- 2011 / 04 / 13
Танай компанийн тав дахь багана
1. Компьютер
Ажилтнуудын хувийн халаасны компьютерийг компанийн сүлжээнд холбогдуулахгүй байх. Энэ нь нөгөө талаас компанийн сүлжээг гадны вирусээс хамгаалах болно.
2. Ажлын дэвтэр
Ажилтнууд өдөр тутам хөтөлдөг дэвтрээ дадлагажигч, түр ажилтан, шинэ ажилтан, туршилтын хугацаанд ажиллаж байгаа хүмүүст огт үзүүлэхгүй байж, зөвхөн өөртөө хадгалах.
3. Принтер, цаас
Ажилтан гадагш мэдээлэл илгээх болон гаднаас мэдээлэл авахдаа принтерээр хэвлэхгүй буюу цаасан дээр огт буулгахгүй байж, зөвхөн дотооод сүлжээ, интернэт ашиглах ёстой. Хэвлэгдсэн баримт, материалууд хний ч гарт өртөж болзошгүй.
4. Хуучин ажиллагсад
Ажлаас халагдсан хүмүүс тодорхой хэмжээгээр мэдээлэл алддаг аюултай. Иймээс хэн нэгэн хүн ажлаас халагдсан тохиолдолд байгууллагын сүлжээг өөрчлөх, нууц үгийг солих, дотогш нэвтрэх эрхийг хасах зэрэг арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй.
5. Олоход хялбар нууц үг
Энэ нь инээдтэй мэт санагдавч удирдлагын түвший ажилтнууд сүлжээнд холбогдох нууц үгээ ойрхон, хүн олохоор газар тэмдэглэхгүй байх, мөн нууц үгээ өөрийн эхнэр, нөхөр, хүүхдийн нэр, утасны дугаар, төрсөн он сар өдөр, орд зэргээр хийхгүй байх.
Энэ бол үндсэн, суурь зарчим. Эдгээр дээр нэмэгдэж дараах 2 зөвлөгөөг өгч байна.
6.Хэн нэгнийг компьютертээ нэвтрэх боломжийг бүү олго
Ажилтнууд ажил тармагц тус тусын компьютерээ заавал унтраах хэрэгтэй. Тэр ч бүү хэл хоолонд орох, үйлчлүүлэгчтэйгээ ярилцах зэргээр ажлын байрнаасаа хөндийрөх бүртээ хэн нэгэн нь таны компьютерт нэвтрэх бүх боломжийг хаагаарай.
7.Өндөр технологоос болгоомжил
Диктофон, флэш диск, камертай гар утас зэрэгтэй гадны зочдоос болгоомжил. Тэд ярилцлага, нэвтрүүлэг бэлтгэх нэрийн дор мэдээллийн сангийн нууцаас хулгайлж болно шүү дээ.
Үүний тулд компанийн харуул хамгаалалтыг ч нягт нямбай, хариуцлагатай байлгах хэрэгтэй.
Эх сурвалж: Сэтгүүл.алтангадас.мн
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих