Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2011 / 04 / 21
Монгол толгойг дэлхийн боловсролоор цэнэглэхүй
Хуучин Зөвлөлтөөс хуулбарласан багш төвтэй боловсролын тогтолцоонд шавийн сэтгэлгээг задгайлах гэж хэчнээн оролдоод ч үр дүн гарсангүйг өнгөрсөн 20 жил хангалттай харуулжээ. Тэгвэл бүхэл бүтэн 20 жил бид болоод л байгаа мэт явсан зам мөр, алдаа дутагдлаа эргэцүүлэх боломж саяхнаас бий болов.

Ерөнхий сайд С.Батболд ажлаа аваад тун удалгүй боловсролын салбарынхантай уулзаж, Тавантолгой, Оюутолгойгоос илүү монгол толгой Монголыг хөгжүүлэх тухай хэлсэн нь энэ салбарын шинэчлэлийн үндэс болсон юм. Ерөнхий сайд ухаж аваад дуусах баялагт бус мөрөн дээрх бөндгөртөө найдах алтан зарчмыг сануулж, үүний төлөө боловсролын салбарыг өөд татах, чанаржуулах, дэлхийн жишигт хүргэх том зорилт дэвшүүлсэн билээ. Монгол хүний бөндгөр хоосонгүй тухай гадныхан ярьдаг нь хий хоосон магтаал бишийг бид өөрсдөө ч мэддэг. Гэвч түүнийг хөгжүүлэх сайн боловсрол үгүйлэгдсээр ирснийг хүлээн зөвшөөрөхөөс өөр яах билээ.

Ерөнхий сайд С.Батболд боловсролын салбарт Кембрижийн стандартыг нэвтрүүлэхээр ажил хэрэг болгож эхэлсэн нь өмнөхөө тунгаах, одоо байгаагаа голох бодитой шалтгааныг бий болгосон хэрэг. Нийгмийн салбарын салаа, мөчир бүхэнд үүрээ засах европ стандартаас боловсролын салбарт шинийг нутагшуулахаар яаравчилсан нь Монголыг хөгжүүлэх монгол толгойн хөгжлийг хурдасгах гэсэн хэрэг юм.

өнөөдөр эх орондоо монгол хүүхдүүд Кембрижийн боловсролын стандартаар сурч, Кембрижийн гэх хаягтай гэрчилгээтэй төгсөж байна гээд бод доо. Ерөнхий боловсролын сургуулийг ийм гэрчилгээтэй төгссөн монгол хүүхдийг дэлхийн аль ч их сургууль тосоод л авна. өнгөрсөн жилүүдэд төр, засгаас боловсролын салбарт мэдээж багагүй анхаарал тавьсан нь тодорхой. Гэхдээ сурагчдын сурах хичээлийн агуулгаас илүү сургуулийн барилга, сурах бичгийн тендерт түлхүү анхаарсан мэт санагдана.

үнэндээ бол буурал Лондоны эртний чулуун довжоотой сургуулийн байшинд сурах, эсгий гэрээс эрдмийн аянд дөрөөлөх хоёрт онцын ялгаа байхгүй. Гол нь сурах бичгийн агуулга, сургалтын хөтөлбөрөөр дэлхийтэй хэл нийлүүлэх нь шинэ зууны монгол толгойн өрсөлдөх чадамжийг дээшлүүлж буй хэрэг юм. өнөөдөр Кембрижийн стандарттай сургуульд сурч байгаа монгол хүүхдүүд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, жишиг, хэм хэмжээ болсон сургалтын хөтөлбөрөөр хичээллэж, буурал түүхт будант Альбионы багачуултай яг адилхан боловсрол эзэмшиж байна гэсэн үг. Хаа холын тивд хүүхдээ сургахыг мөрөөдөж ч үзээгүй эцэг, эхчүүдийн хүсэл сэтгэлд ч дэлхийн жишиг боловсрол ойртсоор байна.
Дэлхийн боловсролын айлсалт дэлхийд Монголыг гаргах гарц гэдгийг эрхэм Ерөнхий сайдын ишилж хэлсээр явна. "Монгол Улсын хөгжлийн гол хөшүүрэг нь өндөр боловсролтой, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай монгол хүн" гэж тэрбээр олон удаа хэлжээ. Хэлэх гэдэг хийхийн тал, бас өмнөө тавьсан зорилго, зорилтын илэрхийлэл билээ. үндэсний боловсролын жишиг, стандартыг дэлхийтэй айлсуулах ажил амжилттай эхэлж байна.

Дэлхийн боловсролыг толгойдоо багтаасан монгол багачууд "мэндэлж", Кембрижийн их сургуулийнхан Монголын боловсролд анхаарахаа албан ёсоор баталгаажууллаа. "Шинэ эрин" хэмээх төрийн өмчит сургуулийг шинэ хөгжлийн эхлэл, хөтөч болгохоор байгуулж, үүний жишгээр ирэх жил дахин 30 сургуульд Кембрижийн стандарт хөтөлбөр хэрэгжихээр болов. Цаашдаа шат шатаар ахиулсаар 2017 он гэхэд манай үндэсний боловсролын тогтолцоо нийтээрээ Кембрижийн стандартад шилжих зорилт тавьж байна. Эцэг, эхчүүдэд дуулгахад өнөө жил мэндэлсэн бяцхан үр чинь сургуульд оронгуутаа л алсын Англид суугаа шар толгойттой адилхан боловсрол эзэмшиж эхлэх нь байна шүү. Кембрижийн стандартыг өдгөө дэлхийн 32 улс үндэсний боловсролын стандартдаа нэвтрүүлсэн гэнэ.

Кембрижийн их сургуулийн багийнхан шинэ стандарт нэвтрүүлэхэд багш нарын хүсэл, эрмэлзэл туйлын чухал гэдгийг онцлоод, монгол багш нарын өөрчлөлтөд тэмүүлсэн хүсэл эрмэлзлийг сайшаажээ. Орчин үед хуучин системийн боловсрол нэг л болохгүй байгааг багш нар мэдэрсээр ирж. Гагцхүү үүнийг залж, чиглүүлж, удирдаж, хөтлөх төр, засаг, төрийн удирдлага үгүйлэгдсээр өнөө хүрсэн байна. Ерөнхий сайд С.Батболдын ажил хэрэг, санал санаачлагын салшгүй хэсэг, магадгүй цөм болсон дэлхийн жишиг стандарт хэм хэмжээ ийнхүү боловсролын салбарт соёлж эхэллээ. "Ямар үр тарина тийм л ургац хураана" хэмээх үгтэй. Монгол толгойг дэлхийн боловсролоор цэнэглэсэн байхад мориноосоо буугаад улсаа хөгжүүлэхэд юухан ч байхав дээ.

Т.Бүдээхүү

Мэдээллийн эх сурвалж Монголын үнэн

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото