Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2010 / 07 / 11
Сингапур улсын хөгжлийн түлхүүр нь бүтээмжийн хөдөлгөөн
Сингапур хүнд сурталгүй орон

Мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжил буюу ажиллагчдын мэдлэг, боловсрол, ур чадвар, бүтээлч шинэлэг санааг бүрэн дүүрэн ашигласнаар улс орныхоо хөгжил дэвшлийг өндөр түвшинд гаргаж чадсан туршлага, бүхнийг хүний төлөө гэсэн хандлагыг Сингапур орны анх уулзсан үйлчилгээний ажилтнаас л харж болох юм.

1980-аад оны үеэр Сингапурын ерөнхий сайд Ли Гуан Яао Японд айлчлах үеэрээ хөгжлийн гол түлхүүр нь хүн ба тэдэнд тулгуурлан хөгжлийг удирдах олон арга хэрэгсэл байдгийг мэдэрч, улс орноо төгс төгөлдөр, өндөр хөгжилд хүргэхийн төлөө бүхий л улс орныг уриалан хөдөлгөөн өрнүүлж, дээрх арга хэрэгслэлүүдийг төрийн бодлогоор системтэйгээр хэрэгжүүлсэн нь 150 гаруй жил Их Британий колонид байсан байгалийн баялаг байхгүй, газар нутаггүй шахам буурай орныг өнөөгийн Азийн бар, дэлхийн хөгжингүй орны нэг болгосон байна. Сингапур нь 710 м2 талбайтай хот улс бөгөөд парламентийн засаглалтай, 5 орчим сая хүн амтай, нийт хүн амын 76,8 хувийг хятад, 13,9 хувийг малайз, 7,9хувийг энэтхэг үндэстэн эзэлдэг. Хүн амын 82хувийг орон сууцжуулсан байна. Энэ нь хүн ардын тайван, баяр баясгалант чинээлэг амьдралын суурь болдог ажээ.

Сингапур нь хамгийн бага хүнд сурталтай, бизнесийн хамгийн хөнгөн боломжит орчин бүрдсэн, авилгалгүй, нээлттэй орон юм.

Сингапурын хөгжилд багийн ажиллагаа чухал ач холбогдолтой

 Анхны ерөнхий сайд Ли Гуан Яао 1982 онд улс орон даяар бүтээмжийн хөдөлгөөнийг  өрнүүлсэн ба “Бүтээмжийн үзэл баримтлал  нь манай ард түмний соёлын нэг хэсэг байх ёстой бөгөөд бид Япончууд, Солонгосчуудын дундаж түвшинд хүрэхэд 15-20 жил л болно” гэж хэлжээ.


2000 оноос Сингапурын бүтээмжийн хөдөлгөөн нь

-Засгийн газар, дээд удирдлагын түвшинд манлайлж бодлогоор зохицуулах

-Олон чиглэлт агентлагуудаар дамжуулан өөрчлөлтийн /инновацын, хүний, үйлчилгээний/ үйл явцыг удирдах,

-Ажиллах хүчний, хүний чанарыг боловсрол, мэдлэгээр хэмжиж, идэвхжүүлэх, сургах, бүх чиглэлээр нь дэмжих,

-Бүх нийтээр оролцох, өөрийн арга барил, now-how-тай болох

-Гурван талт /засгийн газрын, ажил олгогч, ҮЭХ хамтын ажиллагааг өргөжүүлэх,

-Өөрчлөлт, өөрчлөлт, өөрчлөлт ...д чиглэхгэсэн үйл явцад чиглэгдэж байна.

Сингапурын хөгжилд багийн ажиллагаа буюу чанарын дугуйлангуудын үүрэг, оролцоо маш чухал ач холбогдолтой. Төрийн байгуулагуудад PS21 буюу 21-р зууны төрийн үйлчилгээ нэртэй ажил сайжруулах баг /WIT/, хувийн секторт чанарын болон инновацын дугуйлан /QQC,QIC/ нэртэйгээр байгууллагын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, шинэчлэх, тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг илрүүлэх, эдгээрийг шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Сингапурын хөгжлийн гол түлхүүр нь төр, засгийн газар цогц системтэй бодлогоор бүтээмжийн хөдөлгөөнд бүх нийтийг хамруулсан явдал бөгөөд инноваци, мэдлэгт чиглэсэн менежмент, төгс төгөлдөржилтөд хүн бүр өөрийн хувь нэмрийг оруулах чин эрмэлзлэлтэй байдагт оршиж байна.

Ерөнхий сайд Гон Чок То 2000 оны дөрөвдүгээр сард “Сингапурын эдийн засаг ганц бүтээмж дээшлүүлэлтээр ирээдүйд ахих боломжгүй юм. Тэрээр бүтээмж-инноваци хоёроор жигүүрлэх ёстой. Бид шинэчлэгдсэн/инновацит/ нийгмийг бүтээх ёстой. Дараагийн 10 жилд энэ зорилгод хүрцгээе” хэмээн уриалжээ.

Өнөөгийн Сингапур орон ерөнхий сайдынхаа хэлсэн дээрх зорилгод хүрч, төгс төгөлдөржих замналаар урагшилж байна.

 Хөгжил эмх цэгц, дэг журмаас эхэлдэг

 1964 онд ерөнхий сайд Ли Гуан Яао өрөөний цонхоор цэцэрлэгт хүрээлэнд үхэр бэлчиж явахын харжээ. Гэтэл маргааш нь нэгэн прокурорын машин үхэртэй мөргөлдсөний улмаас амиа алдсан мэдээ сонсоод улс орны энэ эмх замбараагүй байдлыг даруй арилгасан ба тэрээр хөрөнгө оруулагчдыг татахын тулд Сингапурт айлчлан ирсэн хэн ч болов манай ард түмнийг дэг журамтай, эмх цэгцтэй, зохион байгуулалттай улс юм гэсэн ойлголт төрүүлэх ёстой гэж захирамжлан улс орныг тохижуулах, цэцэрлэгжүүлэх ажлын эхлүүлсэн байна.   


Мөн тэрээр 1975 онд дээд цэгтээ хүрээд байсан авто замын бөглөрлийг ард түмний хэлэлцүүлэг, гадаадын экспертүүдийн зөвлөгөөнд түшиглэн метро барих замаар шийдвэрлэж чаджээ.

1987 онд нэгэн шагнал гардуулах ёслол дээр Ли Гуан Яао Японы компанийн нэг удирдлагаас “Ижил технологи, техник багаж, хэрэгслээр ажиллаж байгаа мөртлөө Сингапурын ажилчдын бүтээмж Япон ажилчдаас бага байх юм. Яагаад вэ? гэж асуухад, “Японы ажилчид ур чадвар өндөр, мэргэшсэн, ямар ч ажлыг, ямар ч орчинд дасан зохицож ажиллах чадвартай байдаг. Японы мастер, шугаман удирдагч хэн ч бай шаардлагатай үед ямар ч ажилд ханцуй шамлан ордог. Иймээс ажиллагчдаа бүрэн ойлгодог. Сингапурт бол шугаман удирдагчид ажил хийх дургүй байдаг.” гэж хариулжээ.

Авъяас, санаачилга, бүтээлч оролдлого, хөдөлмөрч зан, өөртөө итгэх итгэл, эрч хүч энэ бүхэн эцсийн дүндээ асар их амжилт дагуулдгийг Сингапурын жишээ харуулж байна.

Бүтээмжийн мэргэжилтэн Л.Уранцэцэг

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото