- 2010 / 01 / 27
Компанийн засаглалаар бизнес хийсээр байх уу
нолыг нь vзвэл компанийн засаглал гэдэг нь компанийг чиглvvлэн удирдах тогтолцоог хэлдэг аж.
Энгийнээр хэлбэл, компани урт хугацаанд ахиухан орлого ашигтай байхын
тулд хэдэн эздийн сонирхлын тєлєє гэхээсээ тэнд ажиллагсадын болон
хамтран ажилладаг компанийн, vйл ажиллагаа явуулдаг хэрэглэгч гээд
эргэн тойрны бvхий л оролцогчийн оролцоотой хамтын удирдлагатай байх
ёстой гэсэн vг юм.
Хэдийгээр компани нь хувь хvн, хєрєнгє оруулагчдын хувийн ємч мэт
боловч нийгэмд vйлчилж, бvтээгдэхvvн нийлvvлэн ашиг орлоготой оршин
тогтнодог. Тиймээс єєрєє нээлттэй байж, хуулиа дээдлэн санхvvгийн
шударга, ил тод байдлыг бvрэлдvvлэх ёстой байдаг аж. Манай улсад “Анод”
банкнаас эхлээд дээр дурьдсан шаардлагуудыг яриа, сурталчилгаа
тєдийгєєр єнгєрvvлж байснаар олон арван хувьцаа эзэмшигч, хамтран
ажиллаж байсан компаниуд хvндрэлд орлоо.
Манай улсад компанийн засаглал хєгжvvлэх чиглэлээр гадаадын хэд хэдэн
тєсєл хэрэгждэг аж. Хамгийн томоохон нь IFC (Олон улсын санхvvгийн
корпораци) болон USAID (АНУ-ын олон улсын хєгжлийн агентлаг)-ын тєслvvд
юм. Маш єндєр єртгєєр санхvvждэг. Мэдээж хэрэг, манай улсад туслах
гэсэн сэтгэл нь сайхан л даа. Гэвч эдгээр тєслийн удирдлагуудын эцсийн
зорилго нь энэ мєн vv. Энэ бол маш эргэлзээтэй асуудал юм.
Нээлттэй ил тод байдлыг яриа, єгvvлбэр бvртээ уриа vг мэт давтдаг дээрх
олон улсын байгууллагууд єнєєдрийг хvртэл хичнээн америк долларыг
Монголд нэвтрvvлсэн ажилдаа, сургасан хvнийхээ тоогоор, онол арга зvйн
зєвлємжєєрєє халааслаа бол. Vvнийгээ яагаад санаачлагаараа ил гаргаж
тайлагнадаггvй юм болоо?
Дээрх тєслvvд ажлаа хэрхэн явуулж байгаагаас л дээрх эргэлзээ тєрнє.
Тухайлбал, тєслийн гол цєм нь судалгааны ажил байдаг. Эдгээр
байгууллага ч мєн адил судалгаа явуулж байна. Гэхдээ яаж.
Зvгээр л нэг сургууль дээр очоод багш, сурагчдад нь компанийн
засаглалын талаар баахан асуулттай хуудасууд тарааж єгнє. Гэтэл энэ
талаар бараг анх удаагаа сонсч байгаа хvмvvс энэ хуудсыг хэрхэн бєглєх
нь ойлгомжтой. Зvгээр л цээжний пангаар “хусна”. Ийм чанаргvй аргаар
судалгаа явуулчихаад тэрийгээ ичих ч vгvй дvгнээд сурталчилгааны
материал шиг баахан зєвлємжтэй хуудасууд хэвлvvлж тараадаг. Тэрийг нь
уншдаг ч хvн байдаггvй. Шууд хогны сав руу “морилдог” жишээтэй. Ингээд
энэ талаарх тайлангаа дээд байгууллага руугаа явуулна. Судалгаа
явуулсан, зєвлємж тараасан, тvvнийгээ орчуулахад орчуулгын зардал
гаргасан, сургалт явуулсан гээд зардлын жагсаалт нь хєврєнє. Энэ
тайланг дээд байгууллагууд нь хvлээж аваад мєнгє нєхєж єгнє.
Сайн ажилласан байна гэж єгдєг байлгvй дээ. Ингээд мєнгєний урсгал нь
зогсолтгvй Монгол руу цутгаад байдаг. Гэтэл Монголчуудад юу ч
наалддаггvй. Эдгээр тєслийн ийм арчаагvй vйл ажиллагааг нь манай зарим
байгууллага дэмжээд байх юм. Гадныхан Монголчуудыг боловсрол муутай,
бvдvvлэг хэмээн vздэг vзэл нь хэвээрээ бололтой. Гэтэл тэдний явуулж
буй ажлуудыг шоолж хvлээж авч байгаа манай сайхан сэхээтэн залуус
зєндєє байна. Зарим тєслийн удирдагчид тєсєл гэгч “бал”-нд амташчихаад
нэг тєслєєс нєгєє рvv нь шилжин амьдралаа залгаж байна гэхэд хилсдэхгvй
болжээ. Vнэхээр ч хэдэн жилийн ємнє нэг тєсєл дээр ажиллаж байсан нэг
гадаад нєхєр одоо тэс єєр салбарт тєсєл удирдаад явж л байна. Ийм хvн
зєндєє байна шvv.
Одоо гадаадынхныг бурхан шиг шvтдэг явдлаа зогсоох болжээ.
Монголчууд аа, бид єєрсдєє энэ ажлыг хийж чадахгvй гэж vv. Гадны
зєвлєхvvдээс vнэхээр vр дvнтэй зєвлєгєє, сургалт авах цаг нь нэгэнт
болжээ.
Тухайлбал, сvvлийн vед манай улсын банкууд эхнээсээ эхлээд дампуурч
эхэллээ. Та бvхэн цалин, мєнгийг нь харалгvй одоо vйл ажиллагаагаа
явуулж буй аль нэг банкинд сайн дураараа засаглалыг жинхэнэ утгаар нь
хєгжvvлээч.
Монголын хєрсєн дээр гадныхан бус Монголчууд єєрсдєє ажиллаж, єєрсдєє
баяжих ёстой. Оюутолгойн гэрээний тєслийг боловсруулж байх vед энэ
талаар маш их ярьж байсныг сануулах нь илvvц биз ээ.
Б.Уянга
Эх сурвалж: Болод.мн
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих