсын төсвөөс 14200 дахин их мөнгө гэсэн vг. Манай улсын хувьд тэтгэврийн нэг тогтолцоо буюу улсаас зохицуулсан нийгмийн даатгалын шимтгэлд цалингаар авах орлогынхоо 20 хувийг ирээдvйд авах тэтгэвэртээ зориулан төлдөг. Vvнээс байгууллага 10 хувь, иргэн өөрийн орлогоос 10 хувийг төлдөг. Энэ 20 хувийн 14 хувь нь тэтгэврийн санд, нэг хувь нь тэтгэмжийн санд, дөрвөн хувь нь эрvvл мэндийн даатгалд, vлдсэн нэг хувь нь ажилгvйдлийн санд орж байдаг гэнэ.

Нийгмийн даатгалын тухай хуулиар эдгээр сангийн тодорхой хэсэг хөрөнгөөр нь Монголбанкны vнэт цаас, Засгийн газрын бонд худалдан авах, арилжааны банкуудад байршуулах замаар өсгөх боломжтой байдаг. Тэгвэл АНУ, Их Британи, Канад зэрэг оронд улсын болон хувийн хэвшлийн хоёр төрлийн тэтгэв¬рийн систем vйлчилдэг байна. Энэ хоёроос хувийн хэвшлийн тэтгэврийн систем болох тэтгэврийн сан нь хvн болгон бусад зах зээл дээр бонд, металл, барааны арилжаанд оролцох замаар сангийн хөрөнгөө өсгөх зохицуулалттай байдаг бол улсынх нь буюу манайхаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нь засгийн газрын баталгаажуулсан vнэт цааснаас бусад зvйлд хөрөнгө оруулахыг хуулиар хориглосон байдаг.

Хувийн хэвшлийн гэх тэтгэврийн сан нь та цалингаасаа шимтгэл төлөхгvйгээр ажиллаж байгаа компанийнхаа vvсгэн байгуулсан тэтгэврийн санд цалингаасаа өөрийн хvсэлтээр тодорхой хувийг cap бvр хуримтлуулж тэтгэвэрт гарахдаа тэр сангаасаа өөрийн нэрийн дансанд хуримтлагдсан нийт хураамж дээр тухайн сангийн хөрөнгө оруулалтаар орсон ашгийг нэмж авдаг аж. Тухайн санд ажилтан мөнгө хийхээс гадна ажил олгогч ч хөрөнгө оруулалт хийж сангаа дэмжих ёстой байдаг юм байна.

Компани нь ажилчдынхаа цугларсан сангаар хэрхэхйиг маш сайн тооцож vзсэний vндсэн дээр хувьцаа, бонд гэх мэт хөрөнгө оруулалт хийн сангийнхаа хөрөнгийг өсгөж болдог юм. Хувийн хэвшлийн тэтгэврийн санд ирээдvйд хэрэглэх тэтгэврээ хуримтлуулснаар тэтгэвэрт гарахаасаа өмнө авч болох хэдий ч татвар төлөх шаардлага гардаг. Мөн ажиллаж байх хугацаандаа тэтгэврийн сангаасаа бага хvvтэй зээл авах боломж¬той. Тэтгэврийн санд мөнгөө хуримтлуулах давуу тал нь мөнгө тань өндөр хvvгээр өсөх боломжтой байдагт гэнэ.

Хэрэв ажил олгогч компани дампуурвал тухайн ажил олгогчийн зохицуулдаг тэтгэврийн сан даатгалаар хамгаалагдсан байдаг байна. Мөн тэтгэврийн санд хуримтлуулсан хөрөнгөө тухайн иргэн ар гэрийнхэндээ өвлvvлэх, гэрээслэх нь хуулиар баталгаажсан байдаг. Энэхvv даатгалын систем эдийн засагтаа хөрөнгө оруулалт болохын зэрэгцээ хувийн хэвшлээ хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхvvжvvлэн дэмжиж байдаг өндөр ач холбогдолтой. Манай улсын хувьд дан ганц нийгмийн даатгалын тэтгэврийн сантай. Тэр мөнгө нь эдийн засагтаа нэмэр болдоггvй.

Их хэмжээний мөнгө ч хуримтлагдаж чаддаггvй. Учир нь одоо ажиллаж байгаа иргэдийн төлсөн шимтгэлийг эргvvлээд тэтгэвэрт тараан олгодог. Тэгэхээр ийм буруу тогтолцоог өөрчилж хувийн хэвшилд суурилсан тэтгэврийн сан хөгжих боломж бололцоог нээх хэрэгтэй болжээ. Хvмvvс бас гайхаж магадгvй. Өндөр эрсдэлтэй хөрөнгийн зах зээл рvv ажилтныхаа ирээдvйд гаргаж өгөх мөнгийг яагаад хөрөнгө оруулж эрсдэл хvлээдэг байна. Мөнгөгvй vлдвэл яана гэх байх. Тэгвэл тэтгэврийн сангууд нь хөрөнгө оруулалт хийхдээ тараан байршуулалтыг сайтар хийж багцдаа төрөл бvрийн бондын хувьцааг нэгтгэн барьж байдаг учир алдагдал хvлээх эрсдлийг эрс багасгадаг.

Б.Болорцэцэг    
Дандаа.мн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото