Гишүүнчлэл
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
27.78%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
5.56%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
5.56%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
16.67%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
5.56%
Ур чадварын дутагдал — Skills Gap
5.56%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
33.33%
Гишүүдийн булан
- 2011 / 04 / 13
ЗАНГИАНЫ СОНГОЛТ

Тэр тусмаа зангиагаа өмссөн цамцтайгаа өнгө хослуулж, эсвэл өнгийг нь уусгаж зүүх нь "моод" болсон. Хурц, тод өнгөтэй зангиа ч бас хоцрогдоогүй. Эрчүүд зуны улиралд цайвар ногоон, цэнхэр, цагаан өнгийн цамц ихэвчлэн өмсдөг. Харин намар ягаан, шаргал зэрэг завсрын өнгийг тод зангиатай хослуулан өмсөх нь элбэг. Ийм өнгийн цамц, зангиа гэгээлэг харагдуулахаас гадна эрч хүч, жавхаалаг байдлыг бэлэгддэг байна. Эрвээхэй зангиаг тэр бүр зүүгээд байх нь ховор. Өнгөний хувьд ихэнхдээ нэг л өнгөөр дагнадаг. Харин урлаг соёлын арга хэмжээнд сонгодог урлагийн дуучин, эрэгтэй бүжигчид ихэвчлэн зүүдэг байна. Тэмдэглэлт баяр ёслолын үеэр бүсгүйчүүд найз залуу, ханьдаа бэлэг дурсгах гэдэг. Эрчүүдэд аваад өгчих зүйл тэр бүр олон байдаггүй ч сонголтоо хийх мөчид эргэлздэг. Үнэртэй ус, асаагуур, хэтэвч зэргээс хэтрэхгүй. Тэгвэл зангиаг цамцтай цуг бэлэглэх нь хамгийн тохиромжтой гэнэ. Эрчүүдийн зарим нь костьюм өмсөж, зангиа зүүхээс татгалздаг. Тэд зангиа зангидаж чадахгүй ч байх тохиолдол байдаг. Ер нь эрчүүд зангиагаа ажилдаа явахаасаа өмнө эзэгтэй нараар зангидуулаад гарахыг хүсдэг аж. Зангиаг олон янзаар зангидах арга бий. Тэр бүгдийг сураад авахад илүүдэхгүй.

Зангиа сонгохыг нүднийхээ өнгийг тодруулах боломж гэж үзэгтүн. Жишээ нь: Сааралдуу нүдтэй хүнд завсрын саарал, хөх өнгийн зангианууд зохидог байхад бор нүд хүнд бараан зангиа сайхан харагдана. Зангианы загвар яаж ч эргэсэн төв өнгийн, гөлгөр биш даавуугаар хийсэн зангиа сонгож авах нь хэзээд оновчтой байдаг. Улаан зангиа нь хэтэрхий анхаарал татдаг. Харилцагч тань эхлээд тод өнгийн зангиан дээр нүд нь тусч байвал ямар олиг байхав. Ажил хэрэгч эрчүүдэд час улаан зангиа зохимжтой биш.

Эх суралж: асуу.мн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 19
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #476А элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #475BC элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
- 2026 / 06 / 19
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #474BC элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
- 2026 / 06 / 01
-2026 / 06 / 01
MHRI Level-III | Ахисан шатны мэргэшүүлэх хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн #A053 элсэлтийн (2026/05/12-25 (Танхимын анги) төгсөгчдөд Advanced Level сертификат олгосугай.
-2026 / 05 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #473C (21 хоног - Танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
-2026 / 06 / 01
MHRI Level-III | Ахисан шатны мэргэшүүлэх хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн #A052 элсэлтийн (2026/04/07-04/18 (Танхимын анги) төгсөгчдөд Advanced Level сертификат олгосугай.
HR Фото