Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2011 / 01 / 23
Оюуны чадавхийг хэмжих нь
Эрдэмтэн, про­фессор Даниел Ж.Бурс­тины бичсэн “Америк орон, ардчиллын туршлага” дөр­вөн боть номыг Монсудар хэвлэлийн газар, Нээлттэй нийгэм форумаас монгол хэлнээ орчуулан хэвлvvл­жээ. Плутцерийн шагнал хvртсэн энэхvv алдартай бvтээлийн 26 дугаар бvл­гээс товчлон нийтлэв.

Хорин зургадугаар бvлэг
Оюуны чадавхийг хэмжих нь
1870-аад оны vед Анг­ лийн генетикч Фрэн­сис Галтон хv­ний оюуны ча­дав­хи ялгаа­тай байдгийг тогтоож, ант­ропометрийн vзvvлэлт (оюу­ны ча­давхи) тогтоох хvн суд­лалын салбар ухаан “ант­ропометр”-ыг хөг­жvvлэх шаардлага бай­гааг цохон тэмдэглэж бай­жээ. 1882 онд тэрээр Лон­доны Эм­нед Кенсингтоны музейд хvний сэтгэц шал­гах судалгааны лаборатори байгуулсан бөгөөд хvс­сэн хvн бvрээс хураамж авч дур сонирхол, хараа, сонс­гол, хvртэх мэдрэм­жийг шалгаж өгдөг бай­жээ. Пен­сильванийн их сургуульд эл­сэл­тийн шалгалт өгсөн зуун хv­нээс Америкийн сэтгэл судлаач Жеймс Маккийн Каттелл 1890 онд шал­галт авснаас хойш “оюу­ны тест” гэсэн нэр томьёо анх vvссэн гэж vздэг. Анх эдгээр хvнээс уран сэтгэмж, ой тог­тоолт, хvлээн авах чад­вар, хө­дөл­­гөөний эвсэл, цаг хуга­цааны баримжаа, өвдөл­тийг мэд­рэх бай­дал, хурд хvч, өнгө ялгах чадвар, ой санамж, мэд­рэмж, хараа ба сонс­голын тvвшин, дур сонир­хол зэргийг шалгасан тест авч­ээ.

Yvний дараа 1891 онд сэтгэл зvйн шинжлэх ухаа­ны салбарын ашиг тусыг сайтар ойлгож хөгжvv­лэ­хийг чар­майж байсан Клар­кийн их сур­гуулийн ерөн­хийлөгч, сэтгэл зvйч Г.Стэн­лей Хол­лын санаа­чил­гаар Герма­наас ирээд удаагvй байсан хvн судла­лын ухааны залуу эрдэм­тэн Фрэнк Боас, Вор­сесте­рийн дунд сургуулийн мян­га таван зуун хvvх­дээс ой тогтоолт шалгах тест авсан байна. 1893 онд Чикаго хотноо болсон Колум­бын нэрэмжит Дэл­хийн худал­дааны vзэсгэ­лэнгийн vеэр Висконси­ний Их сур­гуу­лийн сэтгэл зvйч Жозеф Жастроу хачирхаж дургvй­цэ­хийн оронд харин ч сайн ду­раа­раа оюун ухааны тест өгөх хvсэлтэй маш олон хvн байдгийг мэджээ. 1895 он гэхэд Америкийн сэтгэл зvйн нийгэмлэг “оюун ухаан болон сэтгэ­цийн чадавхийн талаар тоо баримт цуглуу­лах” лабора­то­рийг орон даяар бай­гуулж, vйл ажил­лагааг нь удирдах зорилготой Yндэс­ний Хороо байгуул­сан юм.

Нэгдсэн улсад оюуны тест авах болсон хорьду­гаар зуунд Америкт vvс­сэн хоёр томоохон бай­гуул­лага болох зэвсэгт хvчин, бо­ловс­ролын сис­те­мийн vр дагавар байв. Эдгээр нь хоёулаа ард­чил­­сан нийг­мийн илэр­хий­лэл болж, хv­мvvсийн тооны сэтгэл­гээг улам хөгжvvлсэн би­лээ.

1905 онд Францын сэт­гэл зvйч Алфред Ви­нет, Францын Боловсро­лын яам­наас оюуны хомс­дол­той хvvхдийн сургалт ха­риуц­сан ко­мис­сыг тэргvv­лэх томи­лолт авсны дараа, Фран­цын өөр нэгэн нэртэй сэтгэл зvйч Теодор Си­мон­той хамтран оюуны чадав­хи шалгах тест зохиожээ. Винет нас нэмэгдэхийн хэрээр хv­ний оюун ухаан хөгж­дөгийг батлах зорил­гоор өөрийн зохиосон тес­тийн дагуу нас насны хvvх­дийн оюуны чадавхийн дун­даж vзvvлэлтийг олох су­дал­гааг хvvхдvvдийн дунд хийжээ. Дараа нь хэн нэгэн хvvхдийн тес­тийн дvнг ерөнхий дун­дажтай харь­цуулан vзээд тухайн хvvх­дийн оюуны чадавхи байх ёстой тvв­шин­дээ хvрч бай­гаа эсэ­хийг Винет маш амар­хан тог­тоож чаддаг болсон байна. Хvvхдийн оюуны чадавхийг хэмжих тес­тийг нас насны онцлогт тааруулж зохио­сон уч­раас тухайн насны хvv­хэд уг тестэд 75 хувиас дээш оноо авбал сэтгэ­цийн хувьд эрvvл “жи­рийн” хvv­хэд гэж тооцдог байв.

1908 оноос Винет Симоны тес­тийг англи­чууд хэрэглэх болж ул­маар Нэгдсэн ул­сад нэв­тэрсэн юм. Хожим 1912 онд Германы сэтгэл зvйч Вилльям Стейн, нас нас­ны хvмvvсийн оюуны чадавхийг тогтоох зорил­готой “Оюуны чадамжийн коэффициент” олохыг са­наа­чилсан нь хэрэгтэй зvйл болжээ. Стэн­фор­дын их сургуулийн сэт­гэл зvйч Левис Терман тэр­гvvтэй хv­мvvс Винет Симоны тес­тийг өөрчлөн Америк мая­гийн стан­дартад тохир­сон “оюуны чадавхийн тест” зохио­жээ. Yvнээс хойш бvх хvний оюуны чадав­хийг шалгахад “IQ”-г хэрэг­лэх болов.

Хенри Х.Годдард нь Нью-Жерси хотын бvх сургуулийн хоёр мянга гаруй эрvvл саруул хvvх­дийг шалгас­ны дараа 1911 онд Винот Симоны тестийг орчуулж, Амери­кийн нөх­цөлд тааруу­лан өөрчилсөн хvн юм. Год­дард оюуны чадавхийн тестийг эрvvл саруул ний­гэмд хvрэх гарц, нийг­мийн өөрчлөлт хийх шалт­гаан, эрvvл са­руул хvн л vр удмаа vлдээх ёстойг баталсан зvйл гэж vздэг байлаа. Тvvний зо­хио­сон тестийг шvvмжил­сэн хv­мvvст хандан Год­дард “сэт­гэл зvйчийн vгийг сон­соод дургvйцэж, шоолж байгаа хvмvvс халууны шил хэрэггvй гэж хашгирч байгаа хvн­тэй адил хараг­дана” гэж хэлсэн байдаг.

Нью-Жерси мужийн на­санд хvрээгvйчvv­дийн за­сан хv­мvvжvvлэх бай­гуул­­­ла­гын харьяа мэр­гэж­­лийн сур­гуу­лийн сэтгэл зvй­чээр ажил­лаж байхдаа Годдард өршөөлөөр сул­лагд­сан “зан авирын до­гол­­долтой” 14-20 насны 56 охи­ныг тес­тээр шал­гав. Тэдний дөр­вөөс бу­сад нь “оюуны хомс­дол­той” болохыг тес­тээр ил­рvvл­жээ. Дараа нь Год­дард Неваркийн насанд хvрээ­гvй­чvvдийн хорих ангид хориг­дож байсан хvvхдvv­дээс зуун хvvхэд сонгон судалгаа хийгээд 66 ху­вийг нь “оюуны хомс­долтой” хэмээн тог­тоо­жээ.

Годдард өөрийн vзэл бодлыг улам лавшруулан, цэнгээний газрын vйлч­лэгч сэтгэцийн гажигтай бvсгvй хувьсгалын vйл хэргийн төлөө тэмцэгч нэгэн эртэй учран ний­гэмд уршиг тарьж байгаа тухай шуугиан дэг­дээ­сэн “Каллилакийн гэр бvл” нэртэй ном бичжээ. Тэд­ний дундаас төрсөн хууль бус хvvгээр дамжуу­лан (хуучин аймшиг нэрээр алдаршсан) Годдард зэр­лэг догшин  зан, биеэ vнэлэх явдал, мэдрэл муутай хvмvvсийн асуу­дал, ар­хинд донтох өвчин, янз бvрийн гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг vзэгд­лийг уудлан бичсэн байна. Олон тvмнийг байлдан дагуул­сан уг зохиолоо Год­дард зөвхөн бодит vнэнийг “шинж­­лэх ухааны vндэс­тэй­­гээр” харуулсан статис­тик vзvv­лэлтийн тоймыг хv­мvvст танилцуулсан гэж дvгнэв. Годдард гэмт хэ­рэг, оюуны хомсдол удамш­­­­даг болохыг судал­гаа­ны явцад тогтоогоод байгаа ч шинж­лэх ухааны зvгээс нарийвч­лан суд­ла­­хад дэмжлэг дутаж байгаа гэж ярьсан байна.

1877 онд эрvvгийн хэр­­гийг сонирхон судал­даг Ричард Д.Дугдале мөн гэмт хэрэгтний зан авир удамш­дагийг баталсан тухайгаа ярьжээ. “Жа­кийн­хан”, “Эрvv­­­гийн хэр­гийг судлах нь”, “Гуйлгач­лал ба ядуу­рал”, “Удамш­лын өвчин” зэ­рэг номдоо Дугдале эвдэрсэн нэгэн гэр бvл муж улсад дор хаяж 1.308,000 долларын хохи­рол учруулсан тухай бич­сэн байдаг. 1911 онд Дуг­далийн гар бичмэл са­нам­саргvй олдож “Жак” нууц нэрээр ямар гэр бvлийн тухай бичсэн нь илэрсэн юм. Судлаачид энэ гэр бvлийн удам угсааг дөрвөн жилийн турш vргэлжлvvлэн су­далс­­ны эцэст: Жакийн удмынх­наас хагас нь “оюу­ны хомс­долтой бай­сан, одоо ч хэ­вээрээ байгааг” илрvvлж, энэ гэр бvл мөн л гэмт хэрэгт холбогдсоор, гэмт хэрэг vйлдсэн хvмvvс нь цөм оюуны хомсдолтой боло­хыг гэрчилсэн Жа­кийн­хан нэртэй судалгаа­гаа 1915 онд нийт­лvvлжээ.

Шинжлэх ухааны vн­дэс­­тэй энэхvv судалгаан дээр Годдард насанд хvр­сэн болон насанд хvрээ­гvй гэмт хэрэгтнvvдийн оюуны чадам­жийг өөрөө биечлэн шал­га­сан тес­тийн vр дvнг нэмэр­лэн дээрх онолоо батлахыг чармайсаар бай­лаа.  Годдард ийнхvv оюу­ны хомсдолтой хvмvv­сийг хянах замаар гэмт хэргээс урьд­чилан сэр­гий­лэх кам­панит ажлыг улс даяар өрнvvлж чад­сан юм. Тэ­рээр цагаач­лалын талаар­хи Конгрес­сын 45 цуврал бvхий хэлэлцvvл­гийн ста­тис­тик тоо баримт ашиг­лан, цагаачлалд хориг тавих Лиги болон vндсэр­хэг vзэлтэй бусад бvлгийн дэмж­лэгийг авч удамш­лын өвчтэй “тааламжгvй” хv­мvv­сийн цагаачлах эрхийг хассан хууль батлуулж чадсан юм.

Улс даяар, Америкийн нийгмийн амьдралын бvх салбарт нэвтэрсэн тес­тийн шалгалт шийдвэр­лэх шинэ vvрэгтэй болов. 1947 онд коллежийн эл­сэл­тийн шал­гал­тын Удир­дах зөвлөл болон тест бэлтгэдэг бусад бvлгvvд хамтран Боловс­ро­лын тестийн шинэ vйл­чил­­гээний газрыг байгуул­сан юм. Уг газар “тестийн vйл­чил­гээ нэн чухал шаард­ла­гатай байгаа бvх газарт шинэ тест, шинэ vйлчил­гээ нэвтрvvлэхийн тулд” тестийн системийг бо­ловс­ронгуй болгохоо ам­лаж, vндэсний боловсон хvчнийг тестийн шинэ технологиор ангилах бол­жээ.

1951 онд коллежийн насны шалгалт өгсөн 525 мянга орчим залуусын “IQ” буюу “оюуны чадав­хийн коэффициент нь 110 ба тvvнээс илvv байсан тул тэд коллежийн шаард­лагыг бvрэн хан­гаад зогсохгvй дунджаас илvv өндөр тvв­шинд” байсан гэж Удирдах зөв­лө­лийн нарийн бичгийн дарга хэлсэн байна. Гэ­сэн ч тэдний дөнгөж 210 мянга нь коллежид элс­сэн бөгөөд vлдсэн 315 мянган залуу сан­хvv­гийн боломж болол­цоо, өөрс­дийн санаачилга дутса­наас коллежид элсэн сурал­цаж чадаагvй юм. Оюуны чадавхийн тvв­шин өндөр ч боловсролоо дээш­­лvv­лэх боломжгvй авьяас­лаг залуу амери­кууд олон байгааг тес­тийн дvн харуулсан бө­гөөд улс даяар дээд боловсролыг санхvv­жvv­лэх шинэ сис­тем бий болсны ачаар тэд колле­жид элссэн юм. Шинэ систем (оюуны чадавхийн коэффициент нь 110-аас доогуур оюутанд элсэх зөвшөөрөл олгон) “мөнгө дэмий цацах” (оюуны ча­дав­хийн коэффициент нь 115 ба тvvнээс дээш оюу­тан элсэх боломжгvй хоц­рох) “авьяасыг хоосон vрэгдvv­лэхээс” урьдчи­лан сэргийлэх хоёр vнд­сэн зорилготой байлаа.

Боловсрол эзэмших ур чадварыг дээдэлсэн “зар­дал багатай урьд­чилсан тестууд”   байнга  авах,  оюуны  чадав­хийн  коэф­фициент  шалга­хад 110-115 оноо авсан тvв­шин­гийн оюутан сурагч­дыг сургадаг тусгай сур­гууль байгуулах, колле­жид “элсэгч­дэд тус­лах гарын авлагад” ихээхэн ач холбогдох өгөх (1960-аад оноос гарын авлага бэлдэх нь бие даасан мэргэжил болж өөрийн гэсэн нийгэмлэг, сэтгvvл­тэй бол­сон байв) зэргээр олон төрлийн санал са­наа­­чилга гарч байлаа. Олон жил хэлэлцсэний эцэст 1960 оноос элсэгч­дийн шалгал­тын тестийн дvнг нийтэд танилцуулах болсон байна

Зуугаад жил өнгөрө­хөд шалгалтын тест, тестийн дvнг шинэ тутам vvссэн мэргэжил болох боловсон хvчний менеж­мент, ажил мэргэжил сонгох зөвлөгөө өгдөг байгууллагын ажилт­нууд өргөн ашиглах болсон юм. Хvний нөөцийн ажилт­­нууд   шалгалтын   тестийг  төрийн vйлчил­гээ­ний   ал­банд   “чадвар­лаг” ажилтан шалгаруулж авах гол шал­гуур гэж vздэг. “Оюуны ча­дав­хийн тест, холбогдох бусад ур чадварын тест нь өдрөөс өдөрт хvний нөө­цийн бодлогыг тодорхой­логч  нийгмийн  гол  арга хэрэг­сэл  болоод байна. Зэв­сэгт хvч­ний албаас гадна дунд болон тусгай мэр­гэжлийн сургуульд эл­сэх, vйлдвэр аж ахуйн газар, төрийн албанд орж ажиллахад шалгалт өгөх болсон юм. Ингэснээр эрт vеэс уламжлагдан ирсэн танил тал, нийгэмд эзэлж байгаа байр суурь, хамгийн гол нь хээл хахууль өгч, ажилд ордог байдлыг халж чадлаа” гэж 1971 онд нэгэн болов­сон хvчний мэргэжил­тэн бичсэн байна.

Улс орны нийт хvн амыг тоон vзvv­лэл­тээр хэмжих бол­сон шинэ хандлага газар авч, хvмvv­сийг жирийн оршин суугч, ард иргэд гэж vзэхээс илvv “ажиллах хvчний нөөц” хэмээн то­дор­хойлох болжээ. Бо­лов­сон хvчний менеж­менттэй холбоотой ном хэвлэл бичсэн хvмvvс өөрс­дийгөө “хvний нөө­цийн удирдла­га”-ын та­лаар бич­сэн гэж ярих болов.

Зууны мэдээ сонины 2006 оны 03-р сарын 06
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото