Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.51%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.63%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
10.91%
Сэтгэл зүй
- 2010 / 03 / 13
Харилцах чадварын сэтгэл зүйн тест


Дараах асуултанд хариулахдаа: тийм бол 2 оноо, үгүй бол 0 оноо, заримдаа гэвэл 1 оноог тус тус тавиад эцэст нь дүнг бодож гаргаарай.
1. Ажил хэргийн уулзалт хийх тохиолдолд түүнийг хүлээх үедээ сэтгэл чинь догдолдог уу?
2. Эмчид үзүүлэхээ хойшлуулсаар байгаад бүр тэсвэрлэшгүй болохоороо очдог уу?
3. Ямар нэг хурал, зөвлөгөөнд илтгэл тавих, үг хэлэх үедээ тэвдэх эвгүүрхэх сэтгэл төрдөг үү?
4. Таныг урьд нь очиж үзээгүй газарлуу томилолтоор явуулах гэвэл түүнээс татгалзах оролдлого хийдэг үү?
5. Өөрийн сэтгэлийн зовлонгоо хэн нэгэнтэй хуваалцах дуртай юу?
6. Хэрэв танихгүй хүн гудамжинд таниас юм гуйж хүсвэл та эвгүйцдэг үү?
7. Эцэг үр хүүхдийн хооронд өөрөөр хэлбэл янз бүрийн насны хүмүүсийн хооронд бие биесийг ойлголцохгүй асуудал байх ёстой гэдэгт та итгэдэг үү?
8. Та хүнд зээлүүлсэн мөнгөө өөрөө сануулахаасаа зовдог уу?
9. Зоогийн газар таньд харваас муудсан хоол авчирч өгвөл та юм хэлэхгүйгээр орхин гардаг уу?
10. Танихгүй хүнтэй нэг дор байхдаа та дуугардаггүй, хэрэв тэр хүн яриа эхэлвэл таньд төвөгтэй санагддаг уу?
11. Дэлгүүр, касс зэрэг хаа нэгэн газарт урт дараалал хүлээж зогсохоос хальшраад яваад өгдөг үү?
12. Ямар нэгэн маргаан таслах комисст орохоос та эмээдэг үү?
13. Урлаг, уран зохиол, соёлын бүтээлийг та зөвхөн өөрийнхөөрөө л үнэлдэг ба бусдын саналыг тоодоггүй юу?
14. Таны хажууд хүмүүс сайн мэдэх асуудлаар чинь буруу алдаатай юм хэлэлцэж байвал та маргаанд орохгүй дуугүй байж чаддаг уу?
15. Сургалт, албан ажлын асуудлаар таныг хэн нэгэнд туслахыг хүсэхэд та төвөгшөөх сэтгэл төрдөг үү?
16. Өөрийн үзэл бодлыг ярихаас илүү бичгээр илэрхийлэх дуртай юу?

Одоо онооны дүнг харцгаая.

30 – 32 Таны харилцааны чадвар сул юм, үүнээсээ болж та их зовдог.
25 – 29 Та зожиг, үг дуу цөөтэй, ганцаараа байх дуртай, тиймээс та найз нөхөд цөөтэй.
19 – 24 Та хангалттай нийтэч, танихгүй газарт газар шинэ итгэлтэй байж чаддаг. Таний хэл яриад бусдыг дооглох заримдаа ямар ч үндэсгүй байдаг талтай. Гэхдээ энэ алдааг засаж болно.
14 – 18 Таны харилцах чадвар хэвийн хэмжээнд байна. Та янз бүрийн юманд сэтгэл зовиурлалгүйгээр шинэ ажил хэрэг эхэлж, хүмүүстэй танилцдаг. Тэгэхдээ та шуугиантай хүмүүст дургүй, олон үг яриа танд эвгүйцэл үүсгэдэг.
6 – 13 Та хаа ч өөриймсөг байдаг, ямар ч асуудлаар, тэр ч бүү хэл өнгөцхөн мэддэг зүйлийн талаар ч дуртай ярьдаг. Ямар ч ажлыг гүйцэтгэхээр авдаг хэдий ч тэр болгон дуустал нь хийдэггүй талтай. Энэ тал дээрээ бодож үзэхэд гэмгүй.
5 – аас доош Та хэтэрхий нүүрэмгий, яриасаг, олон үгтэй. Та ямар ч хамаагүй хэрэгт оролцох дуртай. Түргэн зантай, бодитой биш, хүмүүс таньтай харилцахад хэцүү байдаг.

Эх сурвалж: www.MANPOWER.mn
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2012 / 05 / 06
Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бүх юм утгагүй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгүй татан оруулдаг. Баярлаж хөөрөх юмгүй, ямар ч мэдрэмжгүй, уурлаж бухимдсан, хүйтэн хөндий нэгэн болгодог. Ой тогтоолт муудах, байнга л уурлаж бухимдах нь энүүхэнд. Стресс хэдий чинээ удаан үргэлжилнэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг.
“Таныг халлаа” гэсэн гомдмоор, уйлмаар, уурламаар үгийг дарга тань танд хэллээ. Даргынхаа өрөөнөөс гарахаар  босгыг нь давах гэж байхдаа та аль хэдийн хамаг бие тань хөшчихсөн, эсвэл салганаад ирэх. Энэ тохиолдолд эмэгтэй хүн хамгийн түрүүнд цурхиртал уйлмаар болдог, харин эрэгтэй хүн хэн нэгэнтэй үзэлцмээр санагдана. Өрөөндөө ороод тамхиа ширээн дээрээсээ шүүрэн авч, гадагш гүйн гарна. Тамхиа асаах гэтэл гар салганаад, ядаж байхад асаагуур асч өгөхгүй... Хэн нэгэнд зэвүүн үг хэлж дотроо онгойлгомоор санагдан хэл загатнаад тэсэшгүй...
- 2012 / 04 / 27
Ая тухыг эрхэмлэснээс үүдэх нь Ая тухыг эрхэмлэснээс үүдэх залхуурал нь дотроо өөр хэлбэрүүдтэй. Жишээлбэл Дорно дахины орнуудад залхуурал нь тааваараа наран дор сууж, цай уух мэтээр өдөр хоногуудыг өнгөрөөхийг гол төлөв хэлдэг бол, Баруунд залхуурал нь гол төлөв хурд, яарангуй байдлаар илэрдэг байна. Өөрөөр хэлбэл хүмүүс нэг юмнаас нөгөө руу буюу биеийн тамирын заалнаас ажил руу, тэндээсээ бар луу, тэндээсээ элдэв аялалд, тэндээсээ элдэв янзын курс дамжаа руу, тэгээд гал тогоо, гэрийн саад, клуб руу гэх мэт цаг наргүй яарсан байдлаар илрэнэ. Бид ая тух, амар амьдралыг л хайн ийш тийшээ яарна. Энэ хоёр хэлбэрийн аль нь ч байлаа гэсэн ер нь энэ хэлбэрийн залхуурал нь бэрхшээлээс шантрах, өөрийгөө ойлгохоос зугатаах, эвгүй байдалд орохоос зайлсхийх, зовлонгүй амьдрал л хүсэх зэргээс үүсдэг. Өөрөөсөө болон өөрийн бодит амьдралаасаа зугатаахыг хүснэ. Тав тухтай байдлыг бид залхуурлаар олж авахыг хичээх боловч энэ тав тухтай байдалдаа хэзээ ч сэтгэл ханаж чаддаггүй.

“Залхуурал сэтгэл татам харагдаж болох боловч ажил сэтгэл ханамжийг өгдөг юм.” Анн Франк
- 2012 / 02 / 20
-2011 / 12 / 06
Та дараах асуултад хариулахдаа "тийм ", "үгүй" гэсэн хариултыг өгнө үү. Хэрэв "тийм" бол 1 оноо, харин "үгүй" бол 0 гэсэн оноог өгөөрэй.
-2011 / 12 / 05
1. Та их сургуульд элсэн орохдоо хэрхэн шийдвэр гаргадаг байсан бэ?
а. Өөрийнхөөрөө шийддэг
б. Эцэг эх, төрөл садныхаа үгийг сонсож
в. Ойр дотны найз нарынхаа зөвлөгөөг дагаж
-2011 / 12 / 04
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл доорх сорилын бөглөөд үзээрэй.
  Автобус танаас өмнө буудал руу ирээд явчихаар  харагдвал  та яах вэ?
а/ Бүх биеийн хүчээ дайчлан  “хурдалж” автобусанд  амжиж суух болно.
б/ тэр автобусыг  өнгөрөөж  дараагийнх нь  ирэхийг хүлээнэ.
в/ Хэсэг хугацаанд  хүлээх  байх гэж  найдан, хөдөлгөөнөө бага зэрэг нэмнэ.
HR Фото