Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.76%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
29.58%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
30.28%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.38%
Гишүүдийн булан
- 2010 / 12 / 26
УДИРДАГЧ
Алдаа гарвал удирдагчийнх байдаг. Амжилт олбол бусдынх байдаг. Агуу байдлынхаа төлөө тэд хариуцлага гэдэг төлбөрийг төлдөг. Удирдагч гэдэг техник чадвараас илүү зан чанарын, бие бялдарын хөгжлөөс илүү ёс суртахууны хөгжил шаарддаг, биеийн хүчний биш оюуны ажил. Удирдлага бол үр дүнтэй өөрчлөлтийн төлөөх санаачилга, интеграци, зориулалтын Төгс Холбоо бас маш их Хайр. Дүүрэн хүнтэй автобусанд шахцалдан явахад хөдөлж ч болохгүй, тээртэй байдаг. Үүнтэй адилаар, Хувь хүн өөрийн аминч үзлийн хязгаарлагдмал орон зайг орхин гарч, нинжин сэтгэлийн тэнүүн орон зайг эзэгнэхээс нааш амьдрал нь эхлэдэггүй, амьд л оршдог.

Хайр энэрэл, хүнлэг сэтгэл, ёс суртахуун,мэргэн ухаан удирдагчийг сонгох, удирдагчийг дагах хамгийн гол шалгуур. Удирдагч хувиа хичээхээ болих хүртэл, хэр их халамжилж байгааг мэдэх хүртэл удирдагчийн хэр их мэддэг, юу чаддаг, ямар баян нь бусад хүмүүст ач холбогдолгүй.

Ард түмэн(дээд удирдлага) үндэстэнийг сүйрлээс аврах, олон түмний хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилгоор Удирдагчийг сонгож томилдог. Хөгжил, баялаг нь сайн харилцааны үр жимс байдаг. Ялагдал, ядуурлын шалтгаан нь мөнгө биш гагцхүү Муу Харилцаа байдаг. Оюуны чадавхиараа дэлхийд 9-д ордог Монгол хүний чадавхи муу байгаагаас Монгол ядуу байгаа бишээ. Удирдлагын хөгжил сул байгаа учраас л Монгол ядуу байнаа.

Удирдлагын хөгжил тухайн гэр бүл, хамт олон, байгууллага, улс нийгмийн хөгжлийн  хил хязгаарыг тэлдэг бөгөөд үргэлж суралцан, өөрийгөө хөгжүүлдэг удирдагч л сайнаар зогсохгүй агуу удирдагч байж чаддаг. Сайн удирдагч бусдыг хүссэн газарт хүргэж өгдөг бол Агуу удирдагч бусдыг хүрэх ёстой газарт нь хүргэж өгдөг. Сайн хангалттай биш бөгөөд Агуу-гийн хамгийн том дайсан.

Босс буруутгадаг, бүгдийг мэддэг, ажлыг хүнд болгодог, зөрчлийг гааруулдаг, айдсаар удирддаг, авилгал авдаг, өөрийгөө өргөмжилдөг, өөрчлөгдөн хөгждөггүй, Яв гэдэг бардам нэгэн. Удирдагч задлан шинжилдэг, асуудаг, ажлыг амар болгодог, зөрчлийг шийдвэрлэдэг, урмаар удирддаг, боломж олгодог, бусдаар өргөмжлүүлдэг, үргэлж суралцдаг, Явцгаая гэдэг даруу нэгэн.

Зөв, хүчтэй удирдлага байхгүй бол дураар авирлах байдал гардаг. Үймээн самууны үед хамгийн том аюул занал бол үймээн самуун биш гагцхүү өчигдөрийн хоцрогдсон логиктой үйлдэл. Тэр мэт одоо болон өнгөрсөнөө харж байгаа хүн ирээдүйгээ харахаа мартдаг. Харин хувьсан өөрчлөгдөж байгаа гүн ухааныг даван гарч, өдөр тутам илүү хол харж, илүү өргөн ойлгож, илүү гүн ухамсарлаж, илүү эерэг сэтгэж, илүү урам зоригтой уриалж, илүү шинэлэг бүтээж чадах стратеги сэтгэлгээтэй удирдагч Монголд хэрэгтэй байна.

Нисч байгаа онгоцноос доошоо харахад газарт байгаа хүнээс илүү том зураг хардаг шиг стратеги сэтгэлгээ одоогийн байдал, бизнесийн амжилтаа дээд хэмжээнд нь тултал хөгжүүлэх чин хүсэл, эрхэм зорилго, түүнд хүрэх арга замын талаар илүү их мэдээлэл, илүү тод алсын харааг өгдөг. Удирдагч ухаалаг сэтгэгч нэгэн байх ёстой ажээ.

Бүх удирдагч эрх мэдлийн доор байдаг. Удирдуулж чаддаг хүн удирдагч болж чаддаг. Дагалдагчгүй удирдагч гэж байхгүй. Удирдагчгүй дагалдагч гэж байхгүй. Билэг авъяастай удирдагчийг дагалдагчийн тоогоор биш төрүүлсэн удирдагчийн чанараар үнэлдэг. Удирдагчийн чанарыг тавьж байгаа шаардлагаар нь дүгнэдэг.

Алив ажил нэг төрлийн тэмцээн. Тэмцээнд шилдэг дасгалжуулагчтай, шилдэг тоглогчтой төдийгүй, шилдэг тоглогчоо тогтоон барьж чаддаг баг ялдаг. Тоглолтонд нэг хүн бүгдээс хүчтэй байдаггүй тул бөмбөгөө дамжуулдаг, эрх мэдлээ хувиарладаг. Хамтарч ажиллах нь тухайн баг, байгууллага, улс төрийн хүчний амжилтийн түлхүүр байдаг. Агуу байдал нь хүчтэй байхыг биш, хүч чадлаа зөв удирдахыг хэлдэг ажээ.

Есөн настайдаа эцгийгээ алдан, амьдралын хүнд бэрхийг туулж, зовлон амсаж өссөн Тэмүүжин хүүгээ Монголын аугаа их ХААН, Дэлхийн түүхэн дэхь аугаа их Удирдагч болгон сурган хүмүүжүүлсэн Өүлэн эх - Удирдагч. Орондоо ч орох завгүй, олзлолдон булаалдаж, хагаралдан тэмцэж байсан Монгол овог аймгуудыг нэгтгэн, Хамаг Монгол Улсыг байгуулсан Чингис Хаан - Удирдагч. Номхон далайгаас Каспийн тэнгис хүртэлх уудам нутаг дэвсгэрт орших, Евро-Азийн олон улс орныг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулсан Чингисийн хүүхдүүд, Өрлөг баатрууд, тэдний залгамжлагчид бас Удирдагч.

Удирдагчид түүхийг бүтээж, амьдарч буй орчин, улмаар нийгмээ өөрчилдөг. Удирдагчид уур амьсгалыг чиглүүлэн, соёлыг тогтоож,  цоо шинэ эрин үеийг авчирдаг. Удирдагчид өөрийгөө төдийгүй өрх гэр, байгууллага, орон нутаг, улс орон, улмаар дэлхийг удирддаг. Дэлхийн түүх удирдагчдийн Намтар байдаг.

ЭРХ МЭДЛИЙН ДООР АЖИЛЛАЖ ЧАДДАГ ХҮН ЗӨРЧЛИЙГ УСТГАЖ, ХАМТЫН ХҮЧЭЭР ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХ УДИРДАГЧ БОЛЖ ЧАДНА!
ӨӨРЧЛӨГДӨН ХӨГЖДӨГ УДИРДАГЧИД МОНГОЛОО АЗИЙН АРСЛАН УЛС БОЛГОЖ, АРД ТҮМНЭЭ ЖАРГААЖ ЧАДНА!
УДИРДАГЧИДАА ХҮНДЭЛЬЕ, ХӨГЖҮҮЛЬЕ, ЗӨВ СОНГОЕ!

ЗОХИОГЧ ЛХАГВАСҮРЭНГИЙН ЭНХЦОГ
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото