- 2011 / 04 / 08
Цээж хорсох, хэхрүүлэх үед
Улаан төмс, цулхир зэрэг крахмал ихтэй зүйл их хэрэглэх, хэт идэх, хэт уух, шартах, тамхидалт, мэдрэлийн ядаргаа, стресс, нойргүйдэл зэргээс үүсдэг. Халуун чинжүү, кофе, перц зэрэг ходоод цочроодог хүнсээс аль болох зайлсхийх нь зүйтэй. Хэхрэх нь хоолоо хурдан иддэг хүмүүст элбэг тохиолдоно. Мөн архи, тамхи ихээр хэрэглэдэг хүмүүст. Цээж хорсох, хэхрэх, гашуун юмаар гулгих нь удаан үргэлжилбэл эмчид даруй үзүүлээрэй. Учир нь ходоодны үрэвсэл, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны хавдар, цөсний чулуу, элэгний өвчний үед мөн ийм шинжүүд илэрдэг. Цагаан лууван, далайн байцаа, жууцай, алоэ зэргийг хүнсэндээ хэрэглэх нь сайн.
Цагаан луувангийн нухаш
Цагаан лууванд diastese ихээр агуулагддаг боловч буцалгах, шарах зэргээр болговол үгүй болдог. Иймд түүхийгээр хэрэглэвэл сайн. Мах, өөх тостой хоолыг шингээхэд тустай. Цагаан лууванг хальсалж, үрж нухаш хийнэ. Хэрэв идэхэд хэцүү байвал бусад ногоотой холих, эсвэл цуугаар бага зэрэг амталж болно.
Шарсан далайн байцаа
Далайн байцаа цээж хорсоход сайн нөлөө үзүүлдэг. Дангаар нь зажилж, мөн шарж идэж болно. Өдөрт 5 гр идэхэд хангалттай.
Давстай хар гүнжидтэй будааны базмал
Хар гүнжид болон давс нь ходоодны хүчлийг тэнцвэржүүлж, хэвийн хэмжээнд ялгаруулдаг. Хар гүнжид, давс цацсан будааг амандаа удааж, удаан зажилж идвэл илүү үр дүнтэй.
Жууцайны шүүс
Нэг багц жууцайг жижиглэн хэрчинэ. Марьланд боож шүүслээд өдөр бүр шүүсийг нь уувал үр дүнтэй.
Долоогоны жүүс
Долоогоно нь ходоодонд, ялангуяа хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад маш сайн. Ходоодны хүчил багадах, цээж хорсоход хэрэглэнэ. 9-р сарын үед түүж хатаагаад 10 гр орчмыг 600 мл усанд нэлээд удаан чанаад өдөрт 3 удаа ууна.
Зуун настын навчны нухаш
Зуун настын навчийг сайтар угааж үзүүрийг нь өөлнө. Үрүүлээр үрээд, марьланд боож, халбагаар өдөрт 3 удаа хоолны өмнө ууна. Зуун наст нь суулгах, дотор эрхтэнд цус хуруулах үйлчилгээ үзүүлдэг учир жирэмсэн эмэгтэйчүүд болон сарын мөчлөгний үед уухаас зайлсхийх хэрэгтэй.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих

“Шар айраг уудаг хүн аз жаргалтай амьдарна!”- гэж шар айраг
үйлдвэрлэгчид лоозогнож, түүнд нь итгэмтгий эрэгтэйчүүд үг дуугүй
итгэдэг. Гэтэл шар айраг эрүүл мэндэд тань том асуудал үүсгэдэг. Шар
айраг нь уураг, нүүрс-усаар баялаг, согтууруулах чанар сул гэсэн
төөрөгдөл гол буруутан нь аж. Ойр дотныхноос тань нэг нь шар айрагны
тустайг нотлохыг оролдвол түүнд шар айрганд донтдог хүмүүс байдаг болох,
том гэдэстэй болгодог, элгийг өвчлүүлдэг, зүрхэнд асуудал үүсгэж,
бэлгийн сулралтай болгодгийг бодитой жишээ татан ойлгуулахыг
хичээгээрэй.
- 2012 / 05 / 06

Америкийн зүрх судасны өвчин судлалын нийгэмлэгийн эмч нар бүтэн жилийн
турш 2000 эмэгтэй дээр ажиглалт хийсэн байна. Зүрхний өвчинтэй
холбоотой элдэв өвчлөлүүд эмэгтэй хүн нөхөртөйгөө яаж хэрэлдэж,
муудалцдагаас шууд хамааралтай байдаг гэнэ.
- 2012 / 04 / 27

-2012 / 02 / 20
АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн нэгэн шинэ
судалгаагаар хувиа хичээсэн, атаархуу, тогтворгүй, уур уцаартай хүмүүс
илүүдэл жинтэй байх нь маш түгээмэл байгааг олж тогтоожээ. Харин хэт
түгшүүртэй хүмүүс таргалах, турахдаа амархан байх магадлалтай гэнэ.

-2012 / 01 / 08
1-р дасгал. Суниах
Бэлтгэл байдал. Гараа ташаандаа авч, сандал дээр суусан байна.
1. Гараа толгойны ард байрлуулан гэдийнэ. Бүх биеийн булчинг чангалж
амьсгалаа авч урагшаа бага зэрэг бөхийж амьсгалаа гаргана. Дасгалыг дунд
зэргийн хурдаар 4-5 удаа давтана.

-2011 / 12 / 05
Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир
нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг
өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж.
Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр,
ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий
болох гэх мэт зовиур илэрдэг байна.