Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.87%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.60%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.36%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.18%
Гишүүдийн булан
- 2009 / 09 / 30
Нэр төр ба алдар хүнд (L1)
Эхлээд “Алдар хүнд”-ийн тухай өгүүлье.
Бүтээл туурвил нь хүн ардын сэтгэлд хүрсэн, улс орны нэрийг дэлхий дахинд өргесен, нийгмийн хөгжил дэвшилд ахиц түлхэц өгсөн төрөл бүрийн авъяастнууд, тив, дэлхий, олимпид амжилт гаргасан тамирчид, даацтай судалгаа хийсэн эрдэмтэн мэргэд, ажил хөдөлмөрийн бүхий л салбарт бусдаасаа шалгарсан хүмүүстээ төрөөс алдар цол олгодог. Ард олон ч алдартнуудаа хүндлэн дээдэлсээр байдаг.
Эндээс үзвэл төрөөс олгодог алдар цол, олон түмнээс хүлээдэг хүндлэл хоёр нийлээд “Алдар хүнд” гэсэн ойлголтыг үүтгэдэг гэж ойлгож болохоор байна.
Гэхдээ “Алдар хүнд” нь харьцангуй чанартай юм. Учир нь аль ч төрийн үед гавъяа шагнал эзнээ олохгүй байх явдал мэр сэр байсаар ирсэн бөгөөд одоо ч тийм л байгаа тул жинхэнэ алдартан байх хүний оронд түүнээс хаагуур хаагуураа дутуу хүн алдартан болчихсон тууж явдгийг олон түмэн мэдэх болжээ.
Одоо “Нэр төр”-ийн тухай өгүүлье.
Барууны голдуу ном зохиол, кино шийнд “Нэр төрөөрөө андгайлъя”, “Эцэг, эхийнхээ нэрээр андгайлъя” гэх мэтээр андгай, тангараг тавьж байдаг.Тэгж андгайлсан хүнд барьцаагүйгээр зээл өгөх зэргээр итгэл хүлээлгэж байгаа нь харагддаг. Тэр хүн нь андгай тангаргаасаа няцдаггүйгээс тэр бололтой.
Манай хөдөө нутагт ч иймэрхүү яриа хөөрөө бидний багад бишгүй л дуулддаг байсан, одоо ч байгаа л даа. Аав минь Дорж гуайн хоньтой хонио нийлүүлчихвэл нэг их зэмлэхгүй мөрт Сүрэн гуайн хоньтой нийлүүлсэн байвал ихэд бухимдан уурладаг байсан сан. Учрыг хожим мэдвэл Сүрэн гуай хүүхдийн гэнэ сэрэггүйг далимдуулан хоньтой нь хонио зориуд нийлүүлээд сүүлд нь хурга ишигхэн ч болохнээ нь гөрдөөд авчихдаг муу хүн байсан аж.
Энэчлэн хүмүүс ямар нэгэн хүний таагүй гэмээр явдлын тухайд “За, тэр яахав тэднийхний удам даа, гайгүй биз дээ” гэх юмуу бүр эргэлзээг^үйгээр “Өө, тэр тэгэх хүн биш” гэх мөртөө өөр нэгэн хүний сайн гэмээр явдлын тухайд “За даа юу л болдоо” гэх юм уу эсвэл “Тэднийхэнд ч итгэлтгүй дээ, яаж ч мэднэ” гэж эргэлзэж байх нь элбэг.
Эндээс үзвэл “Нэр төр” нь “Алдар хүнд”-ээс ихээхэн өөр ойлголт юм байна.
“Алдар хүнд”-ийг тухайн хүний хөдөлмөр, зүтгэл, амжилт бүтээл, авъяас чадвар, эрдэм ном зэрэг олдмол чанарт нь “олгодог” бол “Нэр төр” нь угаас тэр хүний удам судар, уг чанар, хүмүүжил төлөвшил зэрэг дотоод мөн чанар, түүнийг таньж мэдсэн олон түмний итгэл, үнэлгээ. Өөрөөр хэлвэл “Алдар хүнд” гэдэг ойлголтын алдрыг гаднаас онож, эс онож олгодог, хүндлэл нь жинхэний зэрэгцээ хүндэлсэн дүр үзүүлэх төдий хуурамч байх талтай байдаг бол “Нэр төр” нь тухайн хүнд угаас заяамал, бусдын итгэл хүлээх эрхэм нандин чанар мөн бөгөөд итгэлд жинхэнэ ба хуурамч гэсэн ялгаа зааг байхгүй юм байна.
Ийн бодвол хамгийн төгс сайн хүн бол “Алдар хүнд” ба “Нэр төр”-ийг хослуулсан хүн байх ажээ. Манай олон “Алдар хүнд”-тэй хүн энэ ялгааг эс ухааран өөрөө “Нэр төр” тэй эсэхээ үл анзааран аливаад “Алдар хүнд”-ээрээ гул барин хандах нь их байх юм.
Зарим тохиолдолд “Нэр төр”-тэй хүн биш гэдгээ мэдсээр мөртөө “Алдар хүнд”- ээ “Нэр төр” болгох гэж оролддог нь ажиглагддаг бөгөөд иймэрхүү оролдлого нь угаас аливаад гол алддаггүй олон түмний зүгээс дэмжлэг авахгүй болох үед ихэд бухимдан бачуурч “Алдар хүнд”-тэй хүнээс гарамгүй ааш авир гарган, ерөөс өөрт нь байхгүй юмыг бий болгох гэж зүтгэсээр “Сөрөг нэр төр”-тэй болчих явдал ч ажиглагдана.
Уг нь “Сөрөг нэр төр”-тэй байснаас огт “Нэр төр”-гүй байсан нь хавигүй дээр юм.
Манайд албан тушаалд очсоныгоо “Нэр төр”-тэй хүн боллоо гэж эндүүрэх хандлага бас газар авч байна. Үнэн хэрэгтээ албан тушаалд очиж байгаа хүн өөрөө зөв хүн биш бол албан тушаал гэгч “Нэр төр”, “Алдар хүнд” хоёрын дэргэд даанч өчүүхэн бөгөөд цаг зуурын зүйл гэдгийг ойлгож, даруу төлөв байгууштай билээ.
Манай ухаант ард түмэн “Сайн нэрийг хүсэвч олдохгүй, Муу нэрийг хусавч арилахгүй”,”Хүн нэрээ, тогос өдөө” гэх зэргээр цэцлэн айлдсан нь сайн нэрийг олоход тун бэрх гэдгийг сануулаад үнэхээр хичээж, зөв ариун явдлыг эрхэмлэн зөвөөр явбаас нэг л мэдэхэд сайн нэртэй хүн буюу “Нэр төр”-тэй хүн болж, улмаар “Нэр төр”-”тэй удам угсаа үүснэ гэдгийг тодорхой хэлсэн сургааль юм. Тийн хэнд ч итгэгдэх нэр төртэй (алдар нэр биш шүү) болох аваас нэр төрөөрөө барьцаалан банкнаас зээл авч болдог нийгэмд бид шилжин орсон байна.Тэгэхээр бүгдээрээ”Манайд “Нэр төр”-өөрөө баталгаа болгоод банкнаас зээл авчих хүн байна уу” гэж өөрсдөөсөө асууцгаан, тийм хүнийг дотроосоо хайцгаая. Эс олдох буюу тийм хүн цөөн байх аваас бүгдээрээ нэр хүндтэй хүмүүс болохын төлөө хамтдаа зүтгэцгээе.

МУСГЗ Д.Данзан


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото