Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2010 / 08 / 06
Хүний нутгийн биш эх орноо хөгжүүлэх цаг ирлээ, залуус аа
Энэ нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувь юм. Тэдний дунд амжилттай сайн ажиллаж яваа нь олон. Монголчууд маань уугуул оюунлаг, авхаалжаараа хаана ч очсон нутагшиж чаддаг төрмөл чанартай. Эх нутагтаа ажилгүй, мэргэжилгүй хэмээн гологдож явсан нэгэн Солонгост үйлдвэрийнхээ цехийн дарга болчихсон, хөрөнгөгүй ядаж явсан нэгэн Америкт хувийн бизнес эрхлээд, төгсөөд хаачихаа мэдэхгүй явсан нэгэн дэлхийн тэргүүлэгч компанид мэргэжлээрээ ажиллаж яваа олон арван Монголоо бид мэднэ. Тэгэхээр эдийн засгийн хөшүүрэг бүхий хууль ёсыг дээдэлсэн, тогтвортой нийгэм буй болбол эх нутагтаа сайхан амьдрах хүсэл, сэтгэл хэнд ч бий. Тийм цаг ч холгүй байна. Саяхан гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын "Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо" чуулга уулзалт болж, Засгийн газраас "Зөгийн үүр" хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөр нь хилийн чанадад амьдарч буй иргэдээ эх орондоо ирж ажиллаж, амьдрахад нь бодит мэдээллээр хангах, тэдний боловсрол, мэргэжлийн туршлага, ур чадварын талаар мэдээллийн сан үүсгэх, аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийг гадаадад байгаа монголчууддаа хүргэх зорилготой. Ингэснээр гадаадад байгаа монголчууд эх орондоо эргэн ирж хөдөлмөр эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах эрхзүйн орчин бүрдүүлэх, хамтран ажиллахад зуучлах, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд дэмжих тогтолцоо бүрдэх ажээ.

Монголчууд байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэх гэж буй энэ алтан цаг үед хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй ажилтан топ эрэлттэй байна. өөрөөр хэлбэл, манай улсад 2010-2015 онд 40 мянга гаруй ажлын байр шинээр бий болно. үүний зургаан мянга гаруй нь инженер, техникийн ажилтан байх бөгөөд өндәр технологийн аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эре нэмэгдэхээр байна. Харин эдгээр мэргэжилтнийг хаанаас олох вэ?

Энэ асуултад хариулт өгч, уржигдархан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол сургалтын газар хөдөлмөрийн зах зээлд нийцсэн эдийн засгийн шаардлага хангахуйц мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөр эхлүүлсэн нь залууст маш том боломж боллоо. БСШУЯ "Оюутолгой" ХХК-тай хамтран "Оюутолгой" төслийн үйлдвэрлэлийн шатанд шаардлагатай 3000-3500 ажилтан бэлтгэх сургалт эхлүүлҗ байна. Эхний 1000 хүнийг бэлтгэх мэргэжлийн сургалт удахгүй шинэ хичээлийн жилийн анхны өдрөөс эхэлнэ. Сургалтын зардал, тэтгэлгийг "Оюутолгой" төслөөс бүрэн дааж буй учир залууст онцгой боломж болж буй юм. Амжилттай сайн суралцагсдад "Оюутолгой"-д ажиллах боломж бий.

Сүүлийн жилүүдэд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд сэргэж, суралцагсдын тоо тасралтгүй нэмэгдэж буй. Эдийн засаг өсөу, барилга, зам, уул уурхай зэрэг салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчний хэрэгцээг нэмэгдүүлж байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах үүднээс 2006 онд мэргэжлийн 26 сургуулийн барилгыг өргөтгөж, засварлахад тэрбум төгрөгийн орчим төгрөг төсөвлөсөн нь 1990 оноос хойш улсын төсвөөс ийм сургуулиудад хийсэн анхны том хөрөнгө оруулалт байв. Мөн тэтгэлэг олгох болсон нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах хүсэлтэй хүүхэд залуусын тоог нэмэгдүүлсэн бөгөөд төгсөгчдийн 70 хувь нь ажлын байраар хангагдаж байна. Тэгэхээр манай улсад ажлын байр хангалттай бий. Хамгийн гол нь дээд нь ч, дунд нь ч ажлын байрандаа гологдохгүйн тулд өөрөө хичээх хэрэгтэй гэсэн үг. Мөн бүх шатны сургуулиудын сургалтын чанарыг сайжруулахад салбар хариуцсан яам, мэргэжлийн хяналтынхан анхаарах учиртай юм. Гэтэл мөн нөгөө талд иргэдээ Солонгос явуулж харийн нутгийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгүүлэх "хөдөлгөөн" хөлтэй хэвээр л байна. Солонгост ажиллаад хожсон нь ч, алдсан нь ч бий байх.

Тус улсыг зорьж буй хүмүүсийн дийлэнх нь хөдөлмөрийн насны эрэгтэйчүүд. Хүний нутагт хар ажил хийхээр хэдэн зуугаараа явж буй эрчүүдээ харахад харамсал төрнө үү гэхээс баярладаг хүн байхгүй. Нөхрөө, сүйт залуугаа үдсэн өрх толгойлон үлдсэн эхнэр хүүхнүүд, аавгүй өсөж байгаа хүүхдүүд л олон байна. Тэд маань барилга, зам, машин гэхчлэн хүнд болоод хөнгөн үйлдвэрлэлийн бүхий л салбарт ажиллаж, хангүг үндэстэн хөгжихөд хувь нэмрээ оруулж явна. Энэ өдрүүдэд ч монгол залуус хэдэн зуугаараа Солонгосыг зорихоор "алалцаж" байгаа. Шалгалтад тэнцээгүй зарим нь бухимдахдаа долдугаар сарын 1 шиг үймээн самуун дэгдээнэ гэж айлгаж байх юм. Тараа таниулсан монголчуудын занг мэдэх болсон солонгосчууд нь ажиллах хүч авах квотыг цөөлнө гэх айлгах.

Төр засаг ч энэ байдлыг харж, дүгнэлт хиймээр байна. Эх оронд маань мэргэжилтэй ажилтан хэрэгтэй байхад хүний нутаг уруу илгээгээд яах юм бэ. Залуусаа сургаад, дэмжээд авъя. Эхний алхмууд ч хийгдээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр залуус маань төр засгаас ажилгүйчүүдийн тоог багасгахад анхаарч байгаа эдгээр боломжийг анзаарч харах, эх оронч сэтгэлтэй баймаар байна. Заавал хүний нутагт очиж ажиллах гэж үхэн хатан зүтгэхээ боливол яасан юм бэ, залуус аа. Хүний нутгийг биш эх орноо хөгжүүлэх цаг иржээ.

Л.Эрдэнэ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото