Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.83%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.57%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.53%
Гишүүдийн булан
- 2009 / 09 / 07
БАЯЧУУДЫН IQ ЯДУУСЫНХААС ӨНДӨР БАЙДАГ
Харин К.Хайес нарын судалгаагаар оюуны чадвар аливааг суралцах цогц чадвар болох нь харагдсан байна. Профессор Гарднер, Фелдман нар тархины vйл ажиллагаа нь алдагдсан болон гайхмаар өндөр оюуны чадвартай вундеркинд хvмvvсийг судалж, оюуны чадвар нь ганц биш олон төрөлтэй болохыг тогтоожээ. Харин Монгол Улсын Оюуны Чадварын IQ төвийн судлаачдын хvрээнд оюун ухааныг 10 орчим төрөлтэй / олон талт оюун ухаан гэж нэрлэдэг/ хэмээн vзэж байна. Лондоны "Таймс" сэтгvvл судалгаа явуулахад оюуны чадвар ба эд баялгийн хооронд маш нягт холбоо байгааг тогтоожээ. Баячуудын IQ нь ядуусын IQ-ээс хамаагvй өндөр байв.

 

Профессор Ричард Линн, Тату Ванханен нарын судалгаагаар тухайн орны иргэдийн IQ дээшлэх тусам амьдралын тvвшин нь нэмэгддэг нь нотлогдов. Тэд "Оюуны чадвар гэдэг нь аливаа vндэстний аж амьдралын тvвшинд нөлөөлдөг, бие даасан, хамгийн том хvчин зvйл юм" гэжээ. Энэ судалгаанаас хойш хөгжилтэй орны засгийн газар, төрийн тэргvvнvvд оюуны хөгжил хамгаас чухал, IQ-гээ өсгөцгөөе гэж уриалах болсон юм.

 

ОЮУН УХААН ӨВЛӨГДӨХ Ч ОРЧНЫ НӨЛӨӨГӨӨР ӨӨРЧЛӨГДӨНӨ
Германы сэтгэл судлаач Хане Юрген Айзенк, Калифорны их сургуулийн Артур Женсэн, Харвардын их сургуулийн Р.Ж.Хернстайн нар хvний оюуны чадвар IQ нь 80 хувь өвлөгдөж, 20 хувь нь орчны нөлөөгөөр төлөвшинө гэж vзжээ. Гэхдээ сvvлийн vед судлаачид оюун ухааны өвлөгдөх болон орчны нөлөөний талаар маргахаа багасгаж, оюуны чадвар дор хаяж 66,6 хувь удамшиж, 33,3 хувь нь орчноос хамаарна гэсэн жишиг дээр тогтоод байна.

 нэ бол оюуны өвлөгдөх чадвар нь орчны нөлөөнөөс хоёр дахин их гэсэн vг юм. Өрх гэрийн оюуны чадамж-IQ хvний хөгжилд маш чухал. Оюунлаг гэр бvлээс оюунлаг хvvхэд төрөн гарах нь илvv магадлалтай. Сул орчин сул хvvхэд бий болгодог. Р.Хернстайн, Ч.Мюррей нар "...Өндөр IQ-тэй хvvхдvvд сайн суралцдаг төдийгvй их сургуулиа төгөөөд шинжлэх ухааны салбарт ажиллавал эрдмийн өндөр зэрэг хvртэж, зэвсэгт хvчинд өндөр албан тушаалд очиж, бизнесийн салбарт менежер, компанийн эзэн болж, их орлоготой байдаг.

 Харин дунджаас доогуур IQ-тэй хvvхдvvд сургуулиа дутуу хаяж, гэр бvл салж, бугач хvvхэд төрvvлж, ажилгvй болж, тэтгэмжээр амьдрах нь цөөнгvй байдаг" гэжээ. Ажлын байрны IQ ч нийгмийн хөгжилд нөлөөтэй. Харьцангуй өндөр IQ шаардах ажилд доогуур IQ-тэй хvнийг авах нь асуудлыг шийдэх биш хvндрvvлдэг.

 Тархины хэмжээ: Германы тархи судлаач О.Фогтс "...Хэрвээ ирэх зуунд байгалийн онцгой vзэгдэл болохгvй юм бол хvн төрөлхтөн оюун ухааныг шvтнэ. Тэгвэл монголчууд гарцаагvй тэргуvлнэ. Учир нь тэдний тархи хамгийн том нь" гэсэн дvгнэлтийг гаргажээ. Том тархинаас том ухаан гардаг гэж vздэг. Учир нь эрvvл хvмvvсийн хувьд тархины хэмжээ ба оюун ухааны хооронд статистик дунджаар тооцсон эерэг корреляц хамаарал байдаг. Энэ бол байгалийн хууль юм.

 Ричард Лvнн, Тату Ванханен профессор нарын дэлхийн 185 орны 178 жилийн /1820-1998 он/ тvvхэн материалд тулгуурлан одоогийн амьдран буй улс-vндэстнvvдийн оюуны чадавхийг тооцож гаргасан бvтээлд".. .Дэлхийн хамгийн өндөр оюуны чадавхтай орнууд азид, тэр тусмаа зvvн хойт азид байгаа. Тархиныхаа багтаамжаар энэ бvс нутгийнхан дэлхийд тэргvvлдэг..." гэсэн байна. Монгол эр хvний тархины дундаж хэмжээ 1382 гр бол Ленинийх 1340 гр, Европын цагаан арьстаных 1330 гр, халуун орны хvмvvсийнх 1280 гр байдгийг тогтоожээ. Манай судлаач М.Туул, Л.Лхагва, Л.Самбуупvрэв нарын тогтоосноор 17-39 насны монгол эр хvний тархи 1363 орчим грамм гэсэн байдаг.

Хромосом: Чингис хааны vр удмын талаар хэд хэдэн сонирхолтой материал барууны хэвлэлvvдэд нийтлэгджээ. Оксфордын их сургуулийн голлох генетикч Брайан Сайксын "Adam's Curse" номонд "Монголын эзэн хаан Чингис 40 жилийн турш Ази тив даяар маш олон эмэгтэйчvvдтэй холбоотой байсны нөлөөгөөр өнөөдөр тvvний V эр хромосомыг дэлхий дээр дор хаяж 16 сая хvн тээж яваа хэмээн баталж байна. Эдгээр хvмvvс зөвхөн Ази тивд төдийгvй дэлхийн олон оронд байна.

 V хромосом нь эцгээс хvvд уламжлагддаг бөгөөд Ази тивийн янз бvрийн 16 газар орноос судлаачид эрэгтэй хvмvvсийн ДНК-ийн загварын шинжилгээ хийж, хvн амын найман хувь нь V хромосомтой байгааг илрvvлжээ. Чингис болон тvvний цэргvvд замдаа таарсан эмэгтэйчvvдтэй сексийн өргөн холбоо тогтоодог байж" хэмээн бичжээ. Тэрээр "Чингис хаан бол хvн төрөлхтний тvvхийн хамгийн амжилттай, Альфа эр хvн юм" хэмээн дvгнэлт хийжээ (Грек цагаан толгойн эхний vсгээр англи хэл дээр нэгдvгээр зэргийн гэсэн утгыг давхар илэрхийлдэг). Чингисийн ген нь супер-V төрөлд хамаарна хэмээн генетикч vзэж байна.

Өнөөдөр генетикчид, судлаач нар Чингис хааны секс идэвхжилийн давтамж ба хөвгvvд төрөлтийн хоорондын холбоо хамаарлыг судалж, яагаад хөвгvvд олон төрсний шалтгааныг хайж байна. Гэрлэлтийн эхний жилд гэрлэсэн хосууд сексийг илvv ихээр хийдэг байтал охидоосоо хөвгvvд олон төрсөн нь сонин.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото