Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2010 / 02 / 24
Дээд сургуулиудын зэрэглэл

Хамгийн эхний гол үзүүлэлтээр бол бүх төгсөгчдийн гуравны нэг нь ажилд шууд ордог тухай баримт холбогдох яаманд нь байна. Үлдсэн гуравны хоёр нь хэзээ ажилд ордог тухай судалгааг хэн ч хийдэггүй. Хөрөнгөө гаргасан хүнээс бусдад энэ бол тийм ч сонирхолтой биш.

Их, дээд сургуулийн сүржин, сайхан дипломтой олон залуучууд (ихэнх нь буюу 60 хувь нь эмэгтэйчүүд) ажил олохгүй байгаагийн гол шалтгаан нь тэд ажил олгогчид буюу хувийн хэвшлийнхний наад захын шаардлагыг хангадаггүйд оршино. Өөртөө итгэл муутай тэд мэргэжлийн багавтар шалгалтад ч тэнцэхгүй байна. Англи хэлний анги төгссөн гэх мөртөө өөрийнхөө тухай товчхон ярьж ч барахгүй, орчуулга хийж, бичиж чадахгүй хүүхдүүд бол хамгийн ойрын жишээ.

Таван жилийн турш бэлдсэн бүтээгдэхүүний чанар гологдож, сайн борлохгүй, ихэнхийг нь зориулалтын бус чиглэлээр ашиглаад байвал тухайн бизнесийг хэрэгцээ талтай нь холбон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа талаас нь, бас оролцогч этгээдүүдийн талаас дахин нэг сайн харах шаардлага гарна.


Үйл ажиллагаа буюу сургалтын процесс талаас нь харахад үйлдвэрлэх явц болон эцсийн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийн стандарт бараг байхгүй, түүнийг хянаж, мөрдүүлэх арга, ажиллагаа сургууль дотроо ч,  хариуцсан төр засгийн байгууллагад ч бараг алга.

Дээд сургуулиуд технологи, мэдээллийн хувьсгалын үеийн даяарчиллын шахалтаар хурдсан өөрчлөгдөж байгаа зах зээлийн хэрэгцээг (бизнесийг) тосон үйлчилж, өөрийгөө шинэчлэн өөрчлөх чадварыг бий болгохгүй байна.  Нээлттэй, ардчилсан оронд хэн ч,  ямар ч бараа үйлдвэрлэсэн дэлхийн хамгийн шилдэг брэндтэй өрсөлддөг болсон хавтгай дэлхий дээр бид амьдарч байна. Өөрөөр хэлбэл манай аль ч дээд сургууль Харвард, Принстонтой өрсөлдөж байгаа хэрэг. “Кока кола” уух уу, эсвэл “Монфреш” уух уу гэдэг нь тухайн хүний сонголт.

Тодорхой, төрөлжсан чиглэлээр дагнах шаардлагатай байтал манай их, дээд сургуулийн нийт оюутны талаас илүү нь нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж байна. Монголын эдийн засгийн дийлэнх хэсэг нь уул уурхайн олборлох салбараас бүрдэж байхад энэ чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрсөн ганц сургууль уг нь гармаарсан.

Мэдлэгийн бүх чиглэлээр ихэнх мэдээллийг олж болдог англи хэлийг шведүүд шиг онцгой сайн эзэмшихгүйгээр бид боловсролд чанарын өөрчлөлт хийж чадахгүй. Улс орон хөгжихөд онцгой үүрэгтэй хос хэлтэй нийгмийг бүрдүүлэх ажилд их, дээд сургууль манлайлан оролцох прагматик шаардлага нэгэнт тулгарчээ.

Дээд боловсролын сургалт бизнестэй нягт уялдсан байх, тэдний судалгаа шинжилгээний ажлыг хэрэгцээтэй холбох цаг нэгэнт болжээ. Оюутнууд бизнесийн талбарт урт хугацаагаар дадлага хийж, бизнесийнхэн өөрсдөө сургалт явуулах шаардлагатай байна. Өмнөд Солонгост тодорхой хэмжээнээс дээш эргэлттэй компани бүр сургалтад тодорхой хэмжээний зардал гаргахыг хуулиар шаарддаг.


Сургалтын үйл ажиллагаанд оролцогч талууд, түүний дотор багш нарын ажил нь өндөр нэр хүндтэй биш, сэтгэл хангалуун орлоготой бус байна. Санаачилгатай нэг нь өөрийнхөө заадаг хичээлээр сурах бичиг гарган, жилээс жилд шинэчлэн сайжруулж, оюутнууддаа тулган борлуулж байна. Гэтэл түүнийг нь холбогдох төрийн байгууллага хүлээн зөвшөөрч, хэрэглэхийг санал болгосон тухай тэмдэглэл аль ч сурах бичигт байхгүй.


Ер нь бол амьдралын хамгийн чухал хөрөнгө оруулалт болсон дээд боловсролын үнэлгээ Монголд тун хямд байгаа. Нэг нь төлсөн болж, нөгөө нь төлүүлсөн болж байгаа учир багш нарын хөдөлмөртөө хандаж байгаа нь ч хариуцлага багатай. Тэд хичээлээ алдаг оног заадаг, хоцрох таслах нь энүүхэнд бөгөөд ямар нэг ном, номын хуудас уншихыг утасны мессежээр оюутандаа даалгавар болгоод явуулчихдаг “зайн сургалт”  газар авч байна.


Оюутан өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуулт тавьж мэтгэлцэх, улмаар өөрийгөө илэрхийлж сурах боломж манай сургуулиудад маш бага. Хичээлийн цагийн ихэнхэд багш биш, сурагчид ярьдаг барууны системээс манайх тэс өөр. Сурах, сургах гэсэн нэг зүгт чиглэсэн хоёр урсгал тасарч, зөвхөн тулгах тал нь ажиллаж байгаа учир өөрийгөө итгэл төгс илэрхийлж чаддаг төгсөгч үнэхээр цөөхөн.  Гэрийн даалгавар бол оюутны хувьд дутуу мэдлэгээ нөхөх завшаан биш, багшид л хэрэгтэй, оюутныг залхаан цээрлүүлэх “шийтгэл” болчихдог нь манай сургуулийн гэм.

Энэ бүхнээс зайлсхийх, их дээд сургуулиудын хоорондын өрсөлдөөнийг эрс нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад зайлшгүй шаардлагатай чухал хэрэгсэл бол Монголын их, дээд сургуулиудыг зэрэглэх явдал мөн.  Сургуулиудын чанар, чадвар, чадавхийг нийтээр хүлээн зөвшөөрөхүйц үзүүлэлтээр ангилан зэрэглэх нь нэгэнт нийгмийн хэрэгцээ, шаардлага болжээ.

АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэлийг “US news and World Report” сэтгүүл жил бүр тодорхой ангиллаар, сургуулиудын өөрийн гаргасан тоо баримтад тулгуурлан, шалган баталгаажуулж гаргадаг бөгөөд тэр зэрэглэл нь тухайн сургуулийн нэр хүндийн илэрхийлэл болдог.

Хөндлөнгийн, хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой хугацаанд жил бүр гардаг зэрэглэлийг ижил төстэй сургуулиудын захиргаа, удирдлагын үнэлэлт, сургалтын нөөцийн чадвар, оюутны сургуульдаа үлдэж байгаа харьцаа, төгсөгчид нь сургуульдаа өгч байгаа хандив (орлогын татвараас чөлөөлөгддөг), төгсөх ёстой болон бодит төгсөгчдийн харьцаа зэргээр гаргадаг. Мөн сургууль төгсөөд хэдэн хувь нь шууд болон 3-6 сарын дотор ажилд орсон нь чухал үзүүлэлт болох бөгөөд зарим бизнесийн магистрын сургуулийн хувьд  дээрхээс гадна орсон ажлын дундаж цалингийн төвшнөөр зэрэглэх гэх мэт тодорхой, тохирсон ангиллаар гаргадаг.

 

Энэ зэрэглэл нь боловсролд хөрөнгөө оруулахаар төлөвлөж байгаа хүмүүст зөв шийдвэр гаргахад, хөрөнгө оруулагчдад өндөр ашиг олоход томоохон тусламж болох бөгөөд их, дээд сургуулиуд ч гэсэн заавал өмчийн ангиллаар ялгаварлагдан гадуурхагдах шаардлагагүй билээ.


Д.Жаргалсайхан

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото