- 2011 / 03 / 15
Ажил мэргэжлийн сэтгэл зүй
Жишээ: Шуугиан багатай өрөөнд тооцоо хийж байгаа ня-бо , агууллага,
өөрчлөлт, хөдөлгөөнөөрөө үлэмж аюултай, цагаар биш хормоор хэмжигдэх
хугацаанд оновчтой шийдвэр гаргахыг шаарддаг нөхцөлд ажилладаг нисгэч
хоёрын сэтгэхүй, сэтгэлийн хөдөлгөөн, анхаарал хоорондоо их ялгаатай.
Иймд ажил мэргэжлийн онцлогууд болон тэдгээрт тохирох хүмүүсийг сонгож
сургах, удирдалагын асуудлыг АМСЗ шинжлэх ухаан судлана. Орчин үед хүний
сэтгэл зүйн онцлогт тулгуурлан хүний нөөцийг ашиглан амжилт олж болохыг
олон судлаач эрдэмтэд нотлон тогтоогоод байна. Ажил мэргэжлийн сэтгэл
зүйн шинжлэх ухаан (АМСЗ) нь 1900-аад онд АНУ –д үүссэн ба боловсон
хүчин, ажлын байрны удирдлагаар дамжин үйлдвэрлэлийн удирдлагад
нэвтэрсэн. АМСЗ нь нэг мэргэжлийг нөгөөгөөс ялгаруулж байдаг, ажил
мэргэжил бүрийн сэтгэл зүйн бүрэлдэхүүн хэсгүүдийн онцлогыг гаргаж
судалдаг. Сэтгэл зүйн талаас нь ажил мэргэжлийг судлах нь хүн ажил
мэргэжилдээ тохирч буй эсэхийг тодорхойлохоос гаднаажил мэргэжилд
чухалшаардлагатай мэдлэг, дадал, чадварыг хүнд төлөвшүүлэхэд чухал ач
холбогдолтой.Сэтгэл зүйн чанараараа бүх мэргэжилд тохирох, бүх
мэргэжлийг амжилттай эзэмшиж чадах хүн гэж байдаггүй. Харин тодорхой
хэмжээгээр хүний сэтгэл зүйд тавих шаардлагаараа төстэй мэргэжлүүд бий.
Хүний сэтгэл зүйн онцлог ажил мэргэжилд хэрхэн нөлөөлдгийг судлахын тулд
ажил мэргэжлийг сэтгэл зүйн талаас нь ангилах шаардлагатай болсон. Ажил
мэргэжлийн олон төрлийн ангилал байдгийн дотроос манай орны хувьд арай
төстэй байж болох Оросын эрдэмтэн сэтгэл зүйч Е.А. Климовын ангиллыг авч
үзье: 1. ХҮН-БАЙГАЛЬ мэргэжил дээр хүний сэтгэхүй голлож, субъект чанар
давамгайлж, мэдрэлийн сул тогтолцоо шаардагддаг байна. 2. ХҮН-ХҮН
мэргэжлүүд нь хүнд чиглэсэн, удирдах, үйлчлэх чиглэлтэй байдаг. Иймд
хүн-хүн мэргэжлээр бие хүний шинж давамгайлсан хүмүүс ажилладаг ба
сэтгэцийн үзэгдлүүдээс мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн илүү шаардагдана. 3.
ХҮН-ТЕХНИК мэргэжлүүдийн хөдөлмөр нь техник объектуудад чиглэгдэх ба
сэтгэцийн процессуудаас анхаарал, тогтвортой сэтгэлийн хөдөлгөөн, хэцүү
үед шийдвэр гаргах чадвар сайн байх чанарууд шаардагдана. 4. ХҮН-ТЭМДЭГ
мэргэжил нь дохионы тэмдэг, тоо, томъёо, бичвэрийн хэлбэрт оруулсан
мэдээлэл боловсруулахад хандсан хөдөлмөр юм. Хүн –тэмдэг мэргэжлээр
ажиллахад үйл ажиллагаагаа хянан шалгах, мэдээлэл боловсруулах, тооцоо
хийх, шинэ тэмдэг, тэмдгийн тогтолцоо зохиох, өөрөөр хэлбэл бүтээлч
ажиллах боломжтой. Иймд хүн- тэмдэг мэргэжил дээр ой тогтоолт, субъект
чанар нь давамгайлсан хүмүүс ажиллавал тохиромжтой. 5. ХҮН-УРАН САЙХНЫ
ДҮР мэргэжлийн хөдөлмөрийн үндэс нь уран сайхны дүр, дүрслэлийг бий
болгох, өөрчлөх явдал юм. Энэ мэргэжлээр бие хүний чанар нь
давамгайлсан, зохион бодохуй сайн хөгжсөн хүмүүс ажиллавал сайн үр дүнд
хүрнэ. Байгууллага, хамт олны хөдөлмөрийн бүтээмж муу байх нь мэргэжлийн
боловсон хүчний дутагдал, тэдгээрийн буруу сонголт, ажиллагсадын
мэргэжлийн бэлтгэл сул, хөдөлмөрийн нөхцөл, багийн уур амьсгал таагүй
байх зэрэг мэргэжил- сэтгэл зүйн хүчин зүйлээс шалтгаалдаг. Иймээс
үйлчилгээний ажилчдын сонголтыг зөв хийх нь байгууллагын үр ашиг
нэмэгдэх, амжилтын үндэс болно. Хөдөлмөрийг өндөр чанар бүтээмжтэй, дээд
зэргийн сэтгэл ханамжай хийх бие хүний шинж чанаруудыг мэргэжилд
тохихохуй гэнэ. Мэргэжилд тохирох байдал нь хоёр янз байдаг. А. Бүрэн
тохирохуй – Хүний сэтгэц, физиологид хатуу шаардлага тавьдаг, тусгай
сонгодсон хүн хийх ёстой мэргэжил. Жишээ: сансарын нисгэгч, балетчин
г.м. Б. Харьцангуй тохирохуй- дурын эрүүл хүн хийж гүйцэтгэж чадах
мэргэжил. Хүн ажилдаа тохирох эсэхийг тодорхойлохдоо дараах
үзүүлэлтүүдийг харгалзана. Үүнд: 1. Физиологийн хүчин зүйлүүд
2.Сэтгэцийн хүчин зүйлүүд 3.Ажиллах явцад илрэх сэтгэл зүйн хүчин
зүйлүүд 1. Физилогийн хүчин зүйлүүд: Мэдрэлийн тогтолцоо Хүйс Нас Бие
бялдар Эрүүл мэнд 2. Сэтгэцийн хүчин зүйлүүд: Илүү давамгай хөгжсөн
сэтгэцийн процесс Зориг, мэдрэмж Сонирхол Авъяас Темперамент, зан төлөв
Туршлага Ажил мэргэжилд сэтгэцийн болоод бие хүний онцлог нь зэрэг
тохирч байгаа эсэх 3. Ажиллах явцад илрэх сэтгэлзүйн хүчин зүйлүүд:
Ажиллагчийн нэг үйлдэл ажилд зарж буй хугацаа, хурдын нормднийцэж буй
эсэх Ажлын чанар, нягт нямбай байдал Үйлдвэрлэлийн осолд өртөхгүй байх
Ажилчин өөрөө осол гаргахгүй байх Бүтээлч санаа, санаачлага гаргадаг
эсэх Хүнд үед нөөц, бололцоог ашиглаж чадаж буй эсэх Эдгээр
үзүүлэлтүүдээр сонголтыг хийхдээ эмнэлгийн үзлэг, эмчийн дүгнэлт,
ярилцага, сэтгэл зүйн янз бүрийн тест, асууллагын хэлбэрийг ашиглана.
Жишээ: Хүний нас ажил мэргэжилд их нөлөөлдөг. Эрдэмтдийн судалгаагаар
16-20 насанд хүн өөрийгөө тодорхойлохоос өмнөх үе 20-30 нас хүн өөрийн
заяасан ажлаа хийж байдаг үе, 30-50 нас бие хүний хувьд нас гүйцэх,
амьдрал тогтож, нийгмийн байдал нь тодорхойлогдож ажил амжилт гаргах үе
50-60 нас мэргэжлийн үйл ажиллагаа буурах үе гэж тогтоожээ. Хүний
хамгийн үр ашигтай ажиллах үе нь 30-40 нас, харин 20-30 нас ба 40-50
насны үеийн хөдөлмөрийн бүтээмж төстэй, 50 наснаас хойш хөдөлмөрийн
бүтээмж буурдаг байна. Мэргэжил тохирох эсэх сонголт хийхэд тухайн
ажилчны авъяас, сонирхол, зан төлөв чухал үүрэгтэй. Авъяас бол мэдлэг
олж авах, хөдөлмөрт өндөр амжилт гаргахад нөлөөлдөг бие хүний онцлог
чанар юм. Удирдагч авъяасыг таньж таарч тэнцэх ажил дээр нь тухайн
хүнийг томилон ажиллуулсанаар, зохих түвшины үүрэг даалгаврыг өгч үнэлж
чадвал авъяасыг хөгжүүлж ашиглаж чадна. Темпераментаар хүний нийгмийн
онцлог шинжүүдийг(нийгэмд эзлэх байр суурь, нийгмийн зорилго чиглэл,
үнэнч шудрага, хөдөлмөрч шаргуу чанар, тэсвэр хатуужил, санаачлага,
үүрэг хариуцлага г.м.) болон нийгэм, хамт олон, хөдөлмөрт харьцах
харьцааг илэрхийлсэн бүхий л шинжүүдийг бүрэн тусган тодорхойлохгүй.
Жишээ: Нэг адил темпераменттай хүмүүс нь нийгмийн дотор биеэ өөр өөр
янзаар авч явдаг. Хүнийг бие биенээс нь ялгах гол зүйл бол тэдний зан
төлөвийн хувийн онцлог чанарууд юм. Хүний зан төлөв нь түүний амьдарч
байгаа нийгмийн харьцааны тусгал бөгөөд хүнийг хүрээлэн байгаа байгаль
юмс үзэгдлүүдийн үйлдлийн нөлөөгөөр төлөвшин бүрэлддэг процесс юм. Зан
төлөвийн төлөвшилтөнд сургалт, хүмүүжлийн ажил чухал үүрэгтэй.
Үйлчилгээг амжилттай явуулах асуудал нь үйлчилгээний ажилчдын мэргэжлийн
ур чадвараас хамаараад зогсохгүй түүний хувийн зан чанар, хүнтэй
харьцах эв дүйгээс ихээхэн шалтгаална. Иймээс үйлчилгээний ажилчдад
зайлшгүй давуу хөгжсөн байх ёстой сэтгэл зүйн шинж чанруудыг авч үзье:
Жишээ: Өөртөө үйлчлэх дэлгүүрийн худалдагчид зайлшгүй байвал зохих
чанарууд Худалдагчийн сэтгэл зүйн онцлог Энэ чанарыг хэрхэн хэрэглэх
Барааны дүрс, өнгө, хэмхээг ялгах чадвар, мэдрэхүй Барааг хураах,
хайрцаглах, савлах, зөвөлүгөө өгөх Ойрын болон холын хараа Худалдан
авагчийн рост, размерыг шууд тааварлан барааг сонгоход туслах Хүмүүсийн
яриаг мэдрэх, анхаарах Худалдан авагчид зөвлөх Ой тогтоолт Байгаа
барааныхаа тухай түргэн мэдээлэх, барааг саадгүй олох, худалдан авагчдын
таних Анхаарал хуваарилалт Хэд хэдэн худалдан авагчид зэрэг үйлчлэх
Анхаарал шилжилт Нэг үйлдлээс нөгөөд хурдан шилжих Анхаарлын тэсвэрт
байдал Ажлын өдрийн туршид зохих чадварыг хадгалах Биеэ барих тайван
байдал Зөрчилтэй нөхцөлд өөрийгөө захирч сурах Яриасаг хандлага Анхаарал
ДҮГНЭЛТ: Удирдагч бүр сэтгэл зүйн мэдлэгтэй байх шаардлагатай.
Ингэснээр ажил хүмүүсийг зөв сонгон авах, удирдах, хөгжүүлэх боломжтой.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих