Топ менежерүүд ямар шалтгаанаас болж нас бардаг вэ?
Зүрх. Зүрхний шигдээс бол Карошийн синдромын (“хэт их ажилласнаас болж нас барах”) үед үхэлд хүргэх гол шалтгаан болдог. Долоо хоногт 60 цаг ажиллах дуртай хүмүүс, эсвэл шөнө дөлөөр байнга ажилладаг бол зүрхний шигдээс болох магадлал хамгийн өндөр байна. Гэнэтийн үхлийн гол шалтгаан зүрхний шигдээс байдаг.
Ходоод гэдэс. “Оффисын” гаралтай хоол боловсруулалтын хямрал, ходоодны шархны гол шалтгаан нь хоолны дэглэм алдагдахад оршино. Тодруулбал өглөөний цай ууж амждагггүй, өдрийн хоол идэх цаг зав гардаггүй, харин орой идэх хүсэлгүй болдог. Мөн ажлын дэглэм байнга өөрчлөгдөхөд сөрөг үр дагавар их байдаг. Ажил таслалтын гол шалтгаан “цочирсон гэдэсний синдром” болдог. Хүн их цугларсан арга хэмжээнд оролцохоос зайлсхийж, ажил үүргээ гүйцэтгэж чадахаа больж, сэтгэл санааны гутралд орж, тамхи татаж, архи ууж, эсвэл сэргээш эм хэрэглэж эхэлдэг. Үүнээс үүсэх мансуурлын байдал ажлын хэт их идэвхи нь яваандаа нойргүйдэл, параноя өвчин юунд ч үл итгэх байдал болон ямар ч шалтгаангүй зэрлэг авирлах зэргээр солигддог. Дашрамд дурьдахад идэвхжүүлэгч эмүүд тайвшруулах эмүүдтэй, эсвэл ханиадны эм, хамрын дусаалгын найрлаганд ордог эфедрин болон декстрометорфантай холилдвол үхэлд хүргэх аюултай. Сэргээш эмийг уухаа гэнэт зогсоовол амархан ядарч, нойр хүрч, өвдөлт өгөх болон дарангуйллын байдалд ордог. Мөн бие махбодиос фторыг хөөн гаргадаг тул шүд гэмтдэг.
Хурдац болон хэмнэлБайнга хэт их ажиллах нөхцөлд 7 хоногийн дотор дасан зохицож болно. Хамгийн хэцүү нь ажлын дэглэм байнга өөрчлөгдөх болон шөнийн ээлжийн ажилд дасах байдаг. Өөрийгөө хүчилвэл бие махбодийн биохэмнэл алдагдаж их ядаргаанд орж, нойргүйдэлтэй болох магадлалтай.
Бие махбодийн үйл ажиллагаа болгон (тэр дундаа унтах, сэрүүн байх нь) хоногийн циклийн тодорхой нэгэн хэсэгт хамааралтай байдаг. Хүний хувьд энэхүү цикл 23-25 цаг байдаг бөгөөд заримдаа гадаад орчны цочрол болох хэт их гэрэлтүүлэг, эсвэл бидний уураг тархин дахь биологийн цагаас хамаарч байдаг.
Ажлын хэт их ачаалал нь биохэмнэлийг “эвдэж” даралт хэлбэлзэх, судасны цохилтын хэмнэл алдагдах, мөн хоол боловсруулах системийн хямралыг үүсгэдэг. Дааврын өөрчлөлтийн тухай эмчээс мэдэж, ажлын чанар муудсан тухай даргаасаа сонсох болно. Судалгаанаас үзэхэд 8 цаг тасралтгүй ажилласны дараа гаргах алдааны тоо огцом нэмэгдэж, харин 9 цагийн дараа үйлдвэрийн осол, гэмтлийн тоо олширдог нь нотлогдсон.
Ажлын байран дээрээ долоо хоногийн турш алсын зайны гүйлт хийсний дараа амралтын өдрүүдээр нөхөж унтаж авна гэвэл нойрны дутууг яасан ч нөхөж чадахгүй билээ. Өдрийн цагаар унтахад саад их байдаг. (жишээ нь: гэрэл, гадны дуу шуугиан г.м), иймээс өөрийн биохэмнэлийг хямруулснаар та долоо хоног бүр унтлагын 5-7 цаг алддаг, өөрөө хэлбэл жилд 312 цаг болж бараг 2 долоо хоногийн амралттай тэнцэх хугацааг алдана гэсэн үг юм.
Биологийн цаг, гадаад орчны цочрол болон ухамсарт үйл ажиллагаа нь хоорондоо зөрчөөгүй байхад л хүн хамгийн ихээр амарч чаддаг.
Өөрөөр хэлбэл өдөр нь үр бүтээлтэй ажиллаж, шөнө нь бүтэн нойртой хонож хэт их ажиллахгүй байх хэрэгтэй.