- 2009 / 09 / 20
Иргэншээгvй иргэд
Монголчууд бид нvvдлийн соёл иргэншлээс суурьшмал амьдралд шилжин амьдрах болсон нь нэг талдаа дэвшил боловч нөгөө талдаа бэлэн биш нөхцөлд ард иргэдээ бөөгнөрvvлээтэхсэн нь ихээхэн хэлмэгдvvлэлт болж хувирав. Vндсэн хуулиндаа Монгол Улсын иргэн хаа дуртай газраа амьдрах эрхтэй гээд заачихсан. Vvний нөлөөгөөр нийслэлийн эргэн тойронд гуу жалга, уулан дээр нvvж ирээд гэрээ барьчихдаг болсон. Өнөөдөр ч гэсэн шилжин ирэгсдийн урсгал vргэлжилсээр байна. Улаанбаатарт амьдрал байна гээд ойлгочихсон. Тэд их хотын захад ус, цахилгаангvй, төрөл бvрийн vйлчилгээнээс хол, их санасан газар есөн шөнө хоосон хонов гэгчийн vлгэр болж хувирав. Харъяалагдах нутаг сумаасаа ямар ч хэл vггvй өөрсдийн зоргоор нvvгээд ирсэн учир нийгмийн ямар нэгэн хамгааллаас тасарчихсан. Нөгөө эцэг хуулиндаа төр малаа хамгаална гээд заасан ч хvнээ хамгаалахаа төдийлөн анзаарахаа байчихсан гэж ойлгогдохоор.
Хvн нь малаасаа оюун ухаанаараа ялгагдах учраас өөрсдийгөө аваад явчихаж чадна гэж бодсон хэрэг. Энэ зуны vерт өртсөн айлуудын ихэнх хөдөөнөөс шилжин ирэгсэд байлаа. Хөгжлийнхөө хэтийн төлвийг гvйцэд тодорхойлж, төлөвлөж чадаагvй манай нийслэлд арав гаруйхан жилийн дотор хvн амын суурьшил хэт ихсээд ирсэн. Өнөөдөр төр нь анхаарахгvй иргэдээ бухимдуулав. Иргэн хvн эрхээ эдлэхээ мэддэг байтлаа хvлээх vvргээ биелvvлэхээ ор тас орхичихсон. Улсын нийслэл хотод хэн амьдрах ёстой юм бэ? Яагаад нийслэлийн иргэн гэж хvндэтгэл vзvvлээд байгаа билээ гэдгийг иргэддээ ойлгуулсангvй. Хотын иргэн, хөдөө, тосгодын иргэн гэсэн ялгавар дэлхий нийтэд тvгээмэл бий. Өндөр хөгжилтөй орны том хотууд өртөг өндөртөй. Ядуу буурай орнуудад эдийн засаг нь хямраад ирэхээр иргэд нь нийслэл, төв суурин газраадаа бөөгнөрсөн олон жишээ бий. Vvнийг өнөөдөр бид амсаж байна.
Монголчууд эртнээсээ соёлтой байсан нь одоо хэр нь олон талаар мэдрэгддэг. Нийслэл хvрээнээс хөдөөлж ирсэн лам, хар хэн ч бай хөл алдан хvндэтгэдэг байсан ёс одоо хөдөөд байсаар л байгаа. Харин хvрээнийхэн дэндvv соёлтой байсан гэдэг. Энэ соёлын ул мөр одоо арилжээ. Нийслэл хотын иргэн гэж хэн байх ёстой юм бэ? Нийслэл хот иргэнээ бvртгэдэг байхаас биш, нvvдэлчдийг бvртгэдэггvй жишээ бий. Монголд ажилгvйдэл ихэссэнийг Улаанбаатараар харж болно. Хэдэн жилийн өмнөөс сэдсэн бvсчилсэн хөгжлийг бий болгоно гэсэн нь талаар болж, нийслэлдээ иргэдээ бөөгнөрvvлэв. Өнөөдөр монголчуудыг нутаг ус, ах дvv, анд найз, амраг саднаа гэсэн сэтгэл авч явж байна. Ийм нvvдэлчний элгэмсэг харьцаагvй бол нийслэлд хэн амьдрах юм бэ?
Манай нийслэлийг иргэншээгvй иргэд эзэлчихжээ. Хотын соёлыг иргэд нь бий болгодог болохоос биш хотоо соёлжуулах гэж жилийн жилд хэдэн саяар нь мөнгө урсгаад байх ёсгvй билээ. Өнөөдөр нийслэлд гарч байгаа элдэв бузар хэргийн 90 хувийг иргэншээгvй иргэд vйлдэж байна. Улаанбаатарынхан хэзээнээсээ биеэ зөв авч явдаг, алхаа гишгээ нь хvртэл өөр, автобусанд суухдаа хvртэл биед хvрдэггvй байсан тал бий. Гудамж талбай хоггvй байхыг хотын иргэд л мэднэ. Тамхины иш, шvлсээ хаясны төлөө торгодог хотууд байдгийг мэдvvлмээр. Хуучны 40, 50 мянгатынхан соёлтой иргэдийн нэг хэсэг байсан тvvхтэй. Тэд хувцаслалт, боловсролоороо ялгаатай байлаа. Өнөөдөр нийслэлийн захын хорооллууд, vйлчилгээний зах, такси, микро автобусуудын жолооч, мөнгө хураагч нараас эхлээд иргэншээгvй иргэдийг олж харж болно.
Бидний алхам дутамд хаа хамаагvй суусан, тамхи татсан, согтуурхсан, чанга чанга ярьсан хvмvvс тааралдана. Тэд бол нийслэлийн иргэншээгvй иргэд мөн. Малаасаа уйдаж машин сонирхсон хөдөөнийхөн нийслэлд орж ирж, нийтийн тээврийн унаанд хирээ vнэртvvлж, хэлэх хэлэхгvй vг хэлж явдаг нь хэтрvvлэг биш билээ. Тэр нь хөдөөний ахуйгаасаа салаагvйн жишээ. Улаанбаатараа нэгдvгээр зэрэглэлийн өртөг өндөртөй хот болгох цаг нэгэнт болжээ. Ингэж иргэншиж чадахгvй иргэдээ зохицуулбал яасан юм бэ?
Нийслэл таймс
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих