HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
Хүний нөөцийн менежер
- 2011 / 01 / 04
Удирдахуйн ухаан
Үйлдвэрийн даргын өрөөнд сууж ажилтай нь танилцах зуураа даргын байр байдлыг ч ажин суув. Хэр ачаалалтай ажиллаж байна, орж гарч буй хүмүүстэй ямар ажил хэрэг ярьж байна гэх мэт. Тэрээр орж ирсэн ажилчидтай ажил ярихын оронд тэдэнтэй хошигнон инээж байв.Даргатай ярьж суухдаа түүний хэдхэн газартай хэдхэн минут л ажил ярихыг сонссон бүрэлдэхүүн буцахдаа түүний жилийн цалин болох 100000 долларыг багасган зардалдаа хэмнэлт хийж болох талаар санал нэгдэцгээв.
Шинэ цалингаа хүлээн зөвшөөрөөгүй хуучин захирал ажлаас гарсан тул өөр хүнийг үйлдвэрийн захирлаар томилжээ. Гурван сарын дараа удирдах зөвлөлд ирсэн үйлдвэрлэлтийн үзүүлэлтэд анхаарал татахуйц буурсныг ажиглав. Шинэ хүн иймэрхүү зүйл гарах нь байж болох л хэрэг гэцгээв. Зургаан сарын дараа статистик нэлээн ихээр унасан байлаа. Өмнөх хоёр хүн мөн л үйлдвэрийн Жилийн эцэс болоход үргэлж ашигтай гардаг үйлдвэр алдагдалтай гарав.
Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн энэ явдалд биесээ буруутган үйлдвэр лүү ахин шалгахаар өөр хоёр хүн илгээв. Тэр хоёр захирлын өрөөнд орсонгүй шууд үйлдвэрээр яван ажилчидтай ярилцав. Ажилчдын ихэнх нь ажлаа хийхийн оронд хэн нэгнийг хүлээн сул зогсож байв. Учрыг лавлатал "Үйлдвэрийн дарга шинэ бүтээгдэхүүн хийж эхэлнэ гэсэн. Түүнийг ирэхээс өмнө эхэлж болохгүй гэсэн. Тиймээс бид ч хүлээж байна. Цахилгааны цехийн ажлаа дуусгаагүй бололтой ирээгүй л байна" гэцгээв. Энэ үед ахимаг настай мастертай тааралдав. Түүн дээр очин үйлдвэрийн хуучнаасаа муу ажиллаж буйн шалтгаан юу байж болох тухай асуутал "Манай хуучин захирал жижиг деталиудтай зууралдахын оронд ирээдүй рүү чиглэсэн төлөвлөгөө зохион, үйлдвэрийн үндсэн ажлыг бидэнд орхидог байсан юм.
Бид ч түүнийг юухан хээхнээр саатуулж уядаггүй байлаа. Хэрэв ямар нэг асуудал гарвал бид түүн дээр очдог, тэр ч үүнийг хамгийн оновчтойгоор шийдвэрлэж өгдөг байв. Тэр жинхэнэ үйлдвэрийн дарга байсан юм. Бидэнтэй хошигнож, сэтгэл санаагаар дэмжин байнга бидэнтэй ярьж, биднийг ойлгодог хүн байсан. Харин одоогийн захирал шударга сайн хөдөлмөрч хүн боловч бидэнд ер найддаггүй. Бүх зүйлийг өөрөө л хийдэг. Бид ч яахав ачиж буулгах ажил л хийж байх шив дээ. За бид ч яахав ингээд явж л байна. Харин үйлдвэрийн даргын ажил л цалгардаж байна даа. Ирээдүйг бодож, урьдчилан бүхнийг харж сэрэмжлэн ажилладаг тэр хүний оронд хэн ч алга" гэв.

Хуучин даргыг буцааж ажилд авахыг хүссэн удирдах зөвлөлийнхөн энэ удаад жилийн 150000 долларын цалин өгөхөөр амлан байж түүнийг эргүүлэн авчирчээ.Хүн удирдах нь урлаг юм. Бүтээл түүрвилыг хэмжихэд хүнд. Олон жилийн туршлага болон харьдуулалтад үндэслэн хэмжигдэнэ. Тиймээс өдөр тутмын явган магтаал хүлээсэн хүмүүсээс энэ урлагийн эзэд гардаггүй. Бусдад зөвлөгөө өгөх, өөр арга зам тэдэнд санал болгох бусдын өмнөөс шийдвэр гаргах амархан. Харин эдгээрийг хийхээс зайлсхийн, өерсдийнхөө тухай шийдвэр гаргах, бардам
зангаа орхих хэцүү юм.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.
- 2013 / 01 / 15

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
-2012 / 05 / 13
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
HR Фото