Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2010 / 07 / 23
Амьдралын даатгалын ач холбогдол
Амьдралын даатгал гэж юу вэ?

Амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт заналхийлж байдаг эрсдэлээс хамгаалахаас гадна урт хугацаанд мөнгөн уримтлал бий болгох санхүүгийн арга хэрэгсэл юм.

 Амьдралын даатгалын зорилго:

Амьдралын даатгал нь маш олон төрөлтэй байдаг бөгөөд өргөн сонголт бүхий баталгаануудыг  санал болгодгоороо хувь хүнд нийгэм эдийн засгийн цогц асуудлыг шийдэх боломжийг олгодог байна.
Амьдралын даатгалын зорилгыг  нийгмийн болоод санхүүгийн гэж 2 ангилж авч үзэж  болно.

   1. Нийгмийн зорилго: Төрийн нийгмийн хамгааллын дутууг нөхөхөд чиглэгдэж  байдаг.
   2. Санхүүгийн зорилго: Даатгуулагчийн бодит орлогыг нэмэгдүүлэх, санхүү зээлийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай баталгааг нь олгодог.

 Амьдралын даатгалын ач холбогдол:

Хүний амьдралд ус агаар хэрэгтэй байдагтай адил даатгал  хүний амьдралынх нь өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болоод байна. Орчин үед байгаль цаг уурын өөрчлөлт хүчтэй явагдаж, гал түймэр, далайн шуурга болон хүчит хар салхи ихээр гарч, техникийн хөгжлийн зэрэгцээгээр элдэв аваар осол элбэг тохиолдох болсон зэрэг нь хүн төрөлхтний аюулгүй амьдрах, аж төрөн суухад туйлын их сөрөг нөлөө үзүүлдэг болжээ. Чухам энэ үед даатгалгүй хүн ирээдүйгээ төсөөлөхөд бэрх болжээ.
     Амьдралын даатгалын онцлогуудийн нэг нь хүний амь насыг урт удаан хугацааны туршид хамгаалалтанд авах явдал юм. Хүний амьдралд урьдчилан тооцоолох боломжгүй элдэв эрсдэл байнга л тохиолдож байдаг бөгөөд тэдгээр нь араасаа байнга л ямар нэг сөрөг муу үр дагаварыг араасаа дагуулж байдаг бөгөөд, тэр дундаа санхүүгийн эрсдэлийг байнга дагуулж байдгийг бид мэднэ.
 Жишээ нь өрхийн гол орлого олдог хүн ямар нэгэн эрсдэлийн улмаас нас барлаа гэж бодоход түүний ард үлдэж буй гэр бүл, үр хүүхдэд нь учрах санхүүгийн хүндрэлийг яаж зохицуулах вэ гэдэг том асуудал гарч ирдэг. Хэрвээ тухайн хүн урт хугацааны амьдралын даатгалын хамгаалалттай байсан бол үлдэж буй гэр бүлийн гишүүдэд үүсэх санхүүгийн хүдрэлийг шийдвэрлэх, тухайн хүний амьд байх үеийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалж үлдэх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл өөрийнхөө амьдралыг тодорхой хэмжээгээр үнэлэн даатгуулснаар  тухайн хүн өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхдээ ирээдүйд учирч болзошгүй санхүүгийн хүндрэлээс зайлсхийх  боломжтой болж байгаа юм.
Мөн уг даатгалд хамрагдсанаар даатгалын хамгаалалт авахын зэрэгцээ урт хугацааны хуримтлал үүсгэж,  ирээдүйд үр хүүхдээ гадаад дотоодод сургах, орон сууц, унаа тэрэг худалдан авах, тэтгэвэрт гарсан хойноо одоогийн амьжиргааныхаа түвшинг хадгалж үлдэх гэх мэт хүний амьдралд тохиолддог бүхий асуудлуудыг шийдвэрлэж чаддагаараа чухал ач холбогдолтой даатгалын төрөл юм.
Нөгөө талаас Банк, санхүүгийн байгууллагууд  зээлдэгчийнхээ амь насыг даатгалын хамгаалалтанд авч өөрсдийн эрсдлийг хамгаалахын зэрэгцээ, даатгалын гэрээгээ нь зээлийн барьцаа, баталгаа болж өгдөгөөрөө давуу талтай.
Мөн ажил олгогчийн зүгээс ажиллагсадынхаа өмнө хүлээх нийгмийн хариуцлагаа өндрөөр ухамсарлан  өөрийн ажиллагсадыг даатгалын хамгаалалттай болгож тэдэнд үзүүлэх урамшууллын хэлбэрийг болгох  ингэснээр ажиллагсдынхаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, гэр бүлийн гишүүдэд учирч болзошгүй санхүүгийн болон бусад асуудлыг шийдвэрлэх  гэх мэт онцлог давуу талтай.
Амьдралын даатгалын бас нэг чухал ач холбогдол нь: Нийгмийн даатглаын дутууг нөхдөгөөрөө илэрдэг. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгал систем нь хүний амьдралын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах үүрэг хүлээж чаддаггүй бөгөөд хүлээх ч боломжгүй байдаг байна. Манай улсын өнөөгийн нийгмийн даатгалын тогтоолцоонд итгэх итгэл зарим талаар тааруу байгаа энэ үед урт хугацааны энэхүү даатгал нэн чухал болж  байна. 
Амьдралын урт хугацаат даатгал нь санхүүгийн үйлчилгээний нэг төрөл бөгөөд нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж, ард иргэдэд ирээдүйд учирч болзошгүй олон төрлийн эрсдэл, санхүүгийн бэрхшээлээс  хамгаалж, эрсдэлийн томоохон сан бий болгож, түүгээрээ урт хугацааны хөрөнгө оруулалт хйиснээр улс эх орны хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөнд томоохон хувь нэмэр оруулдаг зэргээс эдийн засаг, нийгмийн хамгааллын системийг боловсронгуй болгож хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой гэдгийг харж болно.

Эцэст нь дүгнэхэд амьдралын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгосноор:

    * Гэр бүлээ санхүүгийн эрсдэлээс хамгаалах
    * санхүүгийн тогтвортой байдлаа цаашид хадгалж үлдэх
    * Мөнгөн хуримтлал бий болгох
    * Санхүүгийн найдвартай хамгаалалттай болох
    * Нэмэгдэл тэтгэвэрийн даатгалтай болох
    * Урт хугацааны зээлийн хамгаалалттай болох
    * Тэжээгчээ алдсаны улмаас гэр бүлд учрах санхүүгийн эрсдэлээс хамгаалах
    * Тэтгэвэрт гарсан хойноо одоогийн амьжиргааныхаа түвшинг хадгалах хэмжээний ирээдүйн тэтгэврийн хуримтлал бий болгох
    * Амьдралын даатгал нь хүүхдийн боловсрол, гэрлэлт болон орон сууц зэрэг ирээдүйд үүсэх санхүүгийн асуудлыг шийдэх эх үүсвэр болж чаддаг.
      


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото