Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.40%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.85%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.40%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.36%
Эрдмийн зөвлөл
- 2009 / 08 / 17
Хямрал хийгээд хятад улс
Орос, Хятад улсууд нийт дүнгээрээ 100 тэрбум долларын, эдгээр улсын эдийн засгийн харилцааны түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн дорвитой арилжааг хийхээр 2009 оны зургадугаар сарын 17-д тохиролцов гэж БНХАУ-ын дарга Ху Жинтаотой хийсэн яриа хэлэлцээнийхээ дүнг ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев илэрхийлэв.
“Хятадын энэ олон тэрбум доллар нь Оросын эдийн засаг шүүрч аваад усны мандал дээр чирэгдээд гараад ирж болох шижим юм” гэж  шинжээч Н.Лаваль хошин аясаар үнэлэв. Үүнийг  хүлээн зөвшөөрөхгүй байх аргагүй.

1997 оны зургадугаар сарын 27-ноос хойш тасарсан Орос, Хятадын Засгийн тэргүүн нарын уулзалтыг тогтмолжуулах механизмыг бий болгох тухай протокол, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яамны хооронд худалдааг эрчимжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Оросын Хөгжил, гадаад эдийн засгийн үйл ажиллагааны банк хэмээх улсын корпорац, Хятадын эксим банкны хооронд 700 сая долларын зээл олгох тухай хэлэлцээр, Оросын “Ренова” групп болон Хятадын алт олборлодог төрийн өмчит компанийн хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зэрэгт тус тус хоёр Ерөнхийлөгчийн уулзах үеэр гарын үсэг зурсан юм. Эдгээрийн үр дүнд Хятадын хэт их гүрний статус улам нэмэгдлээ гэж судлаачид үзэж, уг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж байна.
Хятадын нөлөө олон хүний бодож байгаагаас ч илүү хурдтай өсөн нэмэгдэх бөгөөд дэлхийн санхүүгийн системээс тусгаарласан,  банкны тогтолцоонд төр оролцож буй зэрэг нь эдийн засгаа харьцангуй богино хугацаанд эрүүлжүүлэхэд нь түлхэц болно гэж нэрт санхүүч Жорж Сорос энэ оны зургадугаар сарын 7-нд хэлсэн юм. “Хятадын банкны тогтолцоо тусгаарлагдсанаар олон талаар хожсон бөгөөд түүнийхээ ч ачаар олон улсын банкны тогтолцоог бодвол илүү үр ашигтай байна” гэж тэрбээр Шанхай хотын Фуданы их сургууль дээр үг хэлэхдээ онцолсон билээ.
Зээл олгох явдал энэ оны эхний улиралд Хятадад дээд хэмжээнд хүрэв. Энэ нь дэлхийн гуравдагч эдийн засаг эрүүлжих төлөв байгааг харуулж байна.

Хятадын байдалд шинжээч М.Хазин анхаарлаа ихээхэн хандуулж байна. Тэрбээр, жаахан бүдүүлэгдүү хэлбэл Хятад улс технологийн биеэ даасан төв биш хэрнээ завсрын чанартай түүхий эд үйлдвэрлэж байна. Хэрэв АНУ алга болчихвол Хятад аяндаа живэх болно. Хятадууд одоо Дэн Сяо Пиний тавьсан зам дээр буцаж га­рахыг хи­чээж буй ч хожимд­сон. Хэрэв тэд сүүлийн 20 жил тех­­нолог бо­ловс­руу­лахыг хичээ­сэн бол амьдралын  төвшингээ ийм түргэн дээшлүүлж чадахгүй юм гэхэд бүх юм одоо тэдний хувьд их сайхан байх байсан” гэж үзэж байна.

Америкт эрэлт багасч буй нь илт боллоо. Энэ чинь Зүүн Өмнөд Азид, тэр дундаа Хятадад үйлдвэрлэл хорогдоно гэсэн үг. Үүнээс үүдээд америкийнхтай харьцуулбал нэг их сүйдтэй биш ч гэсэн хөнөөл ихтэй хямрал Хятадад эхлээд байна. Хятадад хямрал болохоор сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай нэмэгдэж байсан нефтийн хэрэглээний зах зээл хумигдана. “Хятадын коммунист намын гол шинжээч Ли Льяжон америкийн үнэт цаасны оронд нефть, түүхий эд, алт хийгээд Америкт газар худалдаж авахыг эрх баригчдадаа зөвлөсөн нь хятадууд тун болгоомжтой урагш ахиж буйн нотолгоо” гэж шинжээч С.Егишянц тэмдэглэв.

Өөрсдөд нь ямар бэрхшээл байгааг хятадууд сайн мэдэж байна. Сингапурын Үндэсний их сургуулийн дэргэдэх Дорнод Азийн хүрээлэнгийн захирал Чэн Юннянь “Төгс их гүрэн” гэдэг ойлголтыг гаргаж ирлээ. “Санхүүгийн хямралтай байгаа ч гэсэн АНУ дэлхийд тэргүүлж явааг Хятадын удирдлага сайн мэдэж байгаа. Хятад улс хөгжлийн хурдцаа нэмэгдүүлж чадна. Үүнийг яаж хийхийг ч мэдэж буй ч төгс хэт их гүрэн болоход урьдын адил урт зам байна” гэж тэр бичжээ.

“Хятадын төрийн өмчийн Sinopec фирм Нигери, Габон болон Иракийн Кур­дис­таны нефть олборлох хү­чин чадлыг эзэм­шигч болсноор Швейцарийн Addax Petroleum компанийг 7.3 тэрбум доллараар өөрийн болгов” гэсэн мэдээг олон нийт ихэд сонирхон хүлээж авлаа. Шинжээч С.Егишянц ийн тэмдэглэв. Хэмжээгээрээ Хятадад хоёрт ордог China Petrochemical Corp гэдэг нефтийн компани Курдистан хийгээд Африк дахь түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэхээр нефть, хийн хайгуул эрхэлдэг Швейцарийн Addax-ыг үнэхээр худалдан авахаар тохирчээ.

Addax бол 1994 онд байгуулагдсан компани. Баруун Африк болон Ойрхи Дорнодод үйл ажиллагаа явуулдаг, энэ бүс нутагтаа томоохонд ордог. Энэ хоёр бүс нутаг Хятадын нефтийн компаниудын эрх ашгийн бүсэд ороод байгаа юм. Addax-ын цэвэр орлого 2008 онд 784 сая доллар байв.
Хятадын “өсөлтийн цэг” эрчим хүчний нөөцийг худалдаж авах төдийгөөр хязгаарлагдаж буй юм биш. Хятадын барааны тэмдгийн бүртгэл 2002 оноос эхлэн жил тутам 100 мянгаар нэмэгдэж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд долоон жил дараалан тэргүүлж явна. Өнгөрсөн онд л гэхэд барааны тэмдэг бүртгүүлэх хүсэлт 750 мянга орчмыг холбогдох газар нь хүлээж авчээ. Одоо Хятадад 10 сая үйлдвэр, 30 сая орчим бие даасан аж ахуй байгаа аж.

“Эхэн үедээ хямрал стратегийн ямар нөлөө үзүүлэх нь зарим талаар тодорхой бус байсан. Тэглээ ч хямрал нь эцсийн дүндээ Хятадын олон улсын статусыг өргөж буйг нь бид тод харж байна. Хятадаас мөнгө гуйх орны тоо нэмэгдэх хэрээр түүний олон улсын нөлөө өсч байна”. Бээжингийн их сургуулийн олон улсын харилцааны  асуудлаарх шинжээч Янь Сюэтун ийн үзэж байна.

Африкийн Малави улс НҮБ-ын баримтаар  хөгжлөөр хамгийн дорой орны тоонд ордог юм. Тэгвэл Африкт хамгийн томд орох, 19 сая долларын хөрөнгө оруулалттай хөдөө аж ахуйн төслийг Хятад улс Малавид хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд Хятад-Африкийн хөвөн, бөс барааны үйлдвэр бий боллоо. Мөн Мозамбикт ийм төсөл хэрэгжүүлж буй. Энэ хоёр төсөлд нийтдээ 34.72 сая долларын хөрөнгө оруулах юм.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад  ч Хятад бас анхаарлаа хандуулж байна. Тажикийн эдийн засагт нэг тэрбум доллар оруулах болсон. Энд эрчим хүчний томоохон обьектууд барих юм. “Хятадууд дэлхийн хямралын нөлөөг хамгийн бага амсаж байна. Хятадын үндэсний эдийн засагт төрийн оролцоо хүчтэй байдаг нь хөлөө түргэн олоход нөлөөлж буй. Тэгээд Хятад одоо дэлхийн хэмжээнд санхүүгийн интервенц явуулж байгааг бид харж байна.” Шинжээч А.Мамадазимов ийн хэлснийг зөвшөөрөхгүй байж үл болно.

Туркмений “Туркменгаз” гэдэг улсын компанид дөрвөн тэрбум долларын зээл олгох гэрээнд энэ оны зургадугаар сарын 26-нд гарын үсэг зурсан. Нефть, хийн салбарт хамтран ажиллах, техник-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулав. Хий дамжуулах “Хятад-Туркмен” хоолойг оны эцсээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Хятад руу жил бүр 30 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх боломжтой болно.
Хятад ШХАБ-ын ажилд оролцохдоо өөрийн эрх ашгийг огт мартдаггүй. Харин ч Америк, Европ, Оросын компаниуд энд хөл тавих зайгүй чихцэлдэж байхад л Төв Азийн эрчим хүчний баялгийг өөрийн болгосоор байна. Казахстаны удирдлага нүүрсустөрөгчийн зах зээлээс Өрнөдийн түншүүдээ шахан байж Хятадын байр суурийг бэхжүүлсээр байна. Казахстаны олборлож буй нефтийн гуравны нэг буюу 20 сая тонн нь Хятадын компаниудад ногдож байгаа юм. Энэ байдал нь Казахстаны нефтийн стратегийг өөрт ашигтай болгох боломжийг Хятадад олгож байна.

Хятадын умард нутагт Азид томд орох төмрийн хүдрийн орд байгааг саяхан илрүүллээ. Урьдчилсан тооцоогоор түүний нөөцийг гурван тэрбум гаруй тн гэж тогтоожээ. Ийм ордтой болсон нь Хятадыг төмрийн хүдэр авдаг Бразил, Австрали улсуудын нөлөөнөөс гаргах ирээдүй бий болгож байна. Хятад улсын эдийн засгийн өсөлт 2009 онд есөн хувь хүрэх бөгөөд энэ нь дэлхийн санхүүгийн одоогийн хямралын явцад тус улс хэт их гүрэн болох зүг рүү шийдвэртэй алхам хийж буйн нотолгоо юм.

Эх сурвалж: Дандаа.мн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2011 / 03 / 19
Өнөөдөр Монгол цэргийн өдөр.  Гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг ийм нэрээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.  Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.

 
Засгийн газрын хуралдаанаар vнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай хэлэлцээд 800 тэрбум тєгрєгийн vнэт цаас гаргахаар шийдвэрлэв. Хуралдаанаас Монгол Улсын Хєгжлийн банкны vнэт цаасны эх vvсвэрийг хямдруулах, иргэдэд олгох боломжийн хямд vнэтэй орон сууцны зээлийн хvvг жилийн 6 хувиас хэтрvvлэхгvй байлгах саналыг Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлvvлэхийг Хєгжлийн банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Ч.Хашчулуунд даалгав.
- 2011 / 03 / 18
“БНХАУ-аас мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд хийх танилцуулга, зөвлөлөөс гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид даалгалаа. 
- 2011 / 03 / 15
-2011 / 03 / 15
Фукушимагийн цөмийн цахилгаан станцын гуравдугаар реактортын хөргөлтийн системд доголдол гарсан. Дэлбэрч мэдэхээр байгаа учраас японы тал шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Халалтыг бууруулахаар ус шахаж байгаа ч байх ёстой түвшиндээ хүрэхгүй байгаа юм байна. Байдал хүнд байгаа учраас нэгдүгээр реакторт үүссэн шиг нөхцөл байдалд хүрч мэдэхээр байгаа гэдгийг Япон улсын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юнио Эдано мэдэгдлээ.


-2011 / 03 / 15
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Япон улсад  тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Улмаар, цэрэг техникийн дэмжлэгийг үзүүлж байна. Нисэх онгоц тээвэрлэдэг хөлөг онгоцоо Номхон далайгаас Япон руу илгээсэн. Мөн хөргөгч системүүд нь тус улсад хүргэгдээд байгаа. Тэрчлэн  тэргүүлэх эдийн засагтай улс орны тэргүүн үүсээд байгаа нөхцөл байдал газрын тос, түлш шатахууны хувьд хүндрэл үүсгэхгүй гэж мэдэгдсэн.  Мөн түлш шатахууны тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.


-2011 / 03 / 13
Хятадад компьютер тоглоом, Пи-синд хэт автсан хүүхдүүдэд зориулсан тусгай лагерь байгуулагджээ. Сард мянган долларын төлбөртэй энэ лагерьт хүүхдүүдийг компьютер тоглоомын нөлөөнөөс салгаж, виртуал ертөнцөд биш харин энгийн хүмүүсийн дундах байдалд дасан зохицоход туслах юм.
HR Фото