Гишүүнчлэл
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
20.45%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
9.09%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
18.18%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
13.64%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
9.09%
Ур чадварын дутагдал — Skills Gap
15.91%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
13.64%
Гишүүдийн булан
- 2011 / 04 / 13
ЗАНГИАНЫ СОНГОЛТ

Тэр тусмаа зангиагаа өмссөн цамцтайгаа өнгө хослуулж, эсвэл өнгийг нь уусгаж зүүх нь "моод" болсон. Хурц, тод өнгөтэй зангиа ч бас хоцрогдоогүй. Эрчүүд зуны улиралд цайвар ногоон, цэнхэр, цагаан өнгийн цамц ихэвчлэн өмсдөг. Харин намар ягаан, шаргал зэрэг завсрын өнгийг тод зангиатай хослуулан өмсөх нь элбэг. Ийм өнгийн цамц, зангиа гэгээлэг харагдуулахаас гадна эрч хүч, жавхаалаг байдлыг бэлэгддэг байна. Эрвээхэй зангиаг тэр бүр зүүгээд байх нь ховор. Өнгөний хувьд ихэнхдээ нэг л өнгөөр дагнадаг. Харин урлаг соёлын арга хэмжээнд сонгодог урлагийн дуучин, эрэгтэй бүжигчид ихэвчлэн зүүдэг байна. Тэмдэглэлт баяр ёслолын үеэр бүсгүйчүүд найз залуу, ханьдаа бэлэг дурсгах гэдэг. Эрчүүдэд аваад өгчих зүйл тэр бүр олон байдаггүй ч сонголтоо хийх мөчид эргэлздэг. Үнэртэй ус, асаагуур, хэтэвч зэргээс хэтрэхгүй. Тэгвэл зангиаг цамцтай цуг бэлэглэх нь хамгийн тохиромжтой гэнэ. Эрчүүдийн зарим нь костьюм өмсөж, зангиа зүүхээс татгалздаг. Тэд зангиа зангидаж чадахгүй ч байх тохиолдол байдаг. Ер нь эрчүүд зангиагаа ажилдаа явахаасаа өмнө эзэгтэй нараар зангидуулаад гарахыг хүсдэг аж. Зангиаг олон янзаар зангидах арга бий. Тэр бүгдийг сураад авахад илүүдэхгүй.

Зангиа сонгохыг нүднийхээ өнгийг тодруулах боломж гэж үзэгтүн. Жишээ нь: Сааралдуу нүдтэй хүнд завсрын саарал, хөх өнгийн зангианууд зохидог байхад бор нүд хүнд бараан зангиа сайхан харагдана. Зангианы загвар яаж ч эргэсэн төв өнгийн, гөлгөр биш даавуугаар хийсэн зангиа сонгож авах нь хэзээд оновчтой байдаг. Улаан зангиа нь хэтэрхий анхаарал татдаг. Харилцагч тань эхлээд тод өнгийн зангиан дээр нүд нь тусч байвал ямар олиг байхав. Ажил хэрэгч эрчүүдэд час улаан зангиа зохимжтой биш.

Эх суралж: асуу.мн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 09 / 19
MHRI Strategic HR Management Program | Ахисан шатны мэргэшүүлэх хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн #A053 элсэлтийн 2026/09/08-21 (Танхимын анги) төгсөгчдөд Strategic HR Management Certificate олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #481A элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI - Core HR Professional Program) түвшний сертификат олгосугай.
- 2026 / 09 / 19
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #480C элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI - Core HR Professional Program) түвшний сертификат олгосугай.
- 2026 / 09 / 19
-2026 / 09 / 19
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #479AB элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI - Core HR Professional Program) түвшний сертификат олгосугай.
-2026 / 09 / 19
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #478AB элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
-2026 / 08 / 20
“Монголын Цахилгаан Холбоо” ХК-н ерөнхий менежер Л.Отгонхүүг хүний нөөцийн удирдлагын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн МХНИ-ийн дээд шагнал “Хүндэт” тэмдгээр шагналаа.
HR Фото