Гишүүнчлэл
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
20.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
10.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
10.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
10.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
10.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
40.00%
Гишүүдийн булан
- 2011 / 04 / 21
Цатгалан оюутнууд эрхээ мэдэхээс, үүргээ мэддэггүй
Энэ бол наад захын жишээ. Тэгвэл өнөө цагт сургадгийг нь бус сурдгийг нь шүүмжлэх цаг аль хэдийнэ болжээ. Жилийн жилд оюутнууд "Бидний эрх ашиг зөрчигдөж байна. Сурах орчин хангалтгүй байна. Сургалтын төлбөр өндөр байна. Автобус унаанд хөнгөлөлттэй үнээр зорчиж чадахгүй байна" гэхчлэн гонгинож, жагсаал цуглаан хийж, Төрийн ордонг гороолно. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэж, дуу хоолойгоо олон нийтэд хүргэж чаддаг гэдгээ тэд ямагт харуулдаг.

Тэгвэл тэдний зөрчигдсөн эрх ашгийг төрөөс хангалттай сайн хамгаалж бас халамжилж чадаж байна. Тухайлбал, төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэж, тоог нь цөөлж, сургалтын чанарт нь анхаарч байна. Ямар дүнтэй суралцдаг зэргээс үл хамаарч сургалтын төлбөрийн 50 хувийг төлж, нийтийн тээвэр буюу том оврын автобусанд хөнгөлөлтийн картаар зорчуулж байна. Алслагдсан аймаг буюу Улаанбаатар хотоос 500 километрээс хол зайд оршдог хөдөө, орон нутгийн оюутнуудад ээлжийн амралтынх нь нэг талын замын зардлыг олгож байна. Сүүлдээ бүр оюутнуудаа өвлийн утаа, замын түгжрэлээс ангид байлгая гээд Шивэртийн хөндийд бүхэл бүтэн оюутны хотхон барих гэж байна.

Одоо харин тэдний хүсэл зорилго хангалттай сайн биелсэн гэхэд болно. Тэглээ гээд оюутнууд дунд гарсан дэвшил өөрчлөлт гэж үнэндээ юу байна вэ. Нэрлэчих зүйл үнэхээр алга. Учиргүй онц сурч, номын сангууд дүүрээд байгаа юм алга. Жилд дунджаар 40 мянга оюутан их, дээд сургууль төгсдөг. Тэдний 10 гаруй хувь нь мэргэжлийн ажлаа хийдэг. Цөөн хэд нь мэргэжлийн бус ажилд ордог бол үлдсэн нь диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн эгнээнд шууд шилждэг гэсэн тооцоо бий.

Дөрвөн жил их, дээд сургуульд төр, эцэг эх хоёроороо халамжлуулж сурчихаад эрхбиш нэрээ л зөв бичиж чаддаг боловсон хүчнүүд болж төгсч байна. Хаана баар байна, тэнд оюутнууд, хаана жагсаал цуглаан болж байна, тэнд бас л тэд байна.

Жил ирэх бүр ажилгүйчүүдийн тоо олширч, нас нь залуужаад байгаагийн нэг том шалтгаан нь мэргэжил боловсролгүй оюутнууд төрөн гарсаар байгаад байна. Тэд суралцах хугацаандаа эрхээ эдэлж мэддэгээс үүргээ биелүүлэх талаар нэг ч удаа бодож үзээгүйн илрэл. Тэгэхээр төр засгаас хангалттай сайн анхаарч, тэдний шаардлагыг биелүүлж чадсан шигээ үүрэг хариуцлагыг нь өндөрсгөмөөр байна. Оюутнууд хэтэрхий бэлэн зүйл дээр тарвалзаж, дэндүү цатгалан гэлдэрч явна.

Б.Пүрэвжав


Эх сурвалж: Монголын мэдээ

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 06 / 01
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #474BC элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
MHRI Level-III | Ахисан шатны мэргэшүүлэх хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн #A053 элсэлтийн (2026/05/12-25 (Танхимын анги) төгсөгчдөд Advanced Level сертификат олгосугай.
- 2026 / 06 / 01
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #473C (21 хоног - Танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
- 2026 / 05 / 20
-2026 / 06 / 01
MHRI Level-III | Ахисан шатны мэргэшүүлэх хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн #A052 элсэлтийн (2026/04/07-04/18 (Танхимын анги) төгсөгчдөд Advanced Level сертификат олгосугай.
-2026 / 05 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #472ABC (21 хоног - Танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
-2026 / 05 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн #B471A (21 хоног - Танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-II) түвшний сертификат олгосугай.
HR Фото