ТАРГАЛАЛТ БОЛ СЭТГЭЛ ЗҮЙН ӨВЧИН
Мөн 35 аас дээш насныхны дунд таргалалт бол насны юм гэсэн ойлголт элбэг байдаг. Бараг л таргалахгүй бол ичмээр хэмээн ойлгоцгоодог. Энд дээрх хэлбэрээр шүүмжлэх худлаа онолдох гээгүй юм шүү. Бид ГАЛБИР АЛДАЛТыг зүгээр ойлгоод өөрийн сэтгэл санааг тайван орхих хэрэгтэй юм.
- Таргалалтын гол шалтгаан нь юу вэ?
- Бид яагаад яаж ч оролдоод турахгүй байна?
- Төгс галбир байдаг уу?
Эдгээр асуултуудад хариулсны дараа та өөрийн хүссэн галбираа олоход хялбар болно гэдэгт итгээрэй.
1. Таргалалт ихэнхдээ сэтгэлзүйн гаралтай байдаг байна. Өөрөөр хэлбэл хөдөлгөөн дутагдах, буруу хооллох нь гол шалтгаан биш байдаг. Хүнд хайр дутагдахад таргалдаг хэмээн Ошо Раджнаш сургажээ. Хүн хайр дутагдахад хайрын өлсгөлөнд ордог. Тархины төвөөс таныг өлсөөд байна хэмээн зогсоо зайгүй мэдээлэл өгөх ба та хайраар өлссөнөө мэдэлгүйгээр өлсөж байна хэмээн идсээр илүүдэл жинтэй болдог байна. Үүний тодорхой жишээ нь нялх хүүхэд : хүүхэд өөрийг нь хайрлахгүй бага хайрлаж байгааг мэдэхээрээ байнга уйлагнан мөөмөө хөхөөд салдаггүй ба тэрээр гэдэсээ цадсаныг мэддэггүй цэрдийчихээд л байдгийг бид мэднэ. Энэ бүх реакцийг бидний дотоод ухамсар гарган удирддаг тул бид өөрөө ухамсарладаггүй. Нөгөө талаар бид хооллохдоо хэтэрхий хайнга ханддаг. Бидний идэж буй хоол бидэнд юу өгөх ёстой вэ? гэдгийг болох хэрэгтэй. Бидний бие махбод эд эсээс тогтдог. Тэгвэл эсүүд маань мах, ногоо, жимс, талхаар хооллохгүй билээ. Тэдэнд 60 аад төрлийн эрдэс элемент, витамин, өөх тос, нүүрс ус, уураг, ислэг, ус хэрэгтэй гэхдээ аяга аягаар биш хэдхэн мг-аар хэрэглэнэ. Илүүдвэл өвчин, дутагдвал өвчин ийм л байдаг. Мөн нас ахих дутам бидний биеийн бохирдол шаар шавхдас нэмэгдсээр нас 40 гарахад биеийн жингийн бараг 40% бохирдсон түүний ихэнх нь гэдсэнд хуримтлагдсан байдаг нь өвчлөл ба таргалалтын нэг шалтгаан болдог. Тэгэхээр бие махбодоо цэвэрлэж байх хэрэгтэй байна.
2. Турах гэдэг "толгойн өвчин" олон эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг муутгаж байна. Бид таргалалт сэтгэлзүйн өвчин гэдгийг мэдсэн цагт турах тийм хэцүү биш болно. Учир нь турахыг хүсээд хоол сойж, өөх хөөх бэлдмэл хэрэглээд эхлэхээр эд эсэд маань хамгаалалтын программ ажилладаг бөгөөд "тэртээ тэргүй агууламж багатай хоолоо өгөхөө багасгах нь гэсэн мэдээлэл эсэд очдог" үүнээс болоод бид тураах бэлдмэл хэрэглээд гайгүй турж байх шиг байснаа дараа нь илүү жин нэмдэг. Мөн бие махбодийн зүгээс өөхөн эс гүйцэд хэлбэржиж эдгэрээгүй тохиолдолд дахин таргалах магадлал өндөр гэж үздэг. Тэгвэл "турна" гэсэн үгийг хэлж өөрийн дотоод ухамсар болон бие махбоддоо дайн зарлалгүйгээр турах амархан арга байдаг. Энэ аргыг /манай клуб дээр хэрэгжүүлж байгаа/ хэрэглэхэд танд хэмнэлттэй байхаас гадна баталгаатай.
3. Төгс галбир гэдэг нь таны хүссэн галбир юм.
- Та толины өмнө нүцгэн зогсоод өөрийгөө сайн хар
- Таны биеийн аль хэсэг танд илүү таалагдаж байгаа дээр анхаарлаа хандуул
- Өөрөөрөө бахарх, өөрийгөө магт
- Өөрийгөө хайрлах хамт олны дунд ор/тэд ядаж өдөр бүр танд тураад сайхан болж байгааг чин хэлэг, таныг дэмжиг, танд хайр өгөг/
- Өөрийгөө маш хурдан гайхамшигтай галбиртай болж байгаад итгэ, итгүүлэх толины дасгал хий
- Өглөө бүр бэлхүүсээ хэмж, яаж см см-ээр хасагдаж байгааг бахархалтайгаар мэдэр. Та 7 хоногт бэлхүүсээрээ 7см нарийхан болохыг хүсч байгаа бол хэмжилт маш чухал
- Өөрийгөө магтан урамшуул
- Хоолны дэглэм барь , үүнийх нь төлөө өөрийгөө магтан урамшуул
- Өглөө оройд 1 цайны халбага хивэг усанд, шөлөнд хутгаж уу таны гэдсийг цэвэрлэнэ.
- Өдөрт 3-5 км газар алх, хөнгөхөн бага зэрэг хурдтай алхах нь таны эрүүл мэндэд тустай
- Хамгийн гол нь энэ бүхнийг сэтгэл хангалуун баяртай хийх хэрэгтэй бөгөөд өөрийн бие махбод, сэтгэл санааны эсрэг хүчирхийлэл хийхгүй байх хэрэгтэй .
ТАНЫ СЭТГЭЛ, УХАМСАР, БИЕ ТАНЫ ДАЙСАН БИШ САЙН НАЙЗ ЧИНЬ гэдэгт анхаарлаа хандуул. Чиний үнэнч анд найз чиний хүссэн үр дүнд хүрэхэд чинь урайлгахан тусална.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
/COACHING MIND Centre/