Mc Donald\'s жишээн дээрх шинэ модул - Амжилтын томъёолол
Тухайлбал:
1. Бид хэн бэ?
2. Бид бизнест хэрхэн оршин
тогтнох вэ?
3. Бид бусдаас юугаар ялгарах вэ? Гэх мэт эдгээр
зүйлсийг томъёо тэмдэгээр илэрхийлдэг.
Орчин үед хүмүүсийг зохион
байгуулахад хэрэглэж буй хамгийн энгийн арга бол график дүрс зураг
юм. Учир нь одоо үед бүх зүйл электроникжсонтой хамааралтайгаар хүмүүс
нуршуу их зүйлийг унших сонирхолгүй болсон байна.
Тиймээс бид
бизнесээ илэрхийлэхдээ техник технологийн арга юм уу график дүрс
зураглалаар илэрхийлэх нь хамгийн сонгодог арга болоод байна. Бидний
илэрхийлэх гол санаа бол шинжлэх ухааны арга зүй, уран дүрслэлийн
хэлбэрийг тэнцвэртэй байдлаар хэрэглэх юм.
Хүмүүсийг зохион
байгуулалтанд оруулахдаа үгээр харилцаа тогтоох нь нэг талаар хөндий
хүйтэн сэтгэгдлийг төрүүлэх магадлал өндөр байдаг. Харин эсрэгээр
ойлгуулах гэж байгаа зүйлийн агуулга, гол санааг зураг, дизайнаар
илэрхийлэх нь хүмүүст зөв хялбараар ойлгогдох бөгөөд улмаар компанид
бизнесийн соёл бүрэлдэн тогтож эхлэдэг. Соёл нь өөрөө бизнесийн чухал
хөшүүрэг болж байдаг. Гэхдээ энэ арга хоёр талтай хамгийн зөв ч биш
бас буруу ч биш. Харин энэ бүхэн таны сонголт, оновчтой шийдвэрээс
хамаарна.
Амжилтын томъёолол нь 3 үндсэн бүрэлдэхүүнтэй.Үүнд:
1.
Үзүүлэн таниулах, илэрхийлэх
2. Зурган томъоёлол
3.
Урамшуулал
Үзүүлэн танилуулах:
Энэ бүрэлдэхүүн хэсэг ихэнх хувийг эзэлдэг
ба илэрхийлэх гэж байгаа санаагаа тодорхойлох, математик хэл рүү
хөрвүүлэн эмхтгэн товчлох үе шат юм.Танай байгууллагын зорьж буй
зорилго эсвэл ямар ололт амжилт гаргаснаа томъёо зургаар ирэлхийлэх нь
бусдын анхаарлыг маш сайн татаж чаддаг ба энэ үйлдэл нь рефлекс
маягаар хийгддэг нь чухал юм.Уг аргыг хэрэглэснээр үйл ажиллагаа нь сул
явагдаж буй бизнесийг ч хүртэл хамгийн шилдэг болгох боломжтой зөв
систем гэж үзэж болно.
Зураган илэрхийлэл:
Одоо та математик
томъёоллыг график дүрслэл рүү шилжүүлэх юм. Үүнд хөгжим, урлаг, уран
дүрслэл зургийг ашиглан уг томъёог амилуулах хэрэгтэй. Ингэснээр нэн
түрүүн хүмүүсийн анхаарлыг татаж тэдэнд зорилгодоо хүрэхэд нь нөлөөлөх
хүчтэй зэвсэг болдог. Энэ үед хүн бүр бие биетэйгээ илүү нээлттэй
харилцаж эхлэх ба чөлөөтэй холбоо тогтоох үе шат юм.
Урамшуулал
График
зураган дүрслэлийн дүнд хүмүүсийг урамшуулах, сэтгэлийг нь хөдөлгөх
улмаар тухайн зөв сэтгэл хөдлөлийг ажлын амжилтанд ашиглах явц юм. Зураг
дүрслэл бүр компаний зорилгыг илэрхийлсэн өөрийн гэсэн эрхэмлэл,
утга санаа, өвөрмөц зорилтуудыг агуулсан байна. Тиймээс график зураган
дүрслэлийг ашиглан ажилтнуудыг зөв зохион байгуулалтанд оруулж,
хяналт тавих боломжтой ба байгууллагын соёлыг дэлгэрүүлэн бататгаж
өгдөг.
Энэхүү зохион байгуулалтын үйл ажиллагаанд ажилтан болгоныг
оролцуулдаг бөгөөд ингэснээр өөр өөр үзэл санааг нэгтгэж, үүнийгээ
график зураган дүрслэлд тусгах ба ажилтан болгон хэрхэн хүлээн авч,
ойлгож байгаагаа илэрхийлэх боломжийг давхар олгодог. Энэ нь компанид
буюу хамт олны дунд бий болсон нөхцөл байдлыг дүгнэхэд тус болдог.
Амжилтын
томъёоллыг бүрдүүлэхдээ хамгийн гол анхаарах зүйл бол ажилтнуудын
сонирхол, хэрэгцээн дээр тулгуурлах хэрэгтэй. Компаний удирдлагууд
ажилтнуудтайгаа нээлттэй илэн далангүй байж тэдний юу хүсэж, хүлээж
байгаа бас юу хэрэгцээтэй байгааг мэдэрсний үндсэн дээр зөв амжилтын
томъёоллыг бүрдүүлж чадна. Мөн өөрийн бизнесийн онцлог, байгууллагын
соёл болоод харилцагч зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Харин одоо та
Амжилтын томъёогоо ажилтнуудынхаа харах боломжтой газар байрлуулах л
үлдлээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон нэмэлт мэдээллийг HUMAN CAPITAL
сэтгүүл болон 7015 - 6474