HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
Хүний нөөцийн менежер
- 2010 / 07 / 25
Амьдрал даатгал дээр тогтдог
    
Хүн төрөлхтөн өөрсдийн амьдралын баталгаат байдлыг хангах, аливаа эрсдэлийг даван туулах санхүүгийн чадвартай байх бололцоог даатгалаар олж авах болсон нь одоогийн нийгэмийн хүмүүний хувийн хэрэглээ болсон гэлтэй. Энэхүү  хүний амьдралыг тогтворжуулагч, санхүүгийн хэрэгцээг хангагч эдийн засгийн арга хэрэгсэл болох даатгал нь чухам хэдийд, ямар хэлбэрээр үүссэн нь их л сонирхол татсан сэдэв юм. 

  Даатгал чухам ямар улсад , хэдэн онд үүсч хөгжснийг тусгайлан судалж тогтоосон нь үгүй боловч эртний Грек ,Ром, Египетед үүссэн гэж судлаачид үздэг байна. Эртний Ромд хэсэг бүлэг хүмүүс  нэгдэн дундын сан байгуулж, тэрхүү бүлэг хүмүүсийн аль нэг гишүүн нас барсан тохиолдолд  түүний өв залгамжлагчид нь оршуулгын зардал , ар гэрийнхэнд нь мөнгөн тусламж  олгодог байсан баримт олдсон бөгөөд энэ нь даатгалын үйл ажиллагааны анхны хэлбэр гэж үздэг юм байна.
Харин тухайн бүлгийн гишүүн амиа хорлосон буюу сарын хураамжаа тогтсон хугацаанд нь төлөөгүй тохиолдолд энэхүү мөнгө олгогддоггүй журамтай байжээ.

       Амьдралын даатгал нь XYII-XYIII үед Англид анх үүссэн бөгөөд далайн даатгалын нэмэлт хэлбэрээр хийгдэж эхэлсэн.Тэр үед хөлөг онгоц болон ачааны даатгалын зэрэгцээ  хөлөг онгоцны ахмадын амь насыг урт хугацаанд даатгадаг байв. Улмаар далайчдыг далайн аяллын үед нас барахаас даатгадаг клуб Лондонгийн Ллойдсын цайны газар байгуулагджээ. 1663 онд  Жеймс Додсон гэдэг хүн Лондонгийн бүх оршуулгын газрын мэдээллийн үндсэн дээр нас барагсдын дундаж нас болоод жилд нас бардаг тохиолдлын тоог тогтоож, уг статистик мэдээллээ амьдралын даатгалын хураамжийн тооцоололд ашиглажээ. Даатгалын түүхэнд Жеймс Додсонг амьдралын даатгалд шинжлэх ухааны үндэслэлийг анх оруулсан хүнд зүй ёсоор тооцдог юм.

       Даатгалын цаашдын хөгжил ,тэр тусмаа амьдралын даатгалын хөгжил математикийн салбарт гарсан амжилт нээлт бүтээлүүдтэй салшгүй холбоотой. XYII зууны үед нэрт эртэмтэн Паскаль, Ферм нар магадлалын онолын зарчмыг томъёолох асуудлыг үндсэнд нь шийдэж чадсан нь амьдралын даатгалыг шинжлэх ухааны үндсэн дээр хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн юм.

Ийнхүү 1762 онд амьдралын даатгалын анхны компани байгуулагдаж байжээ.
       ХХ зууны эхэн үед эдийн засгийн хөгжилтэй орнуудад  төрийн зүгээс ажилчдыг даатгалтай болгоход их анхаарал тавьж хувийн даатгалын төрлүүд болох гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа түр алдах, тэжээгчээ алдах даатгалын зэрэгцээ ажилгүйдлийн даатгал бий болсон.
       Үүний зэрэгцээ хувийн амьдралын даатгалын компаниуд байгуулагдаж хүний амь нас, эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт сөргөөр нөлөөлдөг элдэв эрсдэлүүдийн улмаас үүсч болох санхүүгийн хүндрэлийг багасгах, улмаар хор хохирлыг нь арилгах зорилгоор амь насны, хуримтлалын, эрүүл мэндийн, тэтгэврийн, зээлдэгчийн амь нас гэх мэтчилэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж ирсэн байна. Харин орчин үед дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгодог хэлбэрээрээ хэрэгжиж хүмүүний амьдралд өөрийн биелэлээ олоод байна.
Бидний сvvлийн vед бахархан дууриаж, хийж байгаа алхам бvрийг нь анхааран харах болсон өндөр хөгжилтэй  орнуудад Амьдралын даатгалд хэдийд хөл тавьсан болоо!
Америкийн амьдралын даатгал нь  нилээд сүүлд 1800-аад оны дунд үеэс хөгжиж эхэлсэн бөгөөд энэ үед маш олон лам хуврагууд амь насны  даатгалыг  эсэргүүцэж байлаа. Тэд даатгалын компанийн үйл ажиллагааг хүний амь насыг мөнгөөр хэмжиж байгааг буруу гэцгээж байв. Нээрээ ч энэ үйл ажиллагаа нь араасаа янз бүрийн муу үр дагавар-гэмт хэрэг “ moral hazard” –ын нөхцлүүдийг бий болгосон ч уг асуудлыг даатгалын суурь зарчмын дагуу шийдэж,  хүн төрөлхтөнд амь насны даатгал хэрэгтэй гэдгийг ойлгуулж чадсан юм.
Хойд хөрш Орос улсын хувьд даатгалын тогтолцоо нь нилээд хожуу үүсч  хөгжсөн гэж хэлж болох юм. Хэдийгээр 1770-аад онд амьдралын даатгалын анхны туршилт хийгдэж байсан боловч  XIX зууны эхэн үед Оросод даатгалын үйл ажиллагаа харьцангуй идэвхжиж, 1827 онд Оросын хаант засгийн ивээл дор анхны амьдралын даатгалын нийгэмлэг байгуулагдсан байна.
Ази номхон далайн бүс нутаг бол дэлхийн хамгийн том улс төр, газарзүй, эдийн засагийн томоохон орчин юм.  Энэ бүс нутагт дэлхийн нийт хүн амын 40%, газар нутгийн 31%, худалдааны 50% орчим нь оногддог. Энэ бүс нутгийн даатгалын салбарт тэргүүлэгч орнуудын нэг нь Япон юм.  Японд даатгалын бизнес 1867-1868 оноос эхэлсэн гэж үздэг бөгөөд 1898 оноос даатгалын зах зээл дээр төрийн зохицуулалтыг хийж, 1900 онд даатгалын тухай анхны хууль баталсан байна.  Японы даатгалын зах зээл нь дэлхийд эхний 5 дотор багтах хүчирхэг зах зээлүүдийн нэг юм.
Японд амьдралын даатгал маш өндөр хөгжсөн  бөгөөд энэхүү зах зээл нь дэлхийд хамгийн томд тооцогддог зах зээл юм. Дэлхийн амьдралын даатгалын нийт хураамжийн 32% нь япон улсад ноогддог. Японы амьдралын даатгалын маш томд тооцогдох Nippon Life Insurance Company нь  1882 онд байгуулагдсан эртний компаниудын нэг бөгөөд амьдралын даатгалын чиглэлээр мэргэшсэн, давхар даатгалыг голлон хийдэг. Дэлхий даяар нийт 40 мянган салбартай.
    Энэ  мэтчилэн амьдралын даатгалын үүсэл, хөгжлийг дурьдаад барагдахгүй зүйл юм. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн амьдралын баталгаа болсон амьдралын даатгал манай улсад хэзээ бий болох бол гэсэн хүлээлт байсан нь  мэдээж.
Харин Монгол улсад анх удаа амьдралын даатгалын компани байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь манай улсын санхүү-даатгалын системд гарч байгаа  хөгжлийн томоохон алхам болж байна. Энэхүү амьдралын даатгалын компанийн үйл ажиллагаа нь олон улсын жишгээр манай улсад хэрэгжиж иргэдийн амьдралд тохиолдож байдаг аливаа эрсдэлээс урт хугацаанд хамгаалахын зэрэгцээ их хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэх сайхан боломж нээгдэж байна.

Та амьдралын даатгалын бүтээгдэхүүн, үйчилгээг сонгосноор
- гэр бүлээ санхүүгийн эрсдэлээс хамгаалан, санхүүгийн тогтвортой байдлаа цаашид хадгалж үлдэх;
- мөнгөн хуримтлал – санхүүгийн найдвартай хамгаалалттай болох;
- нэмэгдэл тэтгэврийн даатгалтай болох;
- урт хугацааны зээлийн хамгаалалттай болох,............  гэх мэт олон сайхан боломжууд Таны өмнө нээгдэж байна.
Боломжуудыг та битгий алдаарай.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
HR Фото