Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүдийн булан
- 2011 / 03 / 18
Хүн амаа эрүүл Монгол хүнээр зузаатгая
Улсын хөгжил хүн ам зүйн бодлоготойгоо уялдаатай урагшилдаг гэдэг. Гэтэл манай улсын хүн ам зүйн бодлого алдагдаад багагүй хугацааг үдэж байна. Хүн амыг өсгөхийн тулд төрөөс барьж буй бодлого хангалттай бус байгаа нь үүнд бас нөлөөтэй. Мөн эрүүл мэндийн байгууллагын тогтолцооны буруутай үйл ажиллагаанаас хүн ам зүйн өсөлт саарч байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш эмэгтэйчүүдийн эмнэлэг борооны дараах мөөг шиг олширсон.

Уг нь эмнэлэг олшрох нь хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч буйн илрэл байлтай. Гэтэл манайд байдал эсрэгээрээ байсан нь харамсалтай. Хүн ам өсгөх бодлогын эсрэг "зогсох" үр хөндөлт эдгээр эмнэлгээр хийгдэж байгаа нь нотлогдоод байна. Улсын эмнэлгүүдэд таслан зогсоохоос аргагүй юм уу, эхийн эрүүл мэндэд аюул учруулах жирэмслэлтийг мэргэжлийн эмч нарын зөвлөлгөөнөөр оруулж, таслан зогсоодог аж. Гэтэл хувийн эмнэлгүүдэд дур мэдэн үр хөндөлт хийж, эхчүүдийн эрүүл мэндээр тоглосоор байна.

Мөн эх баригчдын буруутай үйл ажиллагаанаас эх, хүүхэд эндэх явдал ч байдаг. Энэ нь бас л хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа үзүүлэлт юм. Дэлхийн хэмжээнд жилд жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үедээ 358 мянга, өдөрт 1000 эх энддэг гэсэн судалгаа байна. Жилд 180-210 сая эмэгтэй жирэмсэлдэг гэнэ, Үүний 75 сая нь хүсээгүй жирэмслэлт байдаг бөгөөд 55 сая нь үр хөндүүлдэг ажээ. Мөн гурван сая нярай амьгүй төрдөг гэнэ. Харин манай улсад эхийн эндэгдэл 1990 оны түвшингээс бараг дөрөв дахин буурсан үзүүлэлт гарсан сайшаалтай мэдээ байна.

Гэвч 2009 онд улсын хэмжээнд 68544 эх нярайлснаас 56 эмэгтэй нас баржээ. Монгол Улс хэдийгээр эхийн эндэгдлээр дундаж түвшний оронд ордог боловч Ази тивдээ анхаарал татсан Лаос, Филиппин, Вьетнам, БНХАУ зэрэг долоон орны тоонд багтсаар байгаа юм. Түүнчлэн манай улс дахь нийт төрөлтийн есөн хувь нь өсвөр насныхан байдаг гэсэн судалгаа ч бий. Дэлхийн Мянганы хөгжлийн тав дахь зорилтод эхийн эндэгдлийг 2015 онд 1990 оны түвшингээс 75 хувиар бууруулахаар төлөвлөжээ. Гэвч эл зорилтын хэрэгжилт дээрх үзүүлэлтийн гуравны нэг орчимд байгаа аж.

Монгол Улс хүн ам зүйн бодлогодоо анхаарч эхчүүдийн эрүүл мэндийг чухалчилдаг үе бас байжээ. Харин эдүгээ эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө хэмээх үзэл өөрчлөгдсөн байна. Учир нь нөхөн үржихүйн насныхан бүгд эрүүл байж гэмээнэ Монгол Улс эрүүл Монгол хүнтэй болно. Манайд эмэгтэйчүүд жирэмсэн болохоороо л эмчид очин хяналтад орж, шинжилгээ хийлгэдэг. Харин эрчүүд биед нь л зовиур илрэхгүй бол шинжилгээ өгч, эрүүл мэнддээ анхаарах нь ховор. Гэтэл гадныхан хүйсийн ялгаваргүйгээр эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө өвчин тусахаас сэргийлдэг байна. Монгол Улсад иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээ харилцан адилгүй.

Юуны түрүүнд үүнийг адил хэмжээнд авчрах нь чухал. Мөн өсвөр насны охидын жирэмслэлт аюул дагуулж байна. Энэ нь хүсээгүй жирэмслэлтийн тоонд ордог ажээ. Ерөнхий боловсролын сургуульд бэлгийн боловсролын талаар мэдлэг олгох нь дутмаг учраас өсвөр насныхан олноор жирэмсэлдэг. Тэдэнд нөхөн үржихүйн талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа нь хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлөх бас нэг үзүүлэлт болдог. Миний багад л эрүүл мэндийн хичээл гэж ордог байсан ч тэр цаг дээр багш "Амны хөндийн эрүүл ахуй" гэдэг хичээл л заадаг байсан. Дөрөвдүгээр ангиас орсон энэ хичээл бүтэн зургаан жил энэ л нэрээрээ үргэлжилсэн юм даг. Тэгэхээр хүүхдүүд нөхөн үржихүйн талаар ямар ч мэдлэггүй байх нь тэдний эрүүл мэнд хийгээд хүн амын өсөлтөд эрсдэл дагуулсаар байна.

Эцэг эхчүүд ч өсвөр насны хүүхдүүдтэйгээ энэ сэдвээр ярьдаггүй, санал солилцохдоо ичдэг зэрэг нь эргээд таны хүүхдэд асар их аюул учруулж болох зүйл гэдгийг томчууд ойлгох ёстой. Сургуулийн орчинд багш нар нь, гэрт нь эцэг, эх нь нөхөн үржихүйн боловсролын талаар мэдээлэл өгөөд байвал ядаж л өсвөр насныхныг хазгай гишгэх аюулаас нь холдуулж чадна. Иймээс өсвөр насныхныг ЭМЯ, БСШУЯ хамтарч бэлгийн боловсролтой болгох цаг хэдийнэ ирсэн нь ажиглагдаж байна. Түүнчлэн эх баригчдыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх шаардлагатай.

Нөгөө талаар Монгол Улс эрүүл мэндийн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийг л зарцуулдаг юм байна. Ядаж энэ тоо таван хувьд хүргэвэл эхийн эндэгдэл буурах магадлал өндөр хэмээн мэргэжилтнүүд ярьж байна. Төрөөс хүн амыг эрүүлжүүлэх бодлого баримталмаар байна. Ингэсэн цагт эрүүл Монгол хүн олноор нэмэгдэх нь тодорхой.

Ж.Тагтаа

Эх сурвалж: Нийслэл таймс

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 12 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны мэргэшүүлэх, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн (24/12/03-12/14) #A044 элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-A) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото