Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2010 / 01 / 31
ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН: ХУЛГАЙ
АНЕКДОТ ТӨРСӨН НЬ
1980 онд ЗХУ-д ТМС-ийн хүүхэд байлаа. Манай хотын 250 гаран монгол хүүхдүүдээс сурлага, спорт, урлагаар шалгарсан ирээдүйн ''Шалгарсан манлай хомуунист''-ууд хэдэн хүүхэд Алтан Мушгааг үзэх аз шовойн явж одвоо. Тэр дунд өсөх наснаасаа Далай ээжийн толин цэнхэр мөсөн дээр тэшиж өссөн нэгэн охин хамт явсан юм.

Намар хоёртоо орсны дараа бөөнөөрөө пан гөрж суутал мань охин ''Тэр Алтан Мушгаагийн Хэрээмлийн цаг нь аягүй том, Мушгаагийн тэр өндөр, өндөр барилгууд байхгүй бол хаанаас ч хамаагүй харагдахаар том гоё цаг юм байна билээ'' гэснийг нь манай ангийн нэгэн даваадуулах дуртай нөхөр ''Зарна шүү, чи төгсөөд нутгийнхаа өндөрхөн уулан дээр аваачаад тавьчих '' гэснээр:
ЦАГ
Чукча Москвагийн улаан талбайг үзэж явтал нэг залуу ирээд:
- Хууе Чукча, тайгадаа аваачаад өндөрхөн уулан дээрээ тавьчихад хаанаас ч харагдахаар цаг авах уу? Хямдхан өгнө шүү, ердөө л 100 ногоон гээд Кремлийн цагийг зарахаар болжээ. Чукча 100$ төлтөл:
- За чи хүлээж бай, би шат аваад ирье гээд мэдээж эргэж ирсэнгүй. Чукча хүлээж, хүлээж явахаар шийдтэл өөр нэг залуу ирээд мөн л Кремлийн цагийг заржээ. Харин энэ удаа Чукча мөнгөө төлчихөөд:
- За чи намайг хүлээж бай, Чукча тийм ч амархан гэнэдэхгүй шүү. Би өөрөө шатанд яваад ирье гэсэн нэг онигоо төрсөн түүхтэй. Мэдээж тэр ''Копий /копейка/ улаан мөнгөгүй болчихлоо''гэж хэлж ярьдаг байсан цаг үед юу л боллоо гэж ногоон мөнгө хэлж ярих вэ дээ, 100 рублей гэж ярьж байсан л даа. Хожим нь одоогоос жил хагасын өмнөхөн анх гэртээ нет тавиулчихаад нэг хэсэг

 Анх онигоо оруулахад  ''Өөр бусад сайтуудаас хуулахгүй байх, өөрөө зохиож кирилл үсгээр алдаагүй бичсэн байх  ''гэсэн шаардлага тавьж байсан болохоор ах гуай гэнэдэн аль болохоор урд өмнө бичигдээгүй ярианы, аман хэлбэрээр байсан хуучин цагийн аман онигоонуудыг чадан ядан эвлүүлж, ихэнхийг нь өөрөө зохиомор аядан 170 гаран онигоо бичээд оруулчихжээ. Инээх дургүй хүн ч гэж хэн байх вэ, ажлын алжаалаа жаахан ч гэсэн гаргахаар үе, үехэн онигоо харнаа гэж. Тэгтэл нэг цоо шинэ гэхээр шаал хуучин ч юм шиг, үгүй хуучин гэхээр цоо шинэ ч юм шиг нэг онигоо тууж явна. Нөгөө муу ЦАГ-ийг минь Английн Лондонгийн  ''Big Ben ''-ий цаг болгочихсон нөгөө муу Чукча маань Лондонд тууж явдаг байгаа. Энэ ч бас гайгүй сэргэлэндүү хулгайч юм уу даа. Гэхдээ хэдийвээр явган шог боловч бас нэг логик гэж нэг юм байдаг л баймаар. Чукча яах вэ, Орос оронд Москвад очиж болно л доо. Очдог ч юм чинь, ялангуяа өнгөрсөн нийгмийн үед хэдэн муу цаатнаасаа ганц нэгийг нь  ''Тэргүүний  '',  ''Гавшгайч ''энэ тэр гэж хошгоруулж байгаад Улаан талбай дээр Халзан багшийн шарилын байшингын өмнө патиарыг татаад ингэж мал шиг хөдөлмөрлөвөл ингээд сонинд гардаг байхгүй юу гээд л эрхлаамддаг л байсан юм чинь. Харин хөөрхий муу Чукча хил даваад, тэр дундаа Англид, Лондонд оччихоод  ''Big Ben ''-ий цагийг наймаалцаад явж байна гэж сэтгэхэд ч бэрх.

Чукча эвен, камчадал ч юм уу нэг тиймэрхүү өөрийн үндэсний хэлээр л ярьдаг, дэндүү боловсролтой нь оросоор хальт мөлт, хазгай мурий ярьдгийг захын хүн мэдэх байлгүй, Англи хүнтэй ямар хэлээр ярьсан байх вэ? Англи нь эвенгээр наймаалцсан юм болов уу? Хэдийвээр онигоо ч гэсэн барин тавин байвал зүгээр л дээ. Энэ сэргэлэн хулгайчийг өөр том юм хулгайлвал нэр усыг сольж сэргэлэнтэхдээ цаад логикыг нь л бодолцож байгаарай л гэх гэсэн юм. Юмыг яаж мэдэх вэ, энд тэндхийн сайтнуудаас нэр зэргийг нь зөрүүлж хуулаад өөрийн нэрээр онигоо туусаар хэдхэн нэгжийн шагнал авч амтшсаар томруулмаар санагдаад томоохон юмны нэрийг нь сольдог жинхэнэ бантан хутгачихвий дээ л гэх гэсэн юм, хөөрхий амьтан.
Бас нэгэн онигоо:
 
Нутгийн аялга: Кэвин
Би шинэ цэрэг байлаа. Нэгэн хал цэрэг дуудаад:
- Кэвин олоод ир! Мэдээж "Гүйцэтгэе!" гээд хөвөнтэй куртка задлаад дотроос нь хэсэг хөвөн аваачаад өгсөн чинь:
- Кэн чамайг кэвин аваад ир гэсэн юм, хүн кэвин гэж байхад!
Би цагаан хөвөн юм болов уу гэж бодоод боодлын шинэ хөвөн аваачаад өгсөн чинь бөөн уур шанааддаг юм даа. Би гайхаад яах аа мэдэхээ байгаад байж байтал манай оны дөрвөд цэрэг "Наадах чинь усны көвин гээд байна!" гэсэн юм даа. Энэ онигоо нь цэрэгт байхад яг надад, өөрт тохиолдсон явдал юм. Яах аргагүй л КЭВИН гээд байсан болохоор миний хувьд хувин гэж төсөөлөх ч үгүй байсан юм. Харин азаар оны дөрвөд цэрэг байснаар орчуулж өгч байсныг нь эвлүүлж бичээд нэг онигоо төрчих жишээтэй. Гэтэл ''81-р суваг ''сонин тэр ТОВЧЛОЛ  хийгдчихсэн тууж явдаг юм. Товчлол хийхэд учир бий л дээ. Аль болохоор үндсэн утга, санаагы нь алдуулахгүйгээр хялбарчилж, богиночилж хүнд хүргэхийг хэлдэг болов уу. Тэгтэл харин энд мундаг товчлол хийгдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг ''Дөрвөд цэрэг гэснийг маань дөрвөн цэрэг гээд аваад хаячихсан байдаг байгаа. Үнэхээр маш товчхон бичсэн байсан юм. Товч байж болно, утга нь гол нь л байхгүй юу. Баруун аймгийнхны, чухамдаа бол дөрвөд, баяд аялага мэдэхгүй дөрөв бүү хэл дөчин цэрэг байгаад ч ойлгохгүй л байхгүй юу. Зиаг, тэгээд нэг муу явган шогийн хойноос хэрүүл хийлтэй нь ч биш, ядаж байхад би өөрөө биччихээд ард нь гарын үсэглэж, тамгалсан ч биш. Бичихдээ хүртэл өөрийн нэрээр биш Банжигт анх Бодрол нэрээр бүртгүүлсэн тэр л нэрээр бичсэн юм чинь яая гэх вэ.

Нэг өдөр нэгэн уншигчаас майл ирвээ. ''Би чиний блог руу орж үзлээ. Гоё блог байна. Таны бичвэрүүд таалагдлаа ''Би мэл гайхлаа. Надад өөрийн гэсэн блог байхгүй, нээгээ ч үгүй. Харин хүмүүс блогтой болооч гэж санал, хүсэлт бол нилээн ирүүлсэн л дээ. Анх нээрээ нэг блогтой болдог ч юм уу гэж бодоод хүмүүсийн блогуудаар орж үзээд би өөрөө компьютерын дөнгөн, данган анхны хэрэглээний мэдэгдэхүүнтэйгээ мэдэхийн учир хүмүүстэй адилхан тэгж гоёж, чимж хүний сэтгэл булаам болгож чадахгүйгээ мэдэхийн учир, хамгийн гол нь өдөр болгоноо байг гэхэд өнжөөд нэг, бүүр байг долоо хоногтоо ч магадгүй шинэчлээд байж чадахгүй учир уншигч олноо хүндэтгэхийн үүднээс блог гээч юмнаас татгалзахаар шийдсэн билээ. Тэр ч бүү хэл ийм блог байвал ямар байна, таалагдвал өөрөө хөтлөөд яваарай, хэрэв үгүй бол би устгачихъя гээд хүртэл миний нэр дээр нэгэн нетийн танил маань блог нээгээд өгсөн ч удаатай.
Нөгөө ''миний блог ''-оор зочилсон нөхөр блогын хаягийг цуг бичсэн байсных би ''өөрийнхөө блог ''-оор шагайж үзлээ. Би өөрийнхөө хаана амьдарч байгаа, хэн гэдгээ ч мэдээгүй явж хөөрхий. Би чинь Мөнхжаргал юм байна, би чинь Нагояад амьдардаг юм байна, алсаан алсан. Энэ мэтчилэнгээр ''Монгол клуб ''-т ч чиний юм явж байна гэсэн матаас ирсээр л. Монголын хэдэн вэб сайт байдаг юм болоо? Тэр блог гээч юм бол бүүр тоогүй олон бололтой юм шигээ.
Таалагдсан, сэтгэлд нийцсэн зүйлээ өөрийн вэб, блогдоо тавьж болноо, гагцхүү хэний бичсэн юу юм, нэртэй устай нь, хаанаас авсан юм, эх сурвалжтай нь тавиад хэрэглэж сураач ээ л гэх гэсэн юм. Хэн гуай нь ч бичсэн бай нийтлэл, өгүүллэг, бичлэг, бодрол ер нь юу ч бай, ямар ч төрөл жанрынх нь хамаагүй түүн дотор нь хаях гээх ч юм байгаа л байх, бас авах, олзлох ч юм байгаа л байх аль болох олон хүнд хүрч, олон уншигчдын сэтгэлд л нийцэж байвал харьд хараар, цагаанаар ажиллаж амьдран, завсар зайгаар нь амрах цаг заваасаа ч хомслон сэтгэлийн үгээ эвлүүлэн хүүрнэгч бидний сэтгэл өег байх болно. Гагцхүү нэр устай нь, авсан эх сурвалжтайгаа шүү.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-01-19 /s_b_bagi@yahoo.com/


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото